УИХ-ын дарга Г.Занданшатар: Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч хүүхэд хоцрох ёсгүй

Aдмин / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хүүхдийн мөнгөний олголт болон ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойрон дахь асуудлаар Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Оны эхнээс олон нийтийн дунд бухимдал дагуулсан хүүхдийн мөнгөний асуудлаар тэрээр байр сууриа илэрхийлэхдээ юун түрүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Статистикийн үндэсний хороо, И-Монголиа төрийн үйлчилгээний цахим систем нэгдсэн дата үүсгэж, мэдээллийн санг шинэчлэхэд анхаарах ёстой гэв. УИХ-ын дарга үргэлжүүлэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч хүүхэд хоцрох ёсгүй. Ковидын үеийн нэмэгдлийг зорилтот бүлэгт нь халамж хэлбэрээр олгох тооцооллоос мөн нэг ч өрх үлдэх ёсгүй. Иймээс цахим шилжилтийн хүрээнд төр, иргэд хамтран ажиллаж, мэдээллийн санг шинэчлэн, засварлахад онцгой анхаарахаас гадна хуулийн хэрэгжилтийн дагуу хүүхдийн мөнгийг яаралтай хэвийн олгож эхлэх хэрэгтэй” гэлээ.

сонин mn

Түүнчлэн УИХ-ын дарга Г. Занданшатар, оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх нэгдсэн, зөв мэдээллийг олон нийтэд ойлгомжтойгоор хүргэхэд анхаарч ажиллахыг онцолсон юм.

Тэрээр,

“Тэгш, шударга татварын тогтолцоог бэхжүүлж, дундаж давхаргыг дэмжин, салбар бүрийн бодлогыг үйлдвэрлэлд чиглүүлэх нь эдийн засгийг сэргээх шийдэл мөн.

Цар тахлын дараа нэмэгдсэн орлогын ялгаатай байдлыг бууруулж, гааль, татварын нэгдмэл бодлогыг хангаснаар, баялгийн хулгай, далд эдийн засагтай бодитой тэмцэх юм. Аливаа татвараас зайлсхийхээс сэргийлж, татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх, ирээдүйд үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор иргэдийг зөв мэдээллээр хангах шаардлагатай. Олон нийтийн дунд хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хувь хүний бүх төрлийн гүйлгээ, эсвэл бизнес эрхлэгчдийн харилцах дансны орлогоос татвар авна гэх мэтчилэн буруу, ташаа мэдээлэл их байна. Иймд хуулийн ач холбогдол, хэрэгжилтийн талаарх үнэн бодит мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэйгээр танилцуулж, үр дүнг хангахад анхаарч ажиллах нь зүйтэй” гэв. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Ж.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Хаврын чуулган эхлэхээс өмнө Хүүхдийн мөнгө болон шаталсан татварын асуудлаар холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт, судалгаа хийж, нэгтгэн танилцуулахыг үүрэг болголоо.


Сэтгэгдэл

Монгол [202.9.46.229] 2023-01-31 23:56:46

Эрт дуугараач өнгөрсөн хойно сайн хүн болох гээд ядчих юм. энийг л попролт гээд байгаам ш дэ. Нөгөө шадар сайд Амарсайхан нь яасан 8% ыг 6 болгоно гээд попроод байсан баыхгүй ш дэ. Худал судлах ажлын хэсэг баг томилно гэж төрийн мөнгө гударцгаа л гэе дэ.

Утгагүй байр суурь эзлэвш. [103.57.94.26] 2023-01-31 20:02:25

Төрийн 2 дахь хүн нь УИХ-ынхаа баталсан хуулийг ингэж үгүйсгэхээр чинь хуулийн бодлого яаж хэргэжих вэ дээ? 76 гишүүн хамтдаа сууж байгаад баян айлын хүүхдэд тэтгэмж өгөхгүй гээд ЭЦЭСЛЭН шийдчихсэн биздээ? Гэтэл УИХ-ын дарга нь өөр зүйл балайраад л.

Uugii [64.119.20.144] 2023-01-31 14:38:28

Zugeer l huuhed burt olgo

зочин [139.5.218.134] 2023-01-31 10:31:42

ХХОАТ -ыг авахад дансны хуулгыг харах эрх өгсөн байна. Цалин ба орлогоос гэж бичсэн байна. Дарга та батлуулахдаа анзаардаггүй юм уу

Зочин [66.181.161.187] 2023-01-31 10:28:21

УИХ хүүхдийн мөнгийг халамжын мөнгөө заачихаа биздээ. Мөнгөнийхөө тоог мэдэхгүй байгаа гэр бүлүүдэд халамж олгох хэрэг байна уу.

Зочин [203.23.49.170] 2023-01-31 09:38:06

Элэг минь гэж. Кок шаах гэж ингэж худ шаахгүй ээ андаа. Ойлгох хүмүүс нь худ шаагаад байгааг чинь мэдээд байна

Зочин [98.204.176.20] 2023-01-31 01:52:42

Su batboldiin ach zee nart ogch bhaar yaduu otlogotoi ailiin huuhduuded nemelt maygaar oh n zov zuitei um.avilga hdiin huuhduud hoshnogoo archaal hayna

Популизмаа гэж УИХ-д их байх юмдаа. [103.57.94.26] 2023-01-31 01:01:12

БАЯН айлын хүүхэд Монголд АЛГА болчихсон уу? Монгол Улс ИЛҮҮДЭЭ гарчихсан төсөв мөнгөтэй болчихсон уу? ПОПУЛИЗМЫН тод жишээ гэж үүнийг хэлдэг юм ш дээ.

зочин [66.181.187.36] 2023-01-30 23:54:33

Монголын алаг үрсийг алагчилж, ялгаварлан гадуурхалгүйгээр бүгдэд нь адил тэгш хүүхдийг мөнгийг олгох ёстой биз дээ? МОНГОЛЫН ҮР ОЛОН БОЛТУГАЙ.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.