Ерөнхий сайд түгжрэлийг “дааж” авах уу

Aдмин / Улстөр

Улаанбаатарын замын түгжрэл гэж учир нь олдохоо больсон зовлон бий. “Энэ зовлонгоосоо сална” гэхэд итгэх хүн ховордсон. Түгжрэл ярихаар газар олголт, хот төлөвлөлт яригддаг. Дагаад авлига, албан тушаалын олон гэмт хэрэг босч ирдэг. Тэгээд түгжрэлийн талаарх яриа “түгжрэл”-д ордог. Энэ асуудлыг гардан хариуцдаг Хотын захиргаанд хүч нэмж, Засгийн газарт Түгжрэл хариуцсан сайдтай болсон. Тэр нь Түгжрэлийг бууруулах Үндэсний хороог даргалдаг. Ингээд ч үр дүн олигтой харагдахгүй л байна.

Харин сүүлийн хэдэн долоо хоногийн туршид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны эхний 30 минутад хотын түгжрэлийг бууруулахаар хийж буй ажлын мэдээллийг сонсож буй аж. Эх сурвалжийн мэдээллээр, тэрбээр хотын түгжрэлийг бууруулах талаар тодорхой үр дүнд хүрэхүйц төлөвлөгөө гаргаж буй аж. Тиймээс удахгүй түгжрэлийн асуудлыг өөрөө “дааж” авах бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Имм [202.131.248.206] 2023-04-14 13:49:20

Үзүүлээд өгөөрэй. Болохгүй юм гэж байхгүй ЕС аа.

Зочин [202.126.88.78] 2023-04-14 10:06:44

Үхсэн нохой, энэ даагаад яадаг юм. Бэрхдээ очиж жижүүрээ хий

иргэн [66.181.177.100] 2023-04-14 14:01:13

сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ухамсартай байлдаа ер.сайд харин ч ажиллаж байгаа.30 жилийн буглааг арилгах гэж үзэж бна( дарамт,сэтгэл зүй хэцүү)

зочин [202.9.40.60] 2023-04-14 09:10:09

текникийн зах барааны захуудаа хотоос гаргачих өө зарим их дээд сургуулиуудыг ялангуяа хаадс д хөдөө орон нутгаас ирж байгаа оюутны тоо хэдэн хувыг нь эзэлж байна уу хот с хэд бна уу судалгааны үр дүнд гарна биз дээ тиймээс хөдөө орон нутагт нь нүүлгэх ч юм уу ,,,,,ялангуяа барилгын материал 100 айлыг хотоос гаргахад буруудах зүйл үгүй байх,,,,,дүүрэг болгон оршин суугаа газарт нь сургууль цэцэрлэг тэй байвал түгжрэлд амжилт гарна эцэг эхчүүдэд ч зав чөлөө бухимдал багасна байх ,,,,,,,,1ыг бодож 2ыг тунгааж уншаарай яарч бухимдах нь алдааны үндэс,,,,,,,,,


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.