Ж.Байден Их Британи, Ирландад айлчилна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дөрөвдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Их Британи, Ирландад айлчилна гэж Цагаан ордны хэвлэлийн алба лхагва гарагт мэдээллээ. “Ерөнхийлөгч Байден эхлээд 25 жилийн өмнө Белфастын хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш гарсан онцгой ахиц дэвшлийг тэмдэглэхийн тулд, түүнчлэн Умард Ирландын эдийн засгийн чадавхыг дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгдэхээр дөрөвдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Умард Ирландын Белфаст хотод очно" гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.

Белфастаас тэрбээр Ирландыг зорих бөгөөд дэлхий нийтийн бүхий л асуудлын хүрээнд нягт хамтран ажиллах талаар хэлэлцэж, Дублин, Лаут болон Мейо гүнлигт болох үйл ажиллагаанд оролцоно. Америкийн удирдагч дөрөвдүгээр сарын 14-нд Вашингтонд буцаж ирэх аж.

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Белфастын энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсны 25 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Ерөнхийлөгчийг Умард Ирландад айлчлахыг урьсан бөгөөд Ж.Байден урилгыг хүлээн авсан гэж “Sky News” телевизийн суваг урьд нь мэдээлжээ.

Ж.Байдены гэр бүл Ирланд гаралтай юм. Түүний эхийн талын хуланц өвөө Жеймс Финнеган арлын хүн амын гол хүнс болох төмсний тариалангийн талбайгаар мөөгөнцөр тархсаны улмаас сая гаруй хүн нас барж байсан 1845-1852 оны их өлсгөлөнгийн үеэр Америк руу цагаачилжээ.

Энэхүү хэлэлцээрт 1998 оны дөрөвдүгээр сарын 10-нд Белфаст хотод Их Британи, Бүгд Найрамдах Ирландын Улсын Засгийн газрын төлөөлөгчид түүнчлэн Умард Ирландын улс төрийн ихэнх хүчний төлөөлөгчид гарын үсэг зуржээ. Уг гэрээ нь Умард Ирландыг Нэгдсэн Вант Улсын нэг хэсэг хэвээр үлдээхийг дэмждэг протестантууд болон католиг шашинт үндсэрхэг үзэлтнүүдийн хоорондох зэвсэгт мөргөлдөөнд цэг тавьсан юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.