Никарагуа улсын Ерөнхийлөгч шийдвэр гаргаж, улс төрийн 200 гаруй хоригдол суллажээ

Aдмин / Гадаад мэдээ

Никарагуа улсын Ерөнхийлөгч Даниэль Ортега тус улсад хоригдож байсан улс төрийн хоригдлуудыг пүрэв гарагт суллаж, Америк руу нисгэжээ. Тэрбээр гэнэтийн энэ шийдвэрээ Никарагуа улсын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн өдөөн хатгагчдыг албадан хөөн гаргаж буй арга хэмжээ гэж тайлбарласан байна.

Суллагдсан улс төрийн хоригдлуудын дунд 2021 оны сонгуульд Ортегатай өрсөлдөж, нэр дэвшиж байсан таван хүн, Америкийн нэг иргэн багтжээ.

Тэд АНУ руу явах шийдвэрээ сайн дураараа гаргасан, тэднийг хүмүүнлэгийн үүднээс яаралтай горимоор АНУ-д хүлээн авна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар конгресстоо мэдэгдсэн байна.

Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ шийдвэр нь хүний эрхийн зөрчлийг шийдвэрлэх, хоёр орны харилцааг сайжруулахад чиглэсэн бүтээлч алхам гэж сайшаажээ.

Тэрбээр Нэгдсэн улсад онгоцоор ирсэн Никарагуагийн улс төрийн 220 гаруй хоригдлын дунд “улс төрчид, бизнес эрхлэгчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөлөгчид, сэтгүүлчид бий” хэмээн ярьсан байна.

Тэд АНУ-ын хил гаалийн байгууллагуудын хариуцдаг зочид буудлуудад байрлаж, Америкийн Засгийн газар тэднийг суурьшуулахад туслахын тулд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах юм байна.

2021 онд Никарагуа улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дахин тус улсын төрийн тэргүүнээр сонгогдсон Даниэль Ортегад Вашингтон хориг тавьсан байна. Учир нь тухайн үед Ортегаг эсэргүүцдэг улс төрчид, сэтгүүлчид, шашны төлөөлөгчид шоронд хоригдсон байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.