Бүрэн эрхийг түдгэлзүүлэх дараагийн нүүрсний хулгайчдыг хэзээ зарлах вэ?

Aдмин / Улстөр

“Нүүрсний хэргийн нээлттэй сонсголыг 2023 оны 04 сарын 03-ны өдөр хүртэл хойшлууллаа. Холбогдох түр хороо 9 сар гаруй хугацаанд ажиллаж, 20.000 гаруй хуудас нотлох баримт цуглуулсан. Хуулийн дагуу нээлттэй сонсголд гэрчээр дуудах хүмүүсийг 7 хоногийн өмнө нэрсийг нь зарлах ёстой. Энэ хүрээнд 114 хүнийг гэрчээр дуудахаар төлөвлөж, түр хороо хуралдсан. Хуралдаанд авлигатай тэмцэх газрын төлөөллүүд оролцон, нээлттэй сонсгол зохион байгуулснаараа мөрдөн байцаалтын нууц задруулах, зарим хүнийг шүүх хурлаас өмнө гэм буруутайд тооцох эрсдэлтэй хэмээн үзэж хойшлууллаа.

Нээлттэй сонсгол 04 сарын 10-12-ны өдрийн хооронд зохион байгуулагдахаар болжээ...” Гэж MNB мэдээллээ. Эрх баригчид нүүрсний хэрэгт өч төчнөөн хүний нэрийг ил зарлан, хулгайч хэмээн цоллосон ч чухам ямар шийдэлд хүрсэн нь ойлгомжгүй.

Хөгжлийн банкны нээлттэй сонсгол гэх үйл ажиллагааг эрх баригч нам сөрөг хүчний лидерүүдээ намнах хэрэгсэл болгон ашиглаад зогсохгүй ганц хоёр тодорхойгүй рейтингтэй улс төрчдөө “суганд хавчуулагдсан” гэх нэрийг нь хусаж арилгах улс төрийн тоглоом болгож орхисон.

Харин жинхэнэ том хулгайч нар хөшигний ард үнэмлэхүй эрх мэдэлдээ мансууран хөлчүүрээд өнгөрөх шиг. Дараагийн сонсголд дуудагдах улс төрчид чухам л МАН-ын “загалмайлсан эцэг”-үүд байх ёстойг ард түмэн ч нэвт дүгнэж, ажиглагчид ч анхааралтай харж байлаа. Гэвч баас хатавч өмхийгөө тавихгүй гэгчээр яадаг ч байсан ах нарыгаа далдлаад, өрсөлдөгч нарыг нь харлуулж амжсан эрх баригч намын гишүүд ийнхүү нүүрсний сонсголыг яаралтай хойшлуулж байгаа нь улс төрийн жүжиглэлтийн дэглэлт арай дуусаагүйнх бололтой.

Үндсэндээ нүүрсний хулгайн асуудалд ар араасаа нэрлэгдэж мэдэхээр байсан эрх баригчид яаралтай Т. Аюурсайхан гишүүнээр туг тахиад мартагнуулах оролдлого бололтой. Гэвч нэгэнт л нүүрсний хэрэгт холбогдсон сайд дарга, УИХ-ын гишүүдийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах хуультайгаас хойш асуудлыг яаравчлах шаардлага зүй ёсоор тавигдах юм.


Сэтгэгдэл

Гэмт этгээдүүд ирж яваа цагийг хүлээгээд л. [59.153.112.225] 2023-04-04 11:49:42

Одоо сайндаа л 2-3 хүнийг нэмж хэрэгт татаад л өнгөрнө. Тэд нар нь бидний сонсоогүй, мэддэггүй хүмүүс байнадоо. Үлдэх гэмт баагийнуудын асууудлыг 2024 оны сонгуулийн дараа л шийднэ. Тэр үед тэдний зарим нь УИХ-д сонгогдчихно, тэгээд "халдашгүй дархан байдал"-д орчихно. Харин бусад нь улс тунхагласны 100 жилийн ойн өршөөлд орчихно. Тэгээд л боллоо ш дээ.

ЗОЧИН [202.126.89.250] 2023-04-04 11:07:22

МАНАН ХЭДХЭН ХҮНЭЭР ТУГ ТАХИАД ЦЭВЭР ГАРНА ГЭВЭЛ МАЙ ШҮҮ ХУЛГАЙЧУУДАА. УИХулгайчууд тар

ЗОЧИН [202.9.40.21] 2023-04-04 10:40:21

ГЭНЭТ ТЭНГЭР ХАГАРТАЛ БАЯЖСАН МӨНХБАТЫГ ЯАХ БИЛЭЭ? СУРСАН ЗАНГААРАА ХУДЛАА ҮНЭН ЯРИАД КАЗИНО САХИАД ХУЛГАЙН МӨНГӨӨ ҮРЭЭД СОЛОНГОСТОО БАЙЖ Л БАЙГ УУ?

Зочин [203.17.23.197] 2023-04-04 09:37:35

Жагсацгаах уу

sss [66.181.165.216] 2023-04-04 09:02:35

Нүүрсний хулгайчуудаа хурдан бариж хориочээ мөнгөө авмаар байна

Аё [64.119.25.11] 2023-04-04 08:07:39

Мандахбаяр гэдэг нүүрсний хулгайч яасан бэ? Ер нь Ман нам. Бямбацогт, Хүрэлбаатар, Жавхлан Батболд мэтийн олон төрлийн луйварчин гэмтнүүдээ хэзээ шалгах вэ?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.