Украин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хурлыг нэн даруй хуралдуулахыг шаарджээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулна гэж мэдэгдсэнтэй холбогдуулан Украин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хурлыг нэн даруй хуралдуулахыг шаарджээ. Оросын засаг захиргаа үүгээрээ Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, цөмийн зэвсгээс ангижрах, олон улсын аюулгүй байдлын тогтолцоог бүхэлд нь зөрчиж байна гэж Украины ГХЯ мэдээлсэн байна. Түүнчлэн Беларусийн нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг байршуулах нь энэ улсыг Кремлийн барьцааны этгээд болгож, ирээдүйд таагүй үр дагавар учруулна гэж Украины ГХЯ дамжуулаад, Их-7 болон Европын холбооны орнуудыг Минскт үр дагаврыг нь анхааруулахыг уриалсан байна.

Тэгвэл НАТО Беларусьт цөмийн зэвсэг байршуулахтай холбоотой Путины мэдэгдлийг хариуцлагагүй үйлдэл гэж шүүмжлээд, нөхцөл байдлыг анхааралтай ажиглах болно гэдгээ анхааруулсан байна. Европын холбооны хувьд Оросыг Беларусьт тактикийн цөмийн зэвсгээ байршуулсан тохиолдолд шинэ хориг арга хэмжээ авах болно гэж Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төлөөлөгч Жозеп Боррель мэдэгдсэн байна.

Харин Дайныг судлах хүрээлэн Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулах тухай Путины мэдэгдлийг Оросын мэдээллийн ажиллагаа гэж нэрлэсэн байна. Цагаан ордон Путиныг тактикийн цөмийн зэвсэг Беларусийн нутаг дэвсгэр дээр байршуулах гэсэн ямар ч шинж тэмдэг олж харахгүй байгаагаа мэдэгдээ.

Москва Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсэг байршуулах асуудлаар Минсктэй тохиролцсон гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 25-нд зарласан юм. 7 дугаар сарын 1-нд агуулахын барилга баригдаж дуусна гээд, зэвсэг байршуулах нь Стратегийн давшилтын зэвсгийн тухай гэрээг зөрчихгүй гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [83.187.167.15] 2023-03-28 13:52:06

Оросуудыг сөрөх хүчин харь гаригт л бий.

байдэн [66.181.160.1] 2023-03-28 12:14:05

хуцаарай сахалтай банди минь путки бид одоо үзэлцмээр бнашүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.