Олон хүнд эрс шинэчлэлийн үлгэрээс илүү өнөө маргаашийн хоол, хоёр гурван хоног дулаан хонох түлшний мөнгө хэрэгтэй байгаа үед яах ёстой вэ?

Aдмин / Улстөр

Чөмөг нь арьсаа нэвчсэн баян цатгалан улс төрчдөө болохоор толгойг нь илж хулгай хийх боломжоор хангадаг тогтолцоог найр тавин гуч гаруй жил хөгжөөж жирийн ард түмэн мөрний арьс зулгарч цус шүүртэл ажиллаж хөдөлмөрлөөд эцэст үр хүүхдээ харьд дүрвэхээс өөр сонголтгүй нийгэмтэй нүүр тулгаж байгаад хэн буруутайг яг энэ цаг дор монголчууд шүүн хэлэлцэх шаардлага бий. Ард түмэн нэгэнт эрх баригчдын хийхээр хүч түрж буй тогтолцооны өөрчлөлт хэмээх механик, улс төрийн аргаас гадна үзэгдлийн шинжтэй нийгмийн өөрчлөгдөлтөд аль хэдийн өртөөд эхэлсэн ч ийм эмзэг цагт бид юу юуг анхаарах сэрэмжлэх ёстойг товчилбол.

  1. Үндэсний эв нэгдэл

Үндэсний аюулгүй байдлын гол тулгуур бол нийт ард түмний эв нэгдэл. Монгол улс 3 сая гаруй хүн амтай буюу харьцангуй цөөхүүлээ. Газар нутаг хэдий өргөн уудам ч үндэстний хувьд нэгдмэл учраас элдэв гадны нөлөөнд автахгүй байх чадвар өндөр. Уламжлалт үзэл санаа, соёлын хувьд ч аливаад ул суурьтай хандах уугуул өгөгдөлтэй. Гэвч сүүлийн үед монголын төрд, төрийн гурван өндөрлөгт хэн байгаагаас үл хамаараад төрөө дээдлэх замаар үндэсний эв нэгдэл нь хангагдах зарим чухал нөхцөл нь бүрддэг монголчуудыг ядуурлын зовлон дээр нь дөрөөлж төрийн сүлд рүү нь нулимуулах оролдлого хүчтэй явагдаж нийгмийн сүлжээний орон зайг энэ чиглэл рүү хурцаар турхирах хандлага ажиглагдаж байгааг нуух юун. Хэдий улс төрчид нэгэн цаг зуурт хариуцлага алдаж ард түмэн хохирсоор байгаа нь гашуун үнэн боловч энэ нь “бид доройтсондоо төргүй буюу бусдын эрхшээлд ороод ч болов гэдэс цатгалан амьдрах минь...” гэх дээрээ арай ч тулаагүйг санах хэрэгтэй

  1. Газар нутаг

Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлого цаг ямагт гарч байдагт нийт ард түмэн байнга сэрэмжтэй байхыг сануулах нэгэн иргэний бичвэрт

Нутаг дэвсгэр том ч үндэсний эдийн засгийн хүчин чадал буурай импортлогсог , үндэсний үйлдвэрлэлийн бүтээмж тааруу , үндэсний оюун санааны дархлаа сул , гажигтай тогтолцооноос хамаарч улс төрчид нь худалдагдсан Монгол Улсын хувьд газар эзэмших , өмчлөхтэй холбоотой харилцаан дээр маш болгоомжтой хандах ёстой.Хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги Мандал боомтонд ачаа буулгах , хадгалах , ачих талбай гаргах нэрийн дор цахим дуудлага худалдаагаар 20 га газрыг 4.7- 5.8 тэрбум төгрөгт хүргэн Монгол биш өмчлөгчтэй аж ахуйн нэгжүүд авсан гэх мэдээлэл тарав. Бэлчээрийн мэнэжмэнтийн судалгаагаар тус багийн бэлчээрийн даац 5 дахин хэтэрсэн нь тогтоогдсон аж. Гэтэл ‼ Аймаг засаглагчид шууд мундагдан хил орчмын, хилийн зурвас газар алсын хараагүй , хэтийн бодлогогүй авирлах нь тун аюултай. Ер нь улаан цэнхэр өнгөнөөсөө үл хамаараад Монголын улс төрчид Эрүүгийн ; Газрын ; Нийгмийн даатгалын ; Сонгуулийн хуулиудаар оролдох тун дуртай нь сайн хэрэг биш.

Энэ мэтчилэн нэг нам эрх мэдлийн мананд төөрөөд улс төрийн институд гэх нэршлээ бүр мөсөн алдаж утга учраа ч даруй гээсэн аюултай цаг дор ард түмэн өөрсдөө хурц хараа, мэргэн оюунаа алдаж болохгүй.


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.211] 2023-03-05 23:44:24

Үнэхээр газраа гадаадын иргэнд зарсан бол ард түмэн тэвчихгүй л байх.

kķk [61.252.125.21] 2023-03-05 11:48:29

эсэргүү сурталчилгаа

Зочин [220.202.209.31] 2023-03-04 16:17:51

3saya shuu

Зочин [202.126.90.139] 2023-03-04 13:54:12

Баян байх нь баба

Зочин [202.126.90.139] 2023-03-04 13:53:46

Пролетарийн хувьсгал хиих гээд байгаа юм уу энэ ЗГ,бизнес эрхлэгч,шудрагаар хөрөнгөжсөн хүмүүсээ ч хэлмэгдүүлэхнээ,юу ч хиих хэрэггүй болжээ,юм хиивэл хэрэгтэн болно шалгуулна,шантарч бна шүү

Зочин [202.9.46.77] 2023-03-04 13:16:59

Орк монголчууд бол алсыг харж биш өнөө маргаашаа харж амьдардаг хөөрхийлөлтэй оркууд. Орк монголчууд хүртэх ёстойгоо л хүртэж байна.

Зочин [124.158.67.89] 2023-03-04 10:57:07

ЭРС ШИНЧЭЛЖ БАЙЖ АРД ТҮМЭН ЯДУУРЛААС ГАРНА. АН намын энэ сайт дандаа жадлан эсэргүүцэж ард түмнийг ядуу байлгах гэж мушгин гуйвуулна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.