О.БАТЧИМЭГ: ЭР ХҮН УЙЛДАГГҮЙ ЮМ ГЭХ ХАНДЛАГА ДААМЖИРСААР ЭРЧҮҮДИЙГ АМИА ХОРЛОХОД НЬ ХҮРГЭДЭГ НЭГ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА

Aдмин / Эрүүл мэнд

СЭМҮТ-ийн НЭМЭШСГХА-ны сэтгэцийн эмч О.Батчимэгтэй ярилцлаа.


-Сүүлийн үед нийгэм, хүмүүсийн дунд сэтгэцийн ямар эмгэг түгээмэл байна вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал монголд төдийгүй дэлхий дахинд ч асуудал хэвээр байна. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор сэтгэцийн эрүүл мэндийн ойлголт, хандлага өөрчлөгдсөн. Нийгэмд зонхилон тохиолддог сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, нойргүйдэл, архинд донтох эмгэг, бие махбодын зовуурь, шаналгаа зэрэг зургаан төрлийн сэтгэцийн эмгэг ажиглагддаг. Гэтэл цар тахлаас үүдэж сэтгэл түгших болон сэтгэл гутрах эмгэг дэлхий дахинд 27 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа.

-Хүүхэд, насанд хүрэгчдийн хувьд сэтгэцийн ямар асуудал ажиглагдаж байна...?

-Насанд хүрэгчдийн хувьд сэтгэл түгших эмгэг, органик бус нойрны эмгэг, архаг ядаргаа, архинд донтох эмгэгүүд түгээмэл тохиолддог. Сүүлийн үед мансууруулах бодис, архи, тайвшруулах эм, мөрийтэй тоглоомд донтох эмгэгүүд ихээхэн асуудал болсоор байна. Харин хүүхдийн хувьд маш олон төрлийн сэтгэцийн эмгэгүүд бий. Манай СЭМҮТ-ийн "Хүүхэд, өсвөр үеийн клиник"-т хандаж буй иргэдийн дийлэнх нь дэлгэцийн донтолттой хүүхдүүдээ үзүүлэхээр ирдэг. Мөн аутизмын эмгэг байж магадгүй гэх шалтгаанаар ялган оношлуулахаар хандаж байгаа. Үүнээс гадна өсвөр насныхан сэтгэл түгшилт, сэтгэл гутралаар хандах тохиолдол цөөнгүй байна.

-Ахмад настай иргэдийн хувьд...?

-Манай төв 2013 онд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн талаарх судалгаа хийсэн. Энэхүү судалгаанд 18-64 насны иргэдийг хамруулсан. Ингэхэд дээр дурдсан зургаан эмгэг бүгд илэрсэн. Сүүлийн үед СЭМҮТ-д ахмад настай иргэд нойргүйдэл, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, тархины гэмтэл бэртэл, тэнэгрэх эмгэгийн асуудлаар хандаж байна.

-Эрэгтэйчүүд амиа хорлох нь ихэссэн. Үүнийг юутай холбоотой гэж үзэж байна вэ?

-Үндэсний статистикийн хорооны 2022 оны тоон мэдээллээр монгол хүний дундаж наслалт эмэгтэй 76, эрэгтэй 67 байна. Үүний зөрүү нь 9 жил гарч байгаа юм. Тэгэхээр эрчүүд эмэгтэйчүүдээс 9 жилээр богино насалдаг гэсэн үг. Мөн архины шалтгаант нас баралтын дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй хүн байдаг. Нэг хүнд ногдох архины хэмжээ эрэгтэй хүнд дунджаар 19.4 литр. Үүнийг эмэгтэйчүүдтэй харьцуулахад гурав дахин их.

-Үүний цаад шалтгааныг нь юу гэж харж байгаа вэ ?

-Эрчүүд эмэгтэйчүүдээс 4 дахин их амиа хорлож нас барж байна. Мансууруулах бодис, мөрийтэй тоглоом болон дэлгэцийн донтолтын дийлэнх хувийг эрчүүд эзэлдэг. Бага насны хүмүүжлийн асуудал энэ амиа хорлолтод нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүүхдийг "Эр хүн уйлдаггүй юм. Эр хүн байж хов зөөлөө. Эр хүн хатуужилтай байх ёстой. Эр хүн айл гэрээ авч явах ёстой" гэсэн багаас нь хатуужилтай өсгөх гэсэн энэ арга нь даамжирсаар цаашлаад эрчүүдийг амиа хорлоход нь хүргэдэг нэг шалтгаан болж байна.

Тодруулбал, эрэгтэй хүүхдүүд стресс бухимдлаа тайлж чаддаггүй, хүнд өөрийн сэтгэлзүйн байдал, өөрт тулгамдсан асуудлаа хэлдэггүй, хэн нэгнээс тусламж хүсдэггүй байх нь улмаар дотогшоо хандсанаар энэ байдалд хүргэж магадгүй гэж үздэг. 

Мөн дэлхийд эрчүүдийн эморол өндөр байгаа. Гэхдээ амиа хорлолтын тоог авч үзвэл эмэгтэйчүүдийнх их байдаг. Нөгөө талаар амиа хорлосон байдлыг авч үзвэл эрчүүд өндөр хувь эзэлдэг. Өөрөөр хэлбэл, эрчүүд амиа хорлох оролдлого хийхдээ шууд амиа хорлох нөхцөлд хүргэхүйц аргыг сонгож байна. Харин эмэгтэйчүүд харьцангуй хөнгөн аргыг хэрэглэдэг гэж үзэж байгаа. Гэхдээ энэ талаарх судалгааг нарийвчлан гаргаагүй байгаа.

-Хаврын улирал яагаад хүний сэтгэцэд нөлөөлдөг вэ?

-Байгаль орчны үзэгдэл, улирал солигдоход хүний сэтгэцэд нөлөөлнө.

-Хүн өдөр тутамдаа сэтгэцээ хэрхэн хамгаалах вэ. Зөвлөгөө өгөхгүй юү?

-Хувь хүн өөрөө болон бусадтай хамтарч өөрийн сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулж, дэмжих ёстой. Тогтмол цагт унтах, тайван байх, стресс тайлах аргад суралцах зэрэг нь өөрийн сэтгэцийн эрүүл мэндээ дэмжиж байгаа хэрэг юм. Нийгэм, сэтгэц, бие махбодын хувьд эрүүл байж сэтгэц эрүүл байна гэж үздэг. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд сэтгэц эрүүл хүнийг нийгэм, байгаль орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг хэлнэ гэж үздэг. Сэтгэцийн хувьд эрүүл байгаа эсэхээ хүн өөрөө тодорхойлж болдог.

Мөн нийгэм сэтгэлзүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, зан байдал, сэтгэл хөдлөл түр хувирсан байдлыг тулгамдсан асуудал гэдэг. Энэ төрлийн тулгамдсан асуудалтай хүмүүс цөөнгүй байдаг. Сэтгэцийн эмгэгтэй гэдэг нь олон улсын өвчний ангиллаар сэтгэц, зан үйлийн эмгэгт багтсан оношилгооны шалгуураар хэмжигдэж байгаа хүмүүсийг энэ төрлийн эмэгтэй гэж үзэх боломжтой. Зарим хүмүүс сэтгэлээр унасан үеэ сэтгэцийн эмгэгтэй болчихсон байх вий, эсвэл би эмгэгтэй гэдэг шалтгаанаар ханддаг. Гэтэл энэ нь нийгэм сэтгэлзүйн байдлаар сэтгэл нь түр хямарсан байж болно. Тулгамдсан асуудлыг зөв шийдвэл эрүүл категорид орно. Хэрэв удаан хугацаанд явбал эмгэг болох эрсдэлтэй. Тиймээс энэ төрлийн стресс тайлах аргад суралцах хэрэгтэй. Аль болох өөртөө цаг гаргах, мьсгалын дасгах хийж, иогоор хичээллэх ч арга байдаг.

-Өнөөгийн нийгэмд гар утас хүнийг ихээр донтуулж байна. Танай төвд энэ төрлийн донтолтыг эмчлэх гар утасгүй долоо хоног байдаг гэсэн үү?

-"Хүүхэд, өсвөр үеийнхний клиник"-т энэ төрлийн аргыг хэрэглэдэг. Дэлгэцийн донтолтын асуудалтай байна гэсэн хүүхдүүдийг "Хүүхэд, өсвөр үеийнхний клиник"-т хэвтүүлэхдээ утасгүй оруулдаг. Тэнд ямар нэгэн дэлгэц байдаггүй онцлогтой. Энд хэвтэж байгаа хүүхдүүд сэтгэл заслын эмчилгээ хийлгэхээс гадна, орчиндоо утас, таблетгүйгээр энгийн тоглоом, наадгайгаар тоглож, хөгжмийн сэтгэл заслын эмчилгээнд ч хамрагддаг. Жилдээ 90 орчим хүүхэд үзүүлдэг.

-Архаг ядаргаа сэтгэцэд нөлөөлдөг үү?

-Архаг ядаргаанд ордог шалтгаан хүн бүрд өөр өөр илэрдэг. Ажлын удаан хугацааны стресс, ар гэрийн асуудал, бие махбодын эмгэг байгаагаар архаг ядаргаанд нөлөөлөх хүчин зүйлүүд нь өөр. Энэ нь сэтгэцийн хувьд тулгамдсан асуудал үүсгэдэг. Ой тогтоолт, оюуны чадамж буурна. Бие өвдсөнөөр сэтгэлээр унах, цаашлаад сэтгэл гутралтай хавсрах тохиолдол ч болно. Тиймээс агаар салхинд гарах, дуртай зүйлсээ хийх энгийн аргуудаар архаг ядаргааг бууруулах, түүнээс гарах боломжтой. Заавал эрүүл хүнд нойрны эм болон тайвшруулах эм уух зэргээр эмийн эмчилгээ хийх шаардлагагүй. Харин хавсарсан эмгэг нь удаан хугацаанд үргэлжилсэн тохиолдолд хэвтэн эмчлүүлэх, бусад эмчилгээнд орох шаардлагатай болдог.

Сэтгэц эрүүл бол бие эрүүл. Сэтгэцийн эрүүл мэнд болоод бие махбодын эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд зэрэг нь салшгүй холбоотой. Эдгээрийг тэнцвэртэй байлгах энгийн аргуудаас суралцаарай гэж зөвлөе. Сэтгэцийн талаарх мэдээллээ 1800-2000 утсаар залгаж мэргэжлийн эмчээс лавлаарай.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Buster [166.88.232.2] 2023-04-17 06:28:59

ในยุคนี้ เชื่อว่าทุกท่านนั้นต้องพบเจอปัญหาตกงานหรือมีปัญหาเรื่องที่เกี่ยวข้องกับการเงินอย่างแน่นอน เนื่องจากไม่ว่าจะเป็นเศรษฐกิจที่ตกต่ำ ไม่สามารถที่จะดำเนินการหารายได้ วันนี้ทางเกมสล็อตเว็บตรงมีวิธีการหารายได้กล้วยๆกับการเล่นslotonlineที่เป็นเกมออนไลน์หารายได้ได้จริง สามารถหาเงินออนไลน์ได้ทุกที่ตลอดทั้งวัน 24 ชั่วโมง ซึ่ง g2gbk8 เป็นเว็บสล็อตแท้มีความปลอดภัยถูกต้องตามกฎหมายคาสิโนสากล การันตีจากผู้เล่นจริงทั้งประเทศ ทุกท่านสามารถหารายได้ง่ายๆ โดยทาง g2gbk8 นั้นมีค่ายเกมเว็บโจ๊กเกอร์โดยตรง,เว็บ pg ตรง,xoslot เว็บตรง,superslot มาใหม่ เพียงแค่สมัครเว็บตรงไม่ผ่านเอเย่นต์กับทาง g2gbk8 ที่เป็นเว็บสล็อตเว็บตรง ซึ่งไม่ผ่านตัวแทนหรือตัวกลางใดๆเล่นslot machineได้โดยตรงกับค่ายเกม มีเกมslot machineให้เลือกเล่นมากกว่า 200 เกมส์ รวมทั้งยังมีบริการต่างๆจำนวนมากที่จะเพิ่มความสบายสบายให้กับสมาชิกเว็บตรง ไม่ว่าจะเป็นการฝาก-ถอน ไม่มีอย่างต่ำและมีความรวดเร็วประมวลผลด้วยระบบอัตโนมัติ มีความแม่นยำสูง ไม่จำเป็นต้องส่งสลิปการโอนให้กับทางเจ้าหน้าที่ให้เสียเวลา หรือจะเป็นโปรโมชั่นแจกฟรีเครดิต200% หรือจะเป็นโปรฝาก 50 รับ 200 ทุกท่านสามารถหารายได้ออนไลน์ได้แล้วที่slot เว็บตรง สล็อตโจ๊กเกอร์เว็บตรงไม่ผ่านเอเย่นต์

Зочин [59.153.114.143] 2023-04-16 22:59:44

Эр хүн ч өвөрмөц байдаг

Зочин [202.126.90.32] 2023-04-15 21:57:41

Эрчүүдийн 80% мэдрэл муутай болсон юм бишүү эхнэр хүүхдээ дарамталсан эс дийлбэл амиа хорлодог болсон юм бишүү. Тийм тэнэг амьтад үхжил байвал болно шүүдээ хорвоо цэвэршиг

Нүүрсчдийг хөөе [202.5.205.2] 2023-04-16 14:01:19

зөв зөв. ер нь үхэж л байг. Эр хүн үхэж байх ёстой. Байгалын хууль. Эм хүн хүүхэд л гаргаж байх ёстой. Бас байгалын хууль. гэх мэт.

Зочин [202.9.47.31] 2023-04-16 08:01:38

Эр эмгүй мэдрэлүүд болчихсоноо мэдэхгүй явж байдаг. Чи өөрөө тэр мэдрэлүүдийн тоонд орно.

Сэтгэлийг нь хөөргөж тайвшруулж байх чухал. [103.57.93.119] 2023-04-15 20:37:52

Уужуу сэтгэлтэй, философич ухаантай болгох хэрэгтэйдээ, монгол эрчүүдийн. Тэгэхгүй бол амьдралын элдэв бухимдлаас болж сандарч самгардаад амиа хорлоод л.

Зочин [202.9.47.31] 2023-04-15 11:13:04

Монголчуудын ихэнх нь өнгөрсөндөө харамсаж, ирээдүйдээ санаа зовж, одоо байгаа зүйлсдээ талархдаггүйгээс стресстэж амиа хорлож архичин болдог.

Зочин [202.21.108.50] 2023-04-15 12:04:43

Th talarhaj chaddaggui zolignuud

Зочин [202.9.47.31] 2023-04-15 11:06:44

Бүх монголчуудын сэтгэцийн шалгавал 99% нь сэтгэцтэй гэж оношлогдоно.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.