БИД АРДЧИЛСАН НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙГААГАА МАРТАХ УЧИРГҮЙ БАЙГАА

Aдмин / Улстөр

Монгол Улс ардчиллын замналд ороод 30 гаруй жил болж байна. Бид 1989 онд коммунист дэглэмээсээ салж, өнөөдрийн ардчилсан Монгол Улсыг байгуулсан. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, чөлөөт зах зээлийн тогтолцоог сонгох энэ зам дардан байгаагүйг хүн бүр мэднэ. Хөхөө өвлийн хүйтэнд өрнүүлсэн улс төрийн жагсаал цуглаан, өлсгөлөнгийн үр дүнд БНМАУ-ын удирдлагуудыг бүрэн огцруулж, цоо шинэ нийгмийг байгуулж чадсан. Ардчилсан төрийн бүтэц, засаглалын хэлбэрээ тодорхойлж, ардчиллын зарчмаар сонгуулиа явуулах тохироонд хүрч энэ замыг сонгосон нь туйлын үнэн билээ. Тэр ч үүднээс 1992 оноос хойш ардчилсан нийгмийн зарчмаар дөрвөн жил тутамд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын сонгуулиа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн парламентын сонгуулийг зохион байгуулж, ард түмнийхээ төрд төлөөлөх эрхийг хэрэгжүүлж ирлээ. Дараагийн сонгууль ч хаяанд ойртлоо. Бид цаашид сонгуулиа дүр эсгэхгүйгээр жинхэнэ мөн чанараар нь явуулдаг болмоор байна. Үүний тулд төрийн түшээдээ шударгаар сонгож, гаргаж ирдэг байх ёстой. Энэ бол ардчилсан нийгмийг сонгосон бидний том давуу тал.

Заримдаа бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартчихсан бололтой байх юм. Ялангуяа сүүлийн үед төр засаг, эрх баригч намын зүгээс иймэрхүү үйлдэл, үзэл санаа гаргах нь олонтаа давтагдлаа. Жишээлбэл, УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хороодоо хаалттай горимд хуралдуулах нь бараг л энгийн үзэгдэл болов. Үүгээр зогсохгүй Монгол Улсын бүрэн бүтэн байдлыг хангах зорилготой ҮАБЗ нь хүртэл янз бүрийн хүмүүсийг хүлээж авч уулзлаа гэж дуулдах юм. Нууцын зэрэглэлтэй учраас эндээс юу ярьж, ямар тохироонд хүрсэн нь гадагшаа нийгэмд ил болоод байдаггүй.

Хаалттай хаалганы цаана өрнөдөг улс төрийн томчуудын ярианы ерөнхий уур амьсгал нь барууныхнаас болгоомжилсон маягтай байдаг юм уу даа. Өөрөөр хэлбэл, Монгол оронд барууны ардчилал тогтож магадгүй гэж түгшдэг сурагтай. Тэд Монгол Улс энэ байдлаараа Украины Майдан шиг болно гэж ярьж сууцгаадаг гэх нь ч бий. Украинд ардчилал тогтоохоор зориглосон Майданы үйл явдал бол саяхных.

Одоогоос арваад жилийн өмнө Украины ерөнхийлөгч Януковичийн Оросын сонирхлыг дагасан бодлогыг эсэргүүцсэн украинчуудын эрх чөлөөний хувьсгал ингэж өрнөж байв. Харин бид ийм хувьсгалыг тэртээх 30 гаруй жилийн өмнө эхлүүлж, ардчилсан эрх чөлөөт Монгол Улсыг байгуулсан юм шүү. Тэгвэл төрийн өндөрлөгүүд эх орноо Украины Майдан шиг болно гэж яриад байгаа нь ямар учиртай юм бол.

Өнөөдөр 100 жилийн түүхтэй Ардын нам төрийн эрхийг барьж байна. Энэ намын удирдлагууд юу бодож, сэдээд байгааг ард түмэн ерөөсөө ойлгохоо болилоо. Та нар арай монголчуудыг хуучин социалист нийгмээрээ Майдан болж магадгүй гэсэн агуулгатай мэдээлэл ч үзэгдэх боллоо. Дахин, дахин хэлье. Энэ чинь аль хэзээний 1989 онд Монгол Улсад болоод өнгөрсөн хувьсгал шүү дээ. Ардчилсан нийгэмд шилжээд хэдийнэ 30 жилийг ардаа үдчихсэн байхад одоо тэгээд юу болох юм бэ. Эрх баригчид та нар ийм дэмий балай, ойлгомжгүй зүйлсээр бодлогын түвшинд нууцаар хэлэлцэж байхаасаа санаа чинь зовдоггүй юм уу. Ингэж мөрөө хумьж суухынхаа оронд ардчилсан төрт улсыг залагчид гэдгээ сайтар ухаарч, цээж цэх бай л даа. Та нарын байгаа царайг харахаар “Бид өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартах ёсгүй. Үргэлж санаж байх хэрэгтэй” гэж бичмээр оргиод байх юм.

Ардчиллын үнэт зүйлийн тод өнгө бол ард түмний дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх байдал. Тэгвэл эрх баригчид ам нээсэн болгоныг хуулиар хязгаарлах гэж оролддог. Эрх чөлөөнийхөө төлөө дуугарсан хүмүүс шүүхийн хаалга татдаг боллоо. Сүүлд цахим сүлжээнд хүмүүс үзэл санаагаа хэтэрхий чөлөөтэй илэрхийлээд байгаа байдлыг болиулах гэж хууль хүртэл баталсан. Энэ бүгдээс харж байхад Монгол Улс чинь ардчилсан орон мөн л байгаа биз дээ. Ийм ардчилсан эрх чөлөөтэй оронд барууны засаглал тогтож, Украины Майдан болно гэж дэмий донгосох хэрэггүй.

Ардчилсан нийгэм гэдэг бол эрхээ эдэлж, үүргээ биелүүлдэг эрх зүйт төрт улсын толь. Түүнээс биш хэн дуртай нь юу хүссэнээ хийж, жолоогүй морь шиг тарлахыг хэлэхгүй. Бид ардчиллаа зөв залж авч явахын тулд хуульдаа захирагдаж, хуулиа сахин биелүүлэх үүрэгтэй. Үүний тулд гагцхүү хуулиа л зөв хийх ёстой.

Гэвч өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын төрд хувалз шиг шигдсэн хэсэг бүлэг хүмүүс нам, улс төрийн нэрийн дор нийгмээ тоносоор ирсэн. Хөгжлийн банкны нээлттэй сонсголоос харж байхад аль ч нам нь ялгаагүй төрд гарсан нийтийн мөнгийг замбараагүй үрэн таран хийжээ. Ер нь улс төрийн нам гэдэг бол нийгмээ тонодог байгууллага юм байна. Энэ байдлыг л хуулиар хатуу хориглож, болиулчих хэрэгтэй.

Хүн бол нийгмийн амьтан. Хүнийг яаж ч залж болдог. Бид хуучин социализмын үед Ю.Цэдэнбалыг аугаа удирдагч хэмээн дагадаг байлаа шүү дээ. Яг л одоогийн Хойд Солонгосын ард түмэн удирдагч Жим Жон Уныгаа харангуутаа асгартал бархиран уйлдагтай адил. Манайхан тэр үед нийгмээрээ ийм л байсан. Хүн гэдэг нийгмийн амьтан учраас дээгүүр нь яаж зална, тийшээ л чиглэнэ. Буруу залвал буруудаад л яваад байдаг. Тэгэхээр бид нийгмээ зөв залж, ардчиллаа хамгаалж, бэхжүүлэх ёстой.


Сэтгэгдэл

MARSHIL.LD.ERDENEBAT, [103.229.120.216] 2023-03-21 20:11:07

ENXJIN,XOTXONI,102,DUGAAR,BAIR,XAN,UUL.DYYRGIN,XUUJIN,ZAGAAN,XAALGANI,LEFTNI,GAL,XAMGAALAGJ,SHJOSHK,JIJIG,TRANMATARIN,SHUGAMAAR,JOLOOTEI,DAMJIJ,XULGAI,XIJ,BAINA,BYDEGI,TUIA,

Онцгүй, харанхүй зураг юмаа. [139.5.218.33] 2023-03-21 18:05:38

Дээрх хөхөрчихсөн зураг юү санагдуулж байна? Ордон дээгүүр морь уначихсан цус сорогчид харагдаж байх шиг. Наана нь талбай дүүрэн цусаа соруулах дордогсод айчихсан зогсож байх шиг. И-и-й! Ямар харанхүй юм бэ? Аймаар юмаа!

Зочин [139.5.218.33] 2023-03-21 18:06:45

Кх!

MARSHIL.L.D,ERDENEBAT, [103.229.120.216] 2023-03-21 16:28:50

MONGOL,YNDESNI,BOXJYYD,ABRAGA,BOLOXIN,AMERIKIN,OD,KINO,JYJIGJIN,DUUJIN,MERLIN,MONROGIN,BANDAASH,ZOBLOLT,XOLBOOT,ULSIN,SANSARIN,NISGEGJ,GAGARINI,BANDAASH,AMERIKIN,NEGDSEN,ULSIN,DED,ERONXILOGJ,KINO.OD,XOLIBUD,KINO.PEKJERSIN,ERONXILOGJ.JORJ,KULANI,BANDAASHIG,OMSOJ,BARILDAJ,BAICAN,BOXJYYD,OLON,BAIDAG,1990,2023,BYXBANDAASHUUD,GAGAANUUDIG,XYJEER,XURAAJ,AB,

MARSHIL.L.D.ERDENEBAT, [103.229.120.216] 2023-03-21 15:38:54

Sanda,da,san,pyca,da,SAMYASAM,BUDDHAYA,Anha,ha,tate,sanh.ARHATA,BHYAH,BHYAH,SAMYAKSAM,Bute,te,nammo.ai,da,ao,gua,bu,ke.te.BUDDHE,BHYAH,HAMO.ARYA,AYALOKITE.MINI,XAIRTAI,AAB,BURXAN,XYN,XARIN,MIN,CHIGIS,UXAANT,ERTONZ,SARUUL.OIUN,URAN,BODOL.N,GEGEEN,ONGTEI,SAIXAN,URLAG,N,NARNI,SOLONGTOI.TA,TA,GEGE,ONG,TE,TE,TENGERIN,ONGO,TOTE,BUDDA,ONGE,TOTY,XY,TE,ONGY,GER,TO,MIN,BURXANI,BARIMAL,GENET,ALGA,BOLLOO,GEMTEN,GESGEEX,TYGEE,GESGEEXTYGEE,XUDALJ,AAB,XULGAAJ,XAANA,BAINA,XYN,ALSAN,ALUURJIN,XAANA,BAINA,BUDDA,BURXAN,CHINGIS,USTGANA,BUDDA,BURXAN,SHINGIS,XAAN,SHITGENE,

УИХ-ын гишүүд их сайн мэднэ. [139.5.218.33] 2023-03-21 12:13:07

Дани улсын парламент 200 гаруй жилийн түүхэндээ ганц ч удаа ард түмэндээ хаалттай хуралдаан хийж ҮЗЭЭГҮЙ гээд бахархдаг юм байнлээ. Монголын парламентчид үүнийг мэдэж л байх ёстой. УИХ-ын Номын сан гээд дэргэд нь дүүрэн номтой, гадаадын парламентын туршлагын материалтай газар байгаа. УИХ-ын гишүүд чинь 1990 оноос хойш Олон улсын парламентын хуралдаануудад хурал АЛГАСАХГҮЙ оролцож ардчилсан орнуудын туршлагыг анхааралтай СУДЛАН АВЧ байгаа. Кх! Ардчилсан улсад ХААЛТТАЙ ХУРАЛДДАГГҮЙГ УИХ-ын гишүүд бүгд ИХ САЙН МЭДНЭ, биднээс сайн мэднэ.

Зочин [202.9.46.83] 2023-03-21 10:52:46

Америкийн риотинто компани оюутолгойн баялгийг чинь дээрэмдэж байна. Үхсэний чинь ардчилал.

Л БАЯР [192.82.76.79] 2023-03-21 09:52:04

ЯДАЖ НЭРАА ТАВИАЧ. БИЧИЖ БАЙГАА ЮМНААСАА ИЧЭЭД БАЙГАА Ч ГЭСЭН НЭРЭЭ ТАВЬ Л ДАА


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.