ШИЙДЭЛГҮЙ ШИЙДВЭРҮҮДИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦАХИМЖИЛТ

Aдмин / Улстөр

Монголд болох болохгүй, бүтсэн бүтээгүй цахимжилт газар авсаар. Саяхан л автобусны цахим карт уншигчаар автобусны зогсоолуудыг цэгцлээд өгнө гэж, ebarimt апп ашиглан авлигалтай тэмцэх... emongolia аппаар төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулах гэх мэтийн олон гоё амлалтууд хөвөрсөн ч үнэндээ төдийлөн бүрэн дүүрэн үр дүнд хүрэхгүй байна. Автобусны цахим төлбөрийн систем бэлэн мөнгөөр төлбөр төлөх байдлыг халж, нийтийн тээврийн эдийн засгийн алдагдлыг нөхөх зорилготой эхэлсэн ч үлгэн салган үргэлжилсээр, иргэд бэлэн мөнгөөр зорчиж, автобусны асуудал ар араасаа хөвөрсөөр л байна. Нийтийн тээврийн тоог нэмэх, түгжрэлийг бууруулах шийдэл араасаа авлига, ашиг сонирхолын асуудал дагуулж чих дэлсээд амжсан.

Харин ebarimt апп НӨАТ-ийн урамшуулал нэртэй ард иргэдийн татвараар сугалаа зохион байгуулдаг болхи хэлбэрээрээ мөнхөрчих шиг. Уг нь нэмэгдсэн өртөгийн албан татвар, түүний урамшуулал гэдэг иргэдийн төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг, татварын тогтолцоог сурталчилдаг чухал ач холбогдолтой ч үүнийг ухаарах сөхөө эрх баригчдад алга.

Эл цахим бүтэлгүйтлийн үргэлжлэл гэлтэй #RFID системд нийт 18 тэрбум төгрөгийг төсөвлөн 13 тэрбумыг зарцуулан түгжрэл бууруулах, зөрчил арилгах ач холбогдолтойг онцолж буй ч шийдлүүдээ тодорхой болгохгүй хэвээр байгаа нь анхнаасаа төлөвлөгдөөгүй, хөрсөн дээрээ буухад хэцүү болчих вий.

Жолооч нарыг бүртгэж, хариуцлагажуулан, зөрчилтэй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг торгож, эрхийг нь хасах арга хэрэглэхийн тулд машин бүрт хяналтын чип суулгах уу. Судалгаагүй, амьдралаас тасармал, шийдэлд хүрэмгүй иймэрхүү сэтгэлийн хөдөлгөөн давамгайлсан шийдвэрүүдэд улсын төсвийн хөрөнгийг хэдэн арван тэрбумаар үрэн таран хийх л монголын өнөөгийн их хямралын гол шалтгаануудыг нэг болсон.


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.217] 2023-03-03 14:54:58

чип суулгаад яг ямар зр дүн гарахыг тайлбарлах хэрэгтэй, тэрнээс татвараа төлөөгүй, үзлэгт ороогүй, торгуулиа төлөөгүй байлаа гээд чип нь машиныг асдаггүй болгох юм уу яах юм, цагдаа нь зогсоож шалгах үедээ л торгууль татвараа төлөөгүй, үзлэг ороогүй гэдгийг нь давхар шалгаад л хураадаг, журамладаг арга хэмжээ л авахад болно биз дэ. Чид суулгалаа гээд яааг яах юм ойлгомжгүй

Б Нэргүй [66.181.186.147] 2023-03-02 15:47:16

Мэпэхгүй л бна ард түмэн нь их л ядарч бна

ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-02 11:37:39

Энэ яг ямар зорилготой чип юм болоо, жолооч, машины эзэн хаана явааг улс даяар цагдаатай хамсаад мэдчих боломжтой, тэгээд түүнийг хаана явна тэнд нь олоод хорлож ч болох боломж олгох эд юм бишүү, энэ хүний эрхийн тунхаглал, зарчмуудтай хир нийцэж буй юм болоо.

Timur [103.9.90.130] 2023-03-02 10:41:22

Tegeed yaahiin durmeeree yavdaggui mal shig heden joloochtoi chiheed tugjreed nervteed bj baitsgaahuu er ni manai tugjreliin 50 % ni buduuleg durmeeree yavdaggui iim baidlaas boldog shuu

Зочин [202.9.40.104] 2023-03-02 10:23:25

Мал нь чиптэй, машин нь чиптэй, удахгүй танд ээмэг зүүнэ гэх л дутуу байх шив дээ

ХАЧИРХАЛТАЙ САНАА ... ??? [202.179.24.19] 2023-03-02 10:15:42

ТҮГЖРЖЛ БУУРУУЛАХ ҮҮРЭГТЭЙ САЙД БИЙ БОЛГОСОН..... ТЭР САЙД НЬ АРД ИРГЭДЭЭ ТАГНАХ ЧАГНАХ МӨРДӨХ ХАВЧИХ ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭД ЗЭРГИЙН БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧИХ, ХЯНАХ ЦАГДАХ ТОРГОХ ШИЙТГЭХЭД БҮХ ХҮЧЭЭРЭЭ ДАЙРААД ДАРАНГУЙЛААД , ТӨРИЙН БҮХ МЕХАНИЗМИЙГ ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙН ЭСРЭГ АШИГЛАХ ГЭЭД ДАЙРААД БАЙХЫН... ИЙМ ЧИП ЗҮҮХЭЭР ТҮГЖРЭЛ БУУРЧИХДАГ ГЭЭД ЯМАР ЧӨТГӨР НЬ ШИВНЭЧИХВЭЭ..

Зочин [203.98.76.9] 2023-03-02 09:29:41

Торгууль зөрчил хоёр нь ямарч авцалдаагүй байхад цахимжих хэрэггүй. Жишээ нь үргэлжилсэн цагаан зураас, нэгдүгээр эгнээ зөрчсөн торгуулууд бодит амьдралд нийцэхгүй байна. Үргэлжилсэн цагаан зураас зөрчихгүй тасархай цагаан зураасаар гарах гэвэл хотын түгжрэлийг нэмэгдүүлж хотыг тойрч байж гарах тохиолдолууд хотоод алхам тутамд таарч байна

Зочин [192.82.75.116] 2023-03-03 03:31:14

Үнэн шүү. Бас айхтар нэг торгууль бна баруун гар тийшээ эргэхэд бнга торгууль ирж бна.

Оюун [192.82.75.18] 2023-03-02 09:19:18

Яг үнэн ямарч судалгаа шинжилгээ байхгүй хөрсөндөа соёлж үр өгөөж өгөх ямар ч нөхцөл байхгүй, зүгээр л их хурлын гишүүд нэг хууль санаачилж хэдэн арван, зуун саяар идэх л арга, сэтгэлийн хөөрлөөр гаргадаг шийдвэрээс нь болж ард иргэд л хохирч үлддэг..ёстой завхарсан төотэй улс даа бид чинь…


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.