Швед улс НАТО-д элсэх асуудлаар БНТУ-тай хэлэлцээгээ сэргээхэд бэлэн байна

Aдмин / Гадаад мэдээ

Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Брюссельд очоод байгаа Шведийн ерөнхий сайд Улф Кристерссон пүрэв гарагт хэвлэлийн бага хурал дээр, Швед улс НАТО-д элсэх хүсэлттэй нь холбоотой яриа хэлэлцээг Туркийг бэлэн болсон даруйд сэргээхэд бэлэн байгаа тухай мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Туркт хандивлагчдын олон улсын бага хурал зохион байгуулахаар болсноо зарлажээ. Швед, Финланд улсууд өнгөрсөн онд Оросын Украин дахь цэрэг дайны ажиллагаа эхэлсний дараахан НАТО-д элсэх хүсэлт гаргасан. Улмаар НАТО-гийн гишүүн дийлэнх олон улс энэ хоёр улсын өргөдлийг батламжилсан бол, Турк улс өнөө хэр зөвшөөрөл олгоогүй байгаа. Харин НАТО-гийн гишүүн болохын тулд тус улсын гишүүн 30 улсын бүгдийнх нь дэмжлэгийг авах ёстой байдаг.

Өнгөрсөн онд Турк нэр дэвшигч Скандинавын хойгийн энэ хоёр улстай цаашдын алхмуудаар зөвшилцөлд хүрч байсан ч, саявтар шведийн нийслэл Стокхолмд болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр хэт барууны үзэлт улстөрч Коран судар шатаасан хэрэг явдлын улмаас асуудал хурцдаж, Анкара яриа хэлэлцээнээс гарч байгаагаа зарласан юм. Шведийн ерөнхий сайд Пүрэв гарагт болсон хэвлэлийн хурал дээр, “Одоо юун түрүүнд нөхцөл байдал намжихыг хүлээх хэрэгтэй байна. Эргэн тойрон үйл явдал буцалж байхад үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүлэх аргагүй” гэжээ.

Яриа хэлэлцээ өрнүүлэхэд таатай нөхцөл бүрэлдэж байсан боловч ирэх тавдугаар сард Туркт сонгууль болохтой холбоотойгоор Анкара дотоод улстөрийн нөхцөл байдалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байгаа нь ойлгомжтой гэдгийг Шведийн ерөнхий сайд мөн дурдсан. Үүний зэрэгцээ Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляейн Шведийн ерөнхий сайд Кристерссон нар Туркийн эрх баригчидтай харилцан тохирсны үндсэн дээр, дөрвөн өдрийн өмнө Сири-Туркийн нутгийг хамарсан асар хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд олон улсын тусламж үзүүлэх зорилготой Хандивлагчдын бага хурал зохион байгуулах бодолтой байгаагаа зарлалаа.

Ирэх гуравдугаар сард Брюссельд өндөр түвшинд зохион байгуулж магадгүй байгаа энэ арга хэмжээнд Европын холбоо болон НҮБ-ын гишүүн бүх улсаас гадна ОУ санхүүгийн байгууллагууд зэрэг боломжит бүх эх үүсвэрүүд хамрагдахад нээлттэй байхаар төлөвлөж байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.