ОХУ-аас Хятад руу “Алс Дорнодын” чиглэлээр хий нийлүүлэх хэлэлцээрийн төсөл бэлэн болжээ

Aдмин / Гадаад мэдээ

Орос, Хятадын тал “Алс Дорнодын” чиглэлээр байгалийн хий нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж дуусжээ. Энэхүү хэлэлцээр нь ОХУ-ын Приморийн хязгаарын Дальнереченск хотоос Уссури голоор дайруулан Хятадын Хулинь хот хүртэл хил дамнасан хэсгийг байгуулах тухай юм. Уг баримт бичиг нь “Алс Дорнодын” чиглэлээр байгалийн хий нийлүүлэх асуудлаарх хоёр улсын хамтын ажиллагааны үндсэн нөхцөлийг тодорхойлж, эрчим хүчний салбарын уялдаа холбоог бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн хоёр тал онцолж байна.

ОХУ-ын "Газпром" компани өнгөрсөн оны хоёрдугаар сарын эхээр Хятадын газрын тос, байгалийн хийн үндэсний компанитай “Алс Дорнодын” чиглэлээр жил бүр арван тэрбум шоо метр хий экспортлох урт хугацааны гэрээ байгуулсан юм. Төсөл хэрэгжсэний дараа тус компанийн нийлүүлэх нийт хэмжээ 48 тэрбум шоо метр болж өснө гэж таамаглаж байна.

Одоо "Газпром" Хятад руу “Сибирийн хүч” дамжуулах хоолойгоор цэнхэр түлш нийлүүлж байна. Өнгөрсөн онд энэ хоолойгоор 15.5 тэрбум шоо метр хий экспортолжээ. Төсөл хэрэгжихийн хэрээр 2025 он гэхэд төслийн жилийн хүчин чадлыг 38 тэрбум шоо метрт хүргэж жил бүр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

“Хятадын чиглэл”-ийн бүтээн байгуулалт нь мөн Монголын нутгаар дайруулан тавихаар төлөвлөж байгаа, жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх хүчин чадалтай “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн маршруттай холбоотой бөгөөд энэхүү төсөл нь боловсруулалтын шатандаа байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.