БАЯРТ МЭДЭЭ: Монгол цэргүүд Азийн туухай өргөлтийн АВАРГААР шалгарлаа

Aдмин / Спорт

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид Азийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнд амжилт дүүрэн оролцлоо.

Киргизстан Улсын Бишкек хотод тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд дэлхийн найман орны 400 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлдөв.

Тэмцээн өсвөр нас болон насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар болжээ. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 14 тамирчин, нэг дасгалжуулагчийн хамт оролцсон юм.

Багийн дасгалжуулагч ахлах ахлагч Л.Билэгтбаатарын ирүүлсэн мэдээллээр "U23" өсвөр насны ангилалд:

  • 68 кг жинд дэд ахлагч Г.Гансүх (330) түлхэлтэй төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль,
  • 78 кг жинд ахлах түрүүч О.Золбаяр (150) урт, богино түлхэлт болон багийн төрөлд гурван мөнгө,
  • Мөн тус жинд түрүүч Б.Өнөржаргал (330) түлхэлттэй төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.

Өсвөр насны ангиллын эмэгтэйчүүдээс 58 кг жинд сонсогч Г.Оюунтунгалаг (029) түлхэлтэй төрлөөр алт, 68 кг жинд сонсогч Б.Ундрах (029) түлхэлтэй төрлөөр мөн алтан медалийн эзэн болжээ.

Arslan.mn

Насанд хүрэгчдийн ангилалд

  • 68 кг жинд ахлагч Л.Түвшинтөгс (150) түлхэлтэй төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль,
  • 73 кг жинд ахлагч Г.Ганзориг (150) түлхэлтэй төрөлд хүрэл медаль,
  • 78 кг жинд ахлагч Б.Батбаяр (330) түлхэлтэй болон багийн төрөлд хос мөнгө медаль,
  • 85 кг жинд ахлагч Л.Өнөрсайхан (330) түлхэлтэй төрөлд хүрэл, багийн төрөлд мөнгө медаль,
  • 95 кг жинд ахлагч Э.Ирээдүй (330) түлхэлтэй төрөлд хүрэл,
  • 105 кг жинд ахлах ахлагч Б.Найдансүрэн (150) багийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртжээ.

Харин мэргэжлийн төрөлд 78 кг жинд ахмад Г.Цолмонхүү (029) түлхэлтэй төрөлд хүрэл, багийн төрөлд мөнгөн медаль, насан хүрэгчдийн "U35-39" эмэгтэйчүүдийн ангиллын 68 кг жинд сургагч ахлагч П.Ганзаяа (232) түлхэлтэй төрөлд алтан медаль, + 68 кг жинд ахлах дэслэгч С.Ууганцэнгэл (330) түлхэлтэй төрөлд мөн алтан медаль хүртсэн бахдам амжилт үзүүлжээ.

Ийнхүү тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар долоон алт, 10 гаруй мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, эх орон, Зэвсэгт хүчнээ дэлхийн найман орны 400 гаруй тамирчдад сурталчилж байна.


Сэтгэгдэл

зочин [103.9.90.100] 2023-05-09 08:55:14

Баяр хүргэе. Монголоо дэлхийд таниулах, сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулжээ. 3хан сая хүнтэй улсын тамирчид гэхэд үнэхээр мундаг шүү манай тамирчид.Улам их амжилт хүсье

зочин [150.129.142.115] 2023-05-08 16:53:02

Цэргийг хий дэмий тэжээгээд байна гэх бодолтой хүмүүс одоо зах зухаас нь ойлгох байлгүй дээ. Энэ бол бие бялдарын хүмүүжил сайн байна гэсэн үг. Браво, дайчидаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.