Г.Занданшатар: Монгол даяар ном эрдмийн гэгээн давлагаа түгэн дэлгэрэх нь энэхүү өдрүүдийг тэмдэглэхийн учир утга болно

Aдмин / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас зохион байгуулдаг Үндэсний номын баяр төв талбайд болж байна. Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой энэхүү номын баярыг 33 дахь удаагаа зохион байгуулж буй.

“Илүү их уншъя” уриан дор болж буй Үндэсний номын баярын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар оролцож үг хэлсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний номын баярыг нээж үг хэлэхдээ, "Монголын утга, соёлын үе үеийн бичгийн мэргэд, номд дуртай хүн бүхэн, уншигчид, хэвлэн нийтлэгчид хуран цугладаг энэхүү баярыг бид хүсэн хүлээдэг болжээ. Нийслэл хотоо “Дэлхийн номын нийслэл” болгох зорилготой зохион байгуулагчдын хичээл зүтгэл үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Монголчууд бид 9 эрдэнээрээ ном бүтээлээ туурвин, номоо дээдлэн хүндэлдэг ард түмэн. "Монголын нууц товчоо"-ноос эхлээд дэлхийн өв соёлд орох бичиг соёлын агуу түүхтэй ард түмэн. Үүгээрээ бахархаад зогсохгүй уламжлан хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн хадгалуулах уншигч ард түмэн байх нь өнөө цагийн бидний үүрэг юм. Цаашид энэ баяртай хамт үндэсний бичиг үсэг, соёл, монгол үндэстний биет болон биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал юм. Монгол Улсын Соёлын яам энэ чиглэлд анхаарлаа хандуулж, монгол даяар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг тэмдэглэдэг болох нь зүйтэй юм. Монголын өргөн уудам нутаг даяар үндэсний бичиг үсэг, түүх соёл, ном эрдмийн гэгээн давлагаа түгэн дэлгэрч байх нь энэхүү өдрүүдийг тэмдэглэхийн учир утга болно. Монгол бичиг, соёл, номын цагаан буян монгол түмний оюуныг ямагт гэрэлтүүлж байх болтугай” гэсэн ерөөлийг дэвшүүлсэн юм.

УИХ-ын Тамгын газраас “Үндэсний үлгэр” хэмээх номыг бүтээж Номын баярын өмнө хэвлэлтээс гаргажээ. Энэхүү номд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилал, шударга ёс, хүний эрх, парламентат ёсны үндсэн ойлголтыг хүүхдэд ойлгомжтой хэл, дүрслэлээр бичсэн байна. Яруу найрагч Р.Эмүжингийн бичсэн энэхүү номыг хүүхдүүдэд гардуулах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Ном бол өнгөрснийг нэхэн сануулдаг, ирээдүйг чиглүүлж байдаг зүйл билээ. Тиймээс ч монголчууд үүх түүхээ ном болгон үлдээж, үр хойчдоо уламжилж ирсэн нандин уламжлалтай. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар жилд хоёр удаа зохион байгуулдаг Үндэсний номын баяр улаанбаатарынхны хүсэн хүлээдэг, чухал үйл явдлуудын нэг. Эрдэмт мэргэд, үгийн урлаач зохиолчдоос эхлээд хүүхэд залуус бүгд цуглан уулздаг энэхүү үйл ажиллагаанд нийслэлийнхнийг өргөнөөр оролцохыг урьж байна” гэв.

“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд, “Илүү их уншъя” уриан дор илүү олон хүнийг цуглуулах гэж “Номын ертөнц” клубийн сурагчид, ажлын албаны залуус, төр засгийнхантайгаа хамтран энэхүү номын баярыг нээж байгаадаа баяртай байна. Ном гэдэг хүний амьдралыг бүтээлч, хүсэл тэмүүлэлтэй болгодог. Тиймээс энэхүү үйл ажиллагаанд хүүхэд залуус маань идэвхтэй оролцдог болсон нь талархалтай. Бид “Дэлхийн номын нийслэл” болох зорилттой. Энэ хүрээнд Улаанбаатар хот маань дэлхийн жишигт нийцсэн номын сантай болох гэж буй мэдээг хуваалцаж буйдаа баяртай байна” гэв.

Нээлтийн үеэр хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, номын орчныг илүү өргөн хүрээнд дэмжих, хөгжүүлэх зорилгоор олгодог “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг өсвөр үеийн дөрвөн уншигчид гардуулсан юм.

Үндэсний номын баяраар олон сонирхолтой үйл ажиллагаа болно. Тухайлбал, номын фэнүүдийн уулзалт, “Номын баяр-бидний аялал” автобустай аялал, асуулт хариултын тэмцээн, орон нутагт ном хандивлах аян, яруу найргийн уншлага болно. Түүнчлэн номын баярын судалгаанд оролцож, “Онцлох номууд”, “Эмэгтэйчүүдэд урам зориг өгөх 50 номын жагсаалт”, “Зүрхээ уншуулаарай” зэрэг хөтчөөс мэдээлэл авч, Номын хавчуурганы үзэсгэлэнг үзэх боломжтой.

Номын баярт 300 гаруй зохиолч, 200 хэвлэн нийтлэгчид 280 гаруй асарт өөрсдийн уран бүтээлийн дээжээсээ дэлгэн оролцож буй юм.

Энэ удаагийн номын баярт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг албан ёсны түншээр ажиллаж байна.

Одоогоос 102 жилийн өмнө буюу 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэйгээр байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж юм. Өдөр тутам монгол, англи, орос, хятад, япон 5 хэлээр дотоод, гадаад мэдээллийн www.montsame.gov.mn цахим хуудас, долоо хоног тутам монгол бичгээр “Хүмүүн бичиг” сонин, улирал тутам хэвлэгдэн гардаг “Mongolia Today” сэтгүүлийг нийтийн хүртээл болгож байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Luann [139.99.71.247] 2023-05-28 09:57:45

slot pg เว็บตรงมาแรงจนผลักไม่อยู่ เล่นง่าย จ่ายทุกใบเสร็จรับเงิน ทำเทิร์นน้อยสำหรับโบนัส แล้วก็ โปรโมชั่นที่ท่านเลือก ได้รับการส่งเสริมจากเว็บไซต์ pgslotgame.vip ที่เปิดให้บริการสล็อต พีจีมานานกว่า 3 ปี เหมาะกับผู้เล่นทุกระดับ ไม่ว่าจะเป็นผู้เล่น ทุนน้อย ทุนหนัก ก็สามารถเล่นได้ มีบุคลากรรอดูแลท่าน ตลอด 24 ชั่วโมง พร้อมระบบฝากถอนAUTOใช้งานง่ายไม่ต้องโหลดแอพสามารถเข้าเล่นผ่านหน้าเว็บไซต์ได้ทันที มีผู้เล่นมากมายก่ายกองจากทั่วทุกประเทศในโลก ลงทะเบียนกับเราวันนี้ รับโบนัสฟรี 100% นอกจากนี้ยังมีการแจกวิธีการเลือกเว็บสล็อตฟรีๆทุกวัน รวมเกมส์PG SLOTตื่นเต้นตื่นเต้นไม่ว่าจะเป็นเกมส์สล๊อตแตกง่ายหรือกีฬาบอลจากลีกชั้นหนึ่งทั่วทั้งโลก รวมทั้งรวมถึงบอลรายการต่างๆมากไม่น้อยเลยทีเดียว ที่เปิดให้คุณมาเพลินมากกว่าทุกๆที่ เปิดประสบการณ์ที่บันเทิงใจที่สุด ได้กำไรเยอะที่สุด เพราะเราเป็นเว็บสล็อตไม่ผ่านเอเย่นต์ที่ดีที่สุดในไทย การันตีเรื่องเกี่ยวกับการชำระเงินแน่ๆ เนื่องจากเว็บของเรานั้นมีความมั่นคงยั่งยืนและปลอดภัย100% สล็อต pg

Зочин [66.181.160.116] 2023-05-26 23:04:47

Зурагт, ХМХ-ээр юм л бол БӨХ, МОРЬ, Уярлын дуу эцэс төгсгөлгүй явна. Ингэж хөгжихгүй ээ. Гашуун үнэнийг нууна, чимнэ, хуурна, саймширна... Зүйрлэвэл, өвчний онош, эмчилгээнд анхаарах ёстой байтал, тэр талаар ам ангайхгүй. Үнэнийг эрэхгүй, уншихгүй, сэтгэлээ хий аадуулсан юманд дурлана. Томчууд, энэ их идээчин уугаачингууд БУСДАД БУРУУ ҮЛГЭР ДУУРИАЛ ҮЗҮҮЛСНЭЭРЭЭ БҮР Ч ИХ УРШИГ ТАРЬЖБАЙГАА ЮМ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.