Хариуцлага алдагдаж, ямба ихдэхэд бурууг тогтолцоо руу чихдэг тэнэгрэл

Aдмин / Улстөр

Монголд харгис мэдээгээр нийгэм нь хахаж, хариуцлагагүйн зудад бүх салбар ганхаж байна. Ямар ч улсад эмнэлгийн гадаа машин дотор эх амаржсан тохиолдол нэн ховор биз. Эрүүл мэндийн салбарын хүнд суртал бол манай нийгмийн бохир завааны толь. Цагаан халад нөмөрсөн эмч нар ёс зүйн зөрчлийг юман чинээнд тоохгүй, алдаа дутагдал хүлээх ойлголтгүй юм шиг аашилж байгаа нь монголчууд бид хэзээ ийм харгис хэрцгий, хэнэггүй, бие биенээ өрөвдөх хайрлах сэтгэлгүй болов хэмээн гайхахад хүргэх. Гэтэл энэ бүхнийг тогтолцоо руу чихэх оролдлого ажиглагдлаа. Явцуу л хэрэг. Хэдий бугшсан муухай газар авсан ч үүнд салбар салбарын хог новшийн овоолго хамаагүй тус тусын хариуцлага ухамсарлах сэтгэлгээг оршоохгүйгээр тарамдуулан өөхшүүлдэг ойлголт буруу.

Эрүүл мэндийн яамны сүүлийн 2-3 жилийн алдаа завхралд хэн хариуцлага хүлээж, ямар бодлогын өөрчлөлт шинэчлэлт гарав? Яах ёстой вэ? Гэдгийг л ярих цаг. Авцалдаатай, эмх замбараатай байдлаар хандлагыг түгээдэг эрүүл сэтгэхүйгээ ард түмэн алдаж болохгүй. Хэн нэгэн хөөргөдөхөөр л дагаад салхинд хийссэн хамхуул шиг намирч гаж буруу хэлбэрийн сэтгэл хөөрөлд автвал хар тамхи шиг хортой. Харин асуудалд улс суурьтай эрэмбэ дараатай тууштайгаар хариуцлага нэхдэг байдал руу нийгмийн нэлээдгүй хэсэг орж байгаа нь сайн үр дүн мөн. Хөөсрөл хий дэмий бухимдлаас хэтрэхгүйгээс олон чухал асуудал улс төрийн хар технологиор арчигдаад өнгөрдөг байдал эцэс болох ёстой. Үүний тулд яг өнөөгийн халуун цэг дээр буруу болгоныг тогтолцоо руу чихэж замхруулах магадлал бий.

Буруутнаа хайж шийдвэрлэдэг хариуцлагын тогтолцоо, тодорхой шийдвэр шаарддаг ард түмний шахалт, нэхэл дагал үгүйлэгдэж байна


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.211] 2023-03-05 23:38:03

тогтолцоонд биш шуналтай цэвдэг сэтгэлтэй амиа хичээгчид Төрд шургалсаны хар гай юм.

Зочин [64.119.21.184] 2023-03-06 02:16:55

Тогтолцоонд байна гэвэл МАН ыг тараачих .Тэгээд л тогтолцоо зөв чиг хандлагадаа орчихноо.коммунизм социолизм монголд 100 жил оршиж 100 жилийн хоцрогдолыг авч ирэв

Зрчмн [64.119.21.184] 2023-03-06 02:11:28

Тогтолцоонд байна.МАН гэх капиталаа/хөрөнгөө хураадаг хүн арддаа геноцид үйлддэг/ гэмт хэрэгтэн намаараа толгойлогчоо хийсэн улс уруудаж доройдож устах мөхөх замдаа ордог юм байна.Яг дайн болоогүй ч украйны замаар явж байна.

Зочин [202.9.47.17] 2023-03-05 16:46:39

Муухай улс төртэй муухай нийгэмтэй орон яана даа.

Зочин [66.181.160.121] 2023-03-05 14:25:20

хариуцлага тооцдог шүүх тогтолцоо шударга болчихоор эмч багш цагдаа нарч ажлаа зохих ёсоор нь хийнэ.

Зочин [64.119.18.58] 2023-03-05 00:03:49

Монголд зөв хүнлэг эрүүл эмч гэж байхаа болиод удаж байгаа байлгүй дээ

Зочин [202.9.46.77] 2023-03-04 13:17:56

Монголчуудын зовлон шаналал хэзээ ч дуусахгүй бололтой.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.