Түмний боломж хулгайлагчдыг төрд ойртуулдаггүй хууль батлахыг шаардах цаг

Aдмин / Улстөр

…Тогтолцооны өөрчлөлт гэж толгойгоо гашилгаж тоо бодож, тооцоо гаргах шаардлагааас илүү шударга зарчимд л шугам татаад нийцүүлчих эрс шулуун алхам хэрэгтэй. Эрх чөлөө, эрүүл нийгэм, эдийн засгийн сэргэлт хөгжил дэвшил ингэж л ирнэ. Тэрнээс авлигалчидтай өвөр түрийдээ орж, хүзүү сээрээрээ холбогдон хүн хөнгөн ял наймаалцахаар сайн сайхан ирээдүй бүтэхгүй.

Төрийн сангийн элдэв зээл, хэдэн мянга, сая доллар худруулж эргэн төлдөггүй, улсын төсөв, газрын наймаа, уул уурхайн баялгийг шамшигдуулан хуулийг уландаа гишгэж оффшорт зоолдог улс төрчдийн толгойг илж төрийн сэнтийд залж, намын суганд хавчуулагдахыг харсаар суувал мөрөөдлийн хөгжил мөдхөн тоосонд замхарч оронд нь Монголын тусгаар тогтнол алдагдах аюул тулгарна.

Ердөө л “...төрийн албаны илт давуу байдлаа хувийн ашиг сонирхолдоо ашиглаж, төсөв, сан, зээлийн мөнгийг хувьдаа завшиж, эл асуудалд нэр холбогдсон улс төрчдийг ямар нэг албанд дахиж ажиллуулахгүй” агуулгатай хуулийг батлаж чадах л юм бол эрс шулуун алхам эхний шангаа татагдана.

Үүний тулд шударга хуульчид, сэтгүүлчид, нийт ард түмэн нэгдэн тэмцвэл өдгөөгийн зах замбараагүй залхаг хулгайн шуурган намжих.

2019-2020 оны хооронд “Шүүхийн тухай баг хуулийн шинэчлэл” нэртэй овоо дориун шударга хуулийн төслүүд төрийн зарим өндөрлөгүүдээс өргөн баригдсан ч парламентын талаас илүү нь хулгайн хэрэгт нэр холбогдсон учраас батлагдах, дэмжигдэх явдал гараагүй л дээ. Өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн явуулж буй үйл ажиллагаанаас харахад ч эл дүр зураг ойлгогдоно. Өөрөөр хэлвэл хууль тогтоогч УИХ ,хууль хэрэгжүүлэгч шүүх эрх мэдлийн тэнцвэр авлигалын торонд орооцолдогдоод уджээ.


Сэтгэгдэл

Мөнгөтэй баян, мөнгөгүй хоосны хооронд ялгаа байга уу? [192.82.89.33] 2023-05-22 23:59:21

Сонгууль дөхсөн чинь элдэв мөнгөгүй ХООСОН юмнууд нэр дэвшичих санаандаа хөтлөгдөж олныг ҮЙМҮҮЛЖ байх шивдээ. Эд нарт ч гэсэн сонгуульд ИХ ХЭМЖЭЭНИЙ мөнгө шаардагдна. Тэгээд л эд нар мөнгөтэй хүмүүсийн тоглоом ЯЛГААГҮЙ Л болно.

Зочин [202.131.240.90] 2023-05-22 16:18:40

Хулгай байхгүй бол энэ улс дороо хөгжинө дөө

ЗОЧИН [202.126.89.249] 2023-05-22 10:13:45

МОНГОЛД ЦЭВЭР УЛС ТӨРЧ БАЙХГҮЙ БҮГД ХУЛГАЙЧ УРВАГЧИД Л БИЙ БОЛСОН БАЙНА

зочин [202.126.89.249] 2023-05-22 10:14:36

ХАМГИЙН ТОД ЖИШЭЭ 76 ХУЛГАЙЧИЙГ ТЭЖЭЭЖ БАЙНА ДАА


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.