Зукерберг Фэйсбүүк, Инстаграмын төлбөртэй үйлчилгээний хувилбар нэвтрүүлж буйг зарлалаа

Aдмин / Гадаад мэдээ

Мета компанийн захирал Марк Зукерберг Фэйсбүүк, Инстаграмын хэрэглэгчдэд зориулсан төлбөртэй баталгаажуулах үйлчилгээ болох Meta Verified үйлчилгээг нэвтрүүлж, цэнхэр тэмдэглэгээг төлбөртэй болгох гэж буйг зарласан байна.

Твиттер компани саяхан бас ийм үйлчилгээний хувилбар нэвтрүүлсэн юм.

Сарын $11.99 хураамжтай “Meta Verified” үйлчилгээ энэ долоо хоногоос эхлэн Австрали, Шинэ Зеландын зах зээлд нэвтэрч, цаашдаа хамрах хүрээгээ өргөжүүлэх юм байна.

Ийм үйлчилгээ авснаар өөрийн албан ёсны хаягийг баталгаажуулсан цэнхэр тэмдэг авах бөгөөд аюулгүй байдал нь бусдаас илүү хангагдахыг Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг тайлбарлажээ.

Үйлчилгээг авахын тулд 18-аас дээш насны хэрэглэгчид албан ёсны үнэмлэхээрээ баталгаажуулах ёстой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл нь хэрэглэгчийн мэдээлэлтэй тохирч байх ёстой гэнэ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.17] 2023-03-02 12:43:24

Хяхяхя

Pee [202.55.191.130] 2023-02-24 10:05:05

net 9.50$ sard, facebook 11$ ch geh shig kkk

Зочин [103.57.92.47] 2023-02-22 09:16:52

Үнэгүй зүйл байдаггүй ээ гэдгийг монголчууд бас ойлгох цаг болж...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.