Эрүүл мэндийн даатгал насаараа төлчхөөд өвчин ирэхэд хашаа байшингаа зардаг тогтолцоо

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмж хангалтгүй. Англи, Америк зэрэг орнуудад ЭМ-ийн салбартаа хамгийн их анхаарал хандуулдаг. Харин 3,4 сая монголчуудын ЭМД-д жилд 1,1 их наяд төгрөг иргэдийн цалин орлогоос төвлөрдөг. Ард түмний хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө төлдөг шимтгэлийн хариуцлага дэндүү муу байна. Өнгөрсөн 30 гаруй жилд салбарын асуудал хамгийн муу байв. Иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мөнгөнөөс улс төрчид хулгай хийж ирсэн үү? Гэдгийг бүрэн гүйцэт шалгаж тогтоох ёстой. Сонгууль дөхөөд ирэхээр “Эрүүл монгол хүн, Эрүүл монгол хүүхэд” гэх мэт олон хөтөлбөр зарлагддаг үр дүнгээ өгдөггүй.

Энд тэнд маш олон хандивын тоглолт, урлагийн арга хэмжээ явагдаж түмэн олон цөхөрсөндөө эрүүл амь явахын тулд ингэхээс аргагүйддэг.

“Зарим иргэдийн бичсэнээр нэгэн иргэнийг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг насаараа төлчхөөд цалингийн зээлтэй байгаад нас барахад хуулиар далайлгаад гэрт үлдсэн тэтгэврийн хөгшнийг гэр орноос нь хөөж орон сууцыг битүүмжилнэ...” гэх харгис тохиолдол ч гарсан байна.

Товчхондоо ямар нэг даатгал, шимтгэл, татвар хураамж насаараа төлсөн иргэд ямар ч үр шим хүртэж чадахгүй байгаад асуудлын зангилаа, бохир тогтолцооны урхаг бий.

Хэрэглээд хаядаг машин техникийг албан журмын даатгалаар даатгадаг мөртлөө хүнээ даатгах тогтолцоог хэрэгжүүлж чадахгүй байгаа нь төрийн чадамжийг харуулсан хэрэг мөн. Зарим орнуудад эмчилгээ хийлгээгүй бол иргэнд даатгалд төлсөн мөнгийг буцаан олгодог систем үйлчилдэг аж.


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.91] 2023-04-25 20:25:09

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

зочин [202.131.235.242] 2023-04-25 16:28:38

Эрүүл мэндийн салбарт байгаа асар их хүнд суртлыг арилгаагүй цагт манай эрүүл мэндийн салбар ерөөсөө хөгжихгүй.

Мёсии [202.131.248.206] 2023-04-25 11:09:27

Сэрээджавын Энхболд сайдаас хойш эрүүл мэндийн салбар бүрэн дампуурсан ЭМД-ын газрын дарга.Бямбасүрэнгийн. оролцоо маш их бий! Энэ хүнийг ЭМД ийн газрын даргаас маш түргэн холдуулж шалгах хэрэгтэй! Одоо Чинзориг мөнгө босгох ажилтай. болиосой!!!!

Зочин [66.181.167.62] 2023-04-25 11:03:46

Ихээнх хувь д нь өөрийн гэсэн хашаа байшин ч байхгүй.Үхэхээс өөр замгүй

Зочин [202.9.47.12] 2023-04-25 10:53:43

МОНГОЛ АРДЫН НАМ ДОЛЛАРЫН ХАНШИЙГ 1300 ТӨГРӨГ БОЛГОХГҮЙ БОЛ 2024 ОНД МОНГОЛ АРДЫН НАМЫГ СОНГОХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.