С.Ганбаатар: 76 УИХ-ын гишүүн ч одоо ихдэж байгаа...

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

Энэ үеэрээ тэрээр: " Нийт иргэдийн 50 орчим хувь нь цалингийн, тэтгэврийн зээл рүүгээ орчихлоо. Энэ асуудлыг л УИХ ярих ёстой байтал сандал, ширээгээ нэмэх тухай ярина гэдэг бол ичмээр байна. Тойрогтоо ажиллаад ирлээ. Намайг бол сонгогчид алгаа ташиж угтаж байна. Энэ нөхдүүд одоо хаалгаа хааж байгаад дөрөвний гурваар нэмэх гэж байна. Энэ бол луйвар. УИХ-ын гишүүд бид өөрсдийнхөө эрх мэдлийг нэмж, сандал ширээгээ өсгөх гэж сууж байгаа энэ явдал өөрөө ёс зүйн хувьд байж болохгүй.

Ард түмэнтэйгээ биш МАН, АН, ХҮН зөвшилцөж байгаа нь фашизм. Тоондоо биш, 76 ч одоо ихдэж байгаа. Гол нь сэтгэл. Бүгдээрээ идэж уухын дон туссан байвал 300 байгаад ч хэрэггүй. Би нэг л юм хэлж байгаа. Та нар Монголын ард түмнээсээ асуугаач. Ард түмнээс л асуусан бол 500 байсан ч хамаагүй. Намайг гуравхан сар Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд болгоод өгөөчээ, тэгвэл би Монгол Улсыг яаж хөгжүүлж болдогийг харуулна" гэв.


Сэтгэгдэл

Zochin [202.55.188.36] 2023-05-30 19:46:58

Unen shuu!!!!

зочин [202.9.41.22] 2023-05-30 16:23:22

маш зөв 76 ихдэж байгаа нь үнэн ядууралд орж байгаа юм чинь 126 болчихвол монгол орны ард түмэн бүгд өлбөрч үхнэ биз дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.