ӨНӨӨДӨР: Эрчим хүчний салбарын 100, 101 жилийн ойн баярын хурал болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 19-ний Баасан гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

09:00 цагт: "Асуудлаас шийдэл рүү" сэтгүүлчдэд зориулсан сургалт болно. Утас: 99086475 /Багш оюутны хөгжлийн төв/


ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

09:00 цагт: "Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудал" эрдэм шинжилгээний хурал болно.


ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: Монгол Улсын их хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: Эрчим хүчний салбарын 100, 101 жилийн ойн баярын хурал болно.


ХОЛИДЭЙ ИНН ЗОЧИД БУУДАЛ

12:00 цагт: “Монголд бид үйлдвэрлэв” ТББ болон Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс Турк улсын даавүү үйлдвэрлэгчидтэй туршлага солилцох уулзалт зохион байгуулна


МИШЭЭЛ ЭКСПО

14:00 цагт: Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт болно.


УЛААНБААТАР ДАХЬ РУССКИЙ ДОМ

20:00 цагт: “Номын сангийн шөнө” арга хэмжээ болно. Энэ үеэр Оросын нэрт зохиолч А.С.Пушкины мэндэлсний 225 жилийн ойд зориулан “Ай даа мундаг Пушкин минь” сэдвийн дор театрачилсан тоглолт, урлангийн нээлт, мастер классууд, асуулт хариултын тэмцээн болон шөнийн од дурандах зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдана. /Үнэ төлбөргүй/


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.