Ядуурал, бухимдал, зэрлэгшлийн шалтгаан юу вэ?

Aдмин / Улстөр

Нийгмийн тэгш бус байдал нь төр засаг, ард түмний биесээ хүндэтгэх, энэрэх харилцаа үгүйрч эрх мэдлийн золионд ард түмний эдлэх ёстой бүх боломжууд алдагдах, иргэдийн хөдөлмөрлөх, хөдөлмөрөө зохих ёсоор үнэлүүлэх, эх орондоо эзэн болох дархлаагаа олж авч чадахгүйд хүргэж буй бүх талын хоосрол, хохирол юм. Ядуурлаас үүдсэн ахуйн шинжтэй бухимдал гэр бүлээс нийгмийн бүлгүүдэд хүрч хүчирхийлэл, эмх замбараагүйдэл, хэрцгийлэлд дулдуйдах турхираан хүчээ авах магадлал өсөх үйл явцаар илэрдэг. Бухимдал эхэндээ гэр бүлийн хүрээнд дарамт, хүчирхийлэл хэлбэрээр илэрдэг бол яваандаа энэ нь бүхнийг үзэн ядах бүлгүүдийн нэгдэл болж хувирдаг нийгмийн сэтгэлгээний практик бий болоод уджээ.

“Нийгмийн зэрлэгшил” 1 нь зах зээл, таваар-мөнгөний харилцаанд нухчигдаж сөхөрсөн нийгмийн зонхилогч доод хэсгийг хөрөнгө чинээлэг давхаргынханд хорсох, эгдүүцэх, үзэн ядах хандлагаар харилцдаг болгохын дээр эд баялгаар ядмаг зүдмэг амьдралтай ч алдар нэртэй, авьяас билигтэй “цөөнхөд атаархах, хялайн харах сэтгэл төрүүлэх ба эсрэгээр, өөрсдөө амьдралд гутрах, өшрөх, амьдралынхаа сайн сайхны төлөө тэмүүлэх эрч идэвхээ алдах, унанги цөхрөнгөө үзэл бодлын дарамтад оруулна.

Энэхүү уур амьсгалын явцад нийгмийн гишүүдийн ойлголцол илт гажиж, эрс хүйтэрч, тэдний харилцаа, хамтын ажиллагааны үр дүн нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Яагаад гэвэл, нийгмээс хүнд хандах хандлагын гол тодорхойлогч нь гагцхүү хөрөнгө мөнгө болсноор хөрөнгө мөнгөгүй л бол хүнийг хүн гэж үл тоох, тэднийг ад шоо үзэх харилцаа нь нийгмийн олонхыг хүний мөсгүй адгууслагүйдэл рүү эргэлт буцалтгүй түлхэнэ.

Нийгмийн ийм олонхтой улс орон XXI зууны иргэншил дэх “хүнбусчууд”-ын “амьд үзүүлэн”-гийн зах зээлт улс орон болж үлдэнэ.” Ядуурал, бухимдалтай зэрлэгшсэн нийгэмд үр хойч ирээдүйн соён гэгээрэл боловсрол, хүнлэг ёсны тухай ойлголт мартагдах шахжээ. Мөнгө улаан нүд цагаан гэгчээр бүх шатандаа шуналын сэтгэлгээгээр үүлгэртэж, ариун шударга хөдөлмөр, бүтээлч байдал алдагджээ.

Гэвч улс үндэстнийг чирэн, амьдрах бололцоо орчин нөхцөлийг хангах ёстой төрийн албаныхан хий хоосон хямсгар төрх, хийдэлгүй луйврын шинжтэй хулгайн арга залиар хөллөх тогоо нь уруугаа харсан байдлыг тогтнуулах гол зам бол авлигатай эрчимтэй тэмцэж уг үндсээр таслах. Ингэхийн тулд товчхондоо хөшигний арын хорлонт улс төрийн наймаа, намуудын олигархи бүлэглэлүүдийн олон жилийн далд засаглал нуран унах ёстой. Мафийн системтэй Монголын улс төрийн бохир заваан хэсгийнхэн ухамсар суухаасаа өнгөрсөн учир тэднийг хуулийн дор засаглах цаг болжээ.

1. Д.Урианхай Нийгмийн “зэрлэгшил”…нийгмийн харилцаан дахь Үүрэг, Эрхийн харьцааны гажуудал


Сэтгэгдэл

а [66.181.167.82] 2023-04-05 14:53:30

ерөнхийлөгч сайд УИХ ын гишүүд бүгд авилгачид ,хулгайч нар

Зочин [66.181.191.51] 2023-04-05 00:33:29

Хятадын зээл тусламж бусад орныг эзлэх зорилготой нууц гэрээтэй байдаг. Тэрнээс азийн хөгжлийн банк дэлхийн валютын сан гэх мэт нь тархи угаадаг боловч хятадаас дээр

Зочин [202.126.90.37] 2023-04-04 18:06:38

avilgald idegdsen Man An nam

Монгол төгрөг ямарч ханшгүй болждээ. [59.153.112.225] 2023-04-04 10:54:31

20,000-тын дэвсгэрт хүний алган дээр ӨЧҮҮХЭН хэмжээтэй хариугүй мөнгө болчихож. Хуучны задгай мөнгөнөөс ч дорой болсон байна. Үүнээс илүү үнэ цэнэтэй мөнгөн дэвсгэрт МОНГОЛ УЛСАД байдаггүй бололтой. Хөөрхийс, чаваасдаа.

Зочин [202.9.46.175] 2023-04-04 14:15:52

Орк монголчууд энэ жижиг 20,000 төгрөг шигээ жижиг тархитай юм биш үү?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.