УЛС ТӨРИЙН ЁС ЗҮЙ БА ПАРАЗИТ ДАВХАРГА

Aдмин / Улстөр

Улс төрийг шимэгчлэх аргаар амьдралаа залгуулдаг нэг хэсэг байсан бол өдгөө хямралын үрээр бүлэг, давхраа болов уу. Нэг улс төрч нөгөөгөө тандахын тулд хэн нэгнийг худалдаж авдаг, улс төрийн тоглоомонд хөзөр болгож ашиглах, эсвэл аль нэг хүчтэй нөлөөтэй хүчин нөгөөгөө нухчин дарах арга хэлбэрүүд ч юм уу ямар нэг замаар хөөргөдсөөр алсдаа шимэгчдийн бүлэглэл улс төрдөө дийлэгдэхээ болих хэмжээнд хүрсэн нийгмийн гажуудал манай тогтолцоонд бий.

Үндсэндээ улс төрийг мөнгө, эрх мэдлийн наймааны хэрэгсэл болгосон алдаа завхралын үрийг монголчууд нийтээрээ үүрэх болсон эл цаг үед хүн бүрийн сэтгэл зүйд нам бол даргадаа долгинох замаар амьдралын боломж атгадаг хэлбэр гэж харах болжээ. Ерөнхийд нь ийм бүлгүүдийг ангилж авч үзэх юм бол улс төрийн тогоонд олон жил чанагдсан, анхнаас нь бүх үйл явц түүхийг гадарлах хэсэг түүн доторх төрийн эрх мэдэлд ямар нэг хэмжээгээр хүрсэн хэсэг. Энэ бүлгийнхэн аль ч үед улс төрийг базна. Хоёр том намын алинд ч нөлөөллөө алдахгүйг хичээх эдгээр хүмүүсийн үйл ажиллагаа ихээхэн бохир, бүдүүлэг арга хэлбэр лүү улс төрийн үйл явцыг чирсэн.

Харин дараагийн бүлэг бол гардан гүйцэтгэгчид буюу нэг нэг том ар талтай дунд шатны намынхан. Ийм бүлэглэл одоогийн монголын улс төрд чухал. Учир нь тэд сонгогчдын сэтгэл зүй, сонирхлыг ерөнхийд нь гадарлана. Бас тэдний мэдээллийг хааш нь яаж зарахаа ч мэднэ.

Хамгийн жижиг хэлбэрт анхан шатны бүлгүүд, хэвлэл мэдээллийнхэн, пи арчид орно. Хэвлэл мэдээллийнхэн яагаад улс төрийн хамгийн бага хэр нь өргөн хүрээтэй түвшинд очих вэ гэвэл тэд ард иргэдтэй шууд харилцдаг харьцангуй эрүүлжих ёстой талбар. Мөн хэвлэлээс гадна пи арчид гэдэг эв хавгүй, эрээн мяраангүй хэр нь хаашаа ч шарвах аюултай бүлэг бий. Энэ ангилалд багтах хүмүүс улс төрийг хааш нь ч эргүүлж мэдэх хүчийг өөртөө агуулдаг учраас мөнгө хөрөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнэтэй.

Гэвч харамсалтай эдгээр гурван бүлгийн алинд нь ч паразитууд буюу шимэгчид бөөн бөөнөөр орших ба урваж шарвахыг юман чинээнд тоохгүй тэдгээр хүмүүс, тэднийг удирдан чиглүүлж буй том улс төрчид, явцуу ашиг сонирхолд автсан авлигачид.

Засаг төр нь авлигын сүлжээг дийлэхгүй самгардах шалтгаан ердөө л ийм. Бизнес эрхлэхээр банкнаас бичиг баримт бүрдүүлж авсан мөнгөөрөө хадгаламжинд хийж хүүлдэг, хулгай, хуудуугаа далдлахын тулд улс төрийг худалдаж авах гэж улайрдаг хандлагыг шударга ёсны зарчим, үнэт зүйл, хуулийн засаглал гуравт шүтсэн эрүүл сэтгэлгээний давлагаа л ялна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.95] 2023-03-21 09:18:14

ХУЛГАЙЧУУД ЭНЭ ДАХАРГАА ТББ НЭРТЭЙ ГАРУУДААР ДАМЖУУЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ХУЛГАЙЛДАГ ШҮҮ ДЭЭ

Зочин [188.162.254.19] 2023-03-20 21:54:17

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

Сэхээтнүүдийн дунд паразит их байгаа. [139.5.218.33] 2023-03-20 14:18:21

Ер нь ш/у-ны коммунизмын онолоор бол сэхээтэн бол анги биш харин нийгмийн ДАВХАРГА гэж заадаг. Иймд 1990 он хүртэл сэхээтнүүдийн тоог ХЯЗГААРТАЙ байлгаж, БНМАУ-д ажилчин, малчин, тариачин АНГИЙГ бий болгож тоогий нь өсгөхийг боддог байсан. Даан ч 1990 онд социализм будаа болж Молнгол нь сэхээтнүүдийнхээ тоог зөнд нь тавьж ҮЙ ОЛОН болгочихсон, Тэгээд илүүдэл сэхээтнүүд нь одоогийн нийгмийн ПАРАЗИТ буюу ШИМЭГЧ ХОРХОЙ болж хувирсан. Улс төрд зүтгэж буй хүмүүс дотор ч ПАРАЗИТУУД их байгаа.

Зочин [66.181.161.111] 2023-03-20 11:53:35

Люмпэн гэж байгаа юм.

Сэхээтэнд хамаардаг эсэхийг мэдэхгүй юм. [139.5.218.33] 2023-03-20 14:27:51

Нөгөө л ШУКО-гийн онолоор "люмпен" гэдэг нь ажилчин/хөдөлмөрчин ангитай холбоотой ойлголт. Люмпен гэж ажилчин ангиас урвасан тус ангийн нэг хэсгийг хэлдэг бөгөөд тэдгээр нь ихэнхдээ капиталистуудад мөнгөөр худалдагдсан баагийнууд байдаг юм.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.