Б.Энхбаяр: Нохой, муурыг шатаах зуух барьсан ч үр дүнгүй байна

Aдмин / Улстөр

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Нохой, муурыг устгах талаар одоогоор ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй. Түр зуурын дүрмээр зохицуулдаг. Нохой, муурыг бүртгэлжүүлээд, үржлийг нь хаах юм бол орон нутгийн татварын орлогыг бүрдүүлэх нэг эх үүсвэр бий болно. Зарим хөгжингүй улсад зөвхөн нохой, муур салхилуулах тодорхой хаягтай цэцэрлэгт хүрээлэн байдаг. Харин Улаанбаатарын хувьд юун нохой, муур салхилуулах талбай битгий хэл хүүхэд салхилах талбай байхгүй.

Гэхдээ бид энэ асуудлыг бодлогоор чирэх ёстой. Э.Бат-Үүл Улаанбаатар хотын засаг даргаар ажиллаж байхдаа нийслэлийн 500 сая төгрөгийн хөрөнгөөр шатаах зуух барьсан. Устгах ёстой нохой, муурын 10 хувийг л устгах боломжтой. Гэтэл одоо бүгдийг нь устгана гээд дахиад 10 зуух барих ёстой юу. Түлш шатахууны зардал нь дийлддэггүй" гэдгийг хэллээ.

Азтай савар ТББ-ын тэргүүн Ц.Зориглон "Хамгийн эхэнд хийх чухал зүйл нь бүртгэл. Нохой, муур тэжээгч асран хамгаалагч нарыг нарийн бүртгэлд оруулах ёстой. Гэрийн тэжээвэр амьтан нь тухайн гэр бүлийн зөвхөн нэг гишүүн дээр байх ёстой. Бүртгэлийг хангалттай сайн хийснээр үржлийг хянах боломж бүрдэнэ. Амьтад гадаа хаягдахгүй болно. Орон нутагт бүртгэлгүй үржүүлэг явагдаж байгаа учраас халдварт өвчин их гарч байна. Цалингаас гадуурх орлого маягаар харж хяналтгүй үржүүлэг их явуулж байгаа" гэсэн юм.


Сэтгэгдэл

batuaj [59.153.113.228] 2023-04-05 23:47:47

Нохой хөнөөх нь буруу. Хөнөөлөө гэхэд газарт булах бүр буруу. Гарц ольё гэсэн Энхбаярын санал зөв. Эзэнгүй нохой тэжээх газар байгуулах хэрэгтэй. Нохойг эрүүлжүүлээд, таргалуулаад гадаадад гаргах хэрэгтэй.үүнд төрөөс төсөв гаргах. Туслах хэрэгтэй.

Зочин [202.9.47.20] 2023-04-05 21:50:42

Азтай савар гэж ТББайгууллага улс төржиж мөнгө хөөдөг үйл ажиллагаа явуулдгаа боль Амьтан хамгаалдаг , тэжээдэг иргэдийг хуулиар татвараар дарамтлах хуулийн төсөл санаачилж лоббидож байгаад харамсаж байна.

Зочин [64.119.18.46] 2023-04-05 20:37:59

Б.Энхбаяр хүн муулах өвчтэй юу.Тэгээд гудманд буудаад хаяад байвал халдварт өвчин гарна шүү дээ.Шатаах л хэрэгтэй.Ондоо гарц гаргалгаагаа хэлээч ээ.Байхгүй бол бүү ХУЦААД байгаарай. Хүний мууг нь бүү дууд.Сайныг нь хэлж ярь.Эр зоргийн уулзварыг Бат үүл л шийдсэн байдаг шүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.