БНХАУ руу зорчихдоо 20 мянгаас дээш юань бэлнээр авч явбал гаальд заавал мэдүүлнэ

Aдмин / Нүүр

Монгол Улс, БНХАУ-ын хооронд зорчигч, тээврийн боомтуудын үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс нээж, иргэдийн урсгал нэмэгджээ.

Үүнтэй холбогдуулан тус улсад зорчиж, оршин сууж буй монгол иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, анхаарах зүйлийн талаар БНХАУ-д суугаа ЭСЯ-наас мэдээлэл хүргүүлж байна.

БНХАУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичих

БНХАУ-ын хилээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, ангийн сум, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хатуу хориглодог. Энэ төрлийн гэмт хэрэгт оноодог ялын хэмжээ өндөр байдаг тул хилээр нэвтрэхийн өмнө өөрийн гар цүнх, ачаа тээшийг сайтар шалгах, танихгүй хүний эд зүйлийг авахгүй байхад анхаарах, авсан тохиолдолд сайтар шалгах

Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх

Согтууруулах ундаа, тамхи зэрэг хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирсэн тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг.

5000 ам.доллар болон 20000-аас дээш юань бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds)-ыг биедээ авч явах тохиолдолд гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж, хураах, торгох арга хэмжээ авдаг болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.