Аляскагийн дээгүүр нисэж байсан үл мэдэгдэх объектыг буудан унагажээ

Aдмин / Гадаад мэдээ

Баасан гарагт АНУ-ын агаарын орон зайд нэвтрэн өндөрт нисэж байсан үл мэдэгдэх объектыг арилжааны агаарын тээвэрт аюул учруулж болзошгүйг тогтоосны дараа Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар буудаж унагажээ. Пентагоны мэдээлснээр, уг объект АНУ-ын агаарын орон зайд пүрэв гаргийн орой анх нэвтэрсэн бөгөөд Аляскагийн зүүн хойд хэсгийн дээгүүр 12 мянга орчим метрийн өндөрт тогтмол хөдөлж байх үед нь Зэвсэгт хүчний командлал илрүүлсэн байна.

“Америкийн онгоцууд жижиг автомашины хэмжээтэй объект руу ойртож, дотор нь хүн байхгүйг тогтоосны дараа “F-22” сөнөөгч онгоцны нэг нь “AIM-9x” пуужингаар харвасан” гэж Пентагон, Цагаан ордны төлөөлөгчид мэдээлжээ.

“Объектыг маневр хийх чадвартай байсан гэж үзэх нотолгоо одоогоор байхгүй байна. Мөн хүчин чадал, зорилго, гарал үүсэл зэрэг нь тодорхойгүй байна” гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ. Одоогийн байдлаар холбогдох албаныхан объектын үлдэгдлийг цуглуулах ажиллагаа явуулж байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.160.88] 2023-02-13 14:09:41

Дэлхийд үймээн самуун дэгдээж ноёрхолоо тогтоох гэсэн АНУ-ын захналхийллийг ингэж л айлгаж жаахан сануулга,даруулга өгөх нь зөв л алхам байх.

Агаар тэнгэр аль нэг улсын өмч юм байхдаа? [66.181.183.249] 2023-02-12 19:13:33

Дэлхийн агаар тэнгэр зөвхөн АНУ-ынх боляихсон юм байхдаа? Нутагруу нь харлаа гээд Бурханг пуужиндчих вий дээ. Сар, оддыг унтраачих вий. Кх!

монгол [139.5.219.34] 2023-02-12 18:55:29

бөөсөнд хутга гэгчээр бөмбөлөг шаар мааранд пуужиндаад

Зочин [64.119.19.241] 2023-02-11 14:47:54

манай хөрш аль хэдийн мэдээллээ авчаад боло.соруулж байгаа орйтож

Зочин [192.82.69.130] 2023-02-11 16:49:49

Америкчууд нисэж яваа шувуу , бөмбөлөг , нисдэг биеттэй байлдаад зугаатай л байгаа юм байна дөө.

Зочин [83.185.91.35] 2023-02-11 14:34:29

Hari garigiin hun bsn ch ymu, yagaad ustgaj bgam bol


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.