ФОТО: “ХҮҮХЭД БОЛ ХАЙР ЮМ” АЯЛАЛ
Хүүхдийн баярыг угтан Монгол Улсын 21 аймаг 9 дүүргийн хүүхэд багачуудыг хамарч Чингис хааны морьт хөшөө, 13-р зууны Монголчуудын түүх, аж байдал, ахуй, эзэнт гүрний соёлын өв мөн орчин үеийн шинжлэх ухаан, технологи,одон орон сансар судлал,үндэсний үйлдвэрлэл, жүдо бөхийн спорттой танилцсан нөхөрсөг аялал амжилттай зохион байгуулагдлаа.