АВЛИГААС ХУРААГДСАН МӨНГИЙГ АРД ТҮМЭНД ЗАРЦУУЛАХ ХУУЛЬ БАТЛАХ ШААРДЛАГАТАЙ

Aдмин / Хууль

Хөгжлийн банк, нүүрсний хулгай гэх мэтийн улсаа өм цөм цөлмөсөн хулгайн шуурганы араас хууль шүүхийн байгууллагын шударга цэвэр ажиллах эсэхийг харах л үлдэх шив. Хэдий өнгөрсөн гучин жилийн турш ард түмнийг ядууруулсан хулгайн дэглэмийн асар их зувчуулалтын дэргэд өчүүхэн хэсэг боловч зоригтой алхам юм. Судлаачдын үзэж буйгаар нэг бол авлигачдын замыг боож, хулгайн мөнгийг эргүүлэн төсөв хураах нэг бол эдийн засаг сүйрэн, улс орон дампуурах хоёрхон зам үлдсэн тул эрх баригчид яах ч аргагүй авлигалтай хатуу ширүүн тэмцэл өрнүүлж буй гэх.

Гэхдээ намынхаа том толгой феодалуудыг яаж чадахгүй толгойг нь илээд туг тойруулаад байх нь цаагуураа урхагтай. Сонггуулийн оноо цуглуулах төдийхөн аргаар авлигалтай тэмцэж, ард түмний туйлдсан амьдрал, цоорсон нурууг амь аргацаах гэж байгаа бол өршөөгдөхгүй цагийн ирмэг дээр тулжээ.

АТГ-ын мэдээгээр тэд хэдэн их наядыаар хэмжигдэж ч магадгүй авлигалын бохир мөнгө, хөрөнгийг илрүүлэн ажиллаж байна гэх. Хөгжлийн банкны хугацаа хэтэрмэн зээлийн эргэн төлөлт л гэхэд төсвийн шархыг хэд дахин нөхөж чадахаар. Гэвч эл мөнгийг эргээд эрх баригч нам сонгуулийн ажилд зарцуулаад үр дүнгүй салхинд хийсгэж орхих юм бол нуухыг авах гээд нүдийг сохлох үлгэр болох.

Иймд авлигалын мөнгийг төрийн санд төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэн нэмээд ард түмний амьдралд нэмэр болох хөрөнгө оруулалт руу шууд татдаг эрх зүйн эрүүл шударга орчин бүрдүүлэх шаардлага ийнхүү урган гарч байгаа юм.

Оффшороос монгол улсад орж ирсэн мөнгө, хөрөнгийг монголд банкинд данс нээж төвлөрүүлэн эдийн засгийн зорилтод төсөлд зарцуулах хуулийн төсөл гурав, дөрөвхөн жилийн өмнө яригдаж байсан ч авлигаар хураагдсан хөрөнгийг ард түмэнд буцаагаад дорвитойхон зарцуулчих халуун сэтгэл дутагдсаар байж болохгүй.


Сэтгэгдэл

Зочин [192.82.70.93] 2023-03-22 00:46:25

үе үеийн засгийн газар их хурал парламентанд ажиллаж байсан хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. тэдний хөрөнгөжсөн эх үүсвэрийг судалж ард түмэнд ил тод нээлттэй мэдээллэх хэрэгтэй.

зочин [64.119.18.241] 2023-03-21 21:50:09

Угаасаа л иргэдийн буюу татвар төлөгчдийн мөнгө биз дээ?

Зочин [103.212.117.99] 2023-03-21 14:36:32

ард иргэдийн амьдралыг боймолж сүйтгэлээ гэж огтхонч бодохгүй байгаа новшнууд шүү. хүн чанар нь дууссан хорвоо гэж

Иргэн [202.126.90.66] 2023-03-21 13:50:59

ХУРААСАН мөнгө, эд хөрөгийг нийтэд мэдээлэх шаардлага бна.Зарцуулалтыг нь сар бүр тайлагнах хэрэгтэй.

Горьдоогоод л, шүлс гоожуулаад л. [139.5.218.33] 2023-03-21 13:43:19

Бэлэн мөнгөний зураг харуулчихаад л горьдоож байгаа юм уу, хаашаа юмб?

Жир-жир! Жир-жир! [139.5.218.33] 2023-03-21 15:47:57

Хошгирчихлоо. Я-а-а-а-н-а-а-а?

. [66.181.191.188] 2023-03-21 12:47:54

Хүүхдийн хөгжил ирээдүй эрүүл мэндэд зарцуул

хөвсгөл [122.201.24.125] 2023-03-21 12:35:09

хөвсгөл аймгийн хөгжил дэвшил бүтээн байгуулалт ... ыг тендэр нэрээр будилуулж аймгийн худалдан авах ажиллагааныхантай хуйвалдан их хэмжээний олон тэрбум төгрөгний хохиролыг олон удаа учруулсан засаг дарга асан ганболд, л батням нарын хэрэг 2 хон сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн байна. түнэлийн гаралтай батням нь хийж гүйцэтгээгүй болон дутуу хагас чанар шаардлагад нийцээгүй төсөл тендэрийн ажлыг бүрэн гүйцэт хийсэн гэж 100% мөнгөө авдаг байсан. олон тэрбум төгрөг улсаас орон нутгаас завшсан та бидний татвараас хулгайлсан хулгайч зүгээр явж бна. батням нь 1995 оноос малын хулгай хийж ард иргэдийг хохироож байсан ба аймгийн цагдаад авга ах ганбат нь аргалаад ялгүй өнгөрдөг байж

Бүү горьдоо. Мухай ш дээ. [139.5.218.33] 2023-03-21 12:20:21

Ядуу ард түмнийг битгий горьдоогоод бай. Хураасан мөнгийг хэдийнээ үрчихсэн байж. Өлсгөлөн хүмүүсээр улс төр хийгээд л.

irgen [202.9.41.10] 2023-03-21 12:11:12

Avilgalchnii huraasan mungend huuli gargah n bithii hel avilgalchaa yah ylgui avch garah ve gj bodoj bga.Batdel gedgiin ard Herlen.B.Javhlan.tsaana n bur tom hunch bga.Ter nuheriin talaar gan gj negch hun am angaihgui bgaag ta nar harj bga bizde.Eneeder boltol Herlen suudaldaa suusaar.trolloor eeriigee hudaa magtuulaad suuj bn.Bymbatsogt gj pyldag ch yaj chadahgui ta nar iim bga .MenErdeneer bol deerelhej.ger bul ur huuhdiig n ch hundlehgui shorongoor ailgaj bn.Hunii erhiin Hunan gj MANiin gar hul duugaraach.

Иргэн [192.82.88.140] 2023-03-21 11:36:00

Өрөө төл -- Зохих хэрээр нь Ард түмэний амьжиргаанд жинхэн үндэсэн цхлин мөнгөө нэмэгдүүл !!!!!!! олтгтойхан ажиллаж сурцагаа !!!!! ТНарын нүд бүр мөнгөнөөс өөр харалган болж!!!!!! Зарцуулж чадах хүмүүс нь хий үнэнчээр !!!!!!! одоо идэх чинь дэндлээ !!!!!!!!! үхэлийн орон болж дээ Анхаараач хараач гэмшээч зөв туслаач !!!!!!!!! Ард иргэдээ сэхээнээс гарга тэгвэл болно шдээ !!!!!!!!

зочин [202.9.41.26] 2023-03-21 10:26:17

гадаад өрөө төл өвчиндөө шаналж байгаа бяцхануудаа эмчлүүл өмхий ханхлаад байгаа цэвэрлэх байгууламжаа цэвэрлэ эмээлтийн мал нядалгаагаа зүүн тал руугаа нүүлгэ гэр хороололыхоо модон жорлонг боловсоноор соль болох болохгүй байгаа зүйлдээ зарцуул тэр байтугай монгол орныг хөгжүүлэхэд өлхөөн хүрэх ээр байгаа ,,,,,,,,ёстой гамшиг юм дааа

бат [66.181.180.75] 2023-03-21 09:57:09

авилгын мөнгө байгалийн баялгийн мөнгө. байгалийн баялаг ард түмний өмч. тийм болохоор авилгын мөнгийг ард түмний амьдралын нөхөн төлбөрт олгох ёстой.

Зочин [192.82.80.121] 2023-03-21 10:23:12

ХЭДЭН АРВАН ИХ НАЯДААР НЬ ХУЛГАЙЛЖ ЦУСАЛЖ ТҮҮНИЙГЭЭ ШИНГЭЭЖ ЧАДАХГҮЙ ББӨЛЖСӨНДӨӨ ХАХАЖ ХУУЛИЙН МӨНӨХ ХЯНГАРТ ЦАВЧУУЛАХААР ЗОГСОЖ БУЙ ТӨРИЙН ТОМ ДЭЭРЭМЧИД ХҮҮХДЭ ХЭДЭН МӨНГӨ ХЯЛАЙЛГАХААСАА ХАРАМЛАЖ БЭРДИЙН СЭТГЭЛ ГАРГАГЧДЫГ БҮГДИЙГ НЬ ТОЛГОЙГ НЬ ТАСДАЖ ЧӨТГӨРИЙН НҮХРҮҮ НЬ БУЛМААР ҮЗЭН ЯДДДАГ ШҮҮ

Зочин [192.82.80.106] 2023-03-21 09:38:17

Хаанаас хэдэн төг орж ирээд юунд зарцуулж байгааг ил тод болгохгүй бол бас л бүгд хулгайн замаар орно доо

Зочин [202.126.90.66] 2023-03-21 13:48:56

Ёстой үнэн!

ЗОЧИН [202.126.90.95] 2023-03-21 09:25:27

ГАДААД ӨРӨӨ ДАР ТЭГЭХГҮЙ БОЛ БАС Л ХУЛГАЙЧИХНА ШҮҮ 76 СДА


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.