Шведийн Дээд шүүх “Курдистаны ажилчны нам”-ын дэмжигчийг БНТУ-д шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ

Aдмин / Гадаад мэдээ

Шведийн Дээд шүүх "Курдистаны Ажилчны нам"-ын дэмжигчийг Турк улсад шилжүүлж өгөх шийдвэр баталжээ. Ингэснээр Швед улсын НАТО-д элсэх хүсэлтийг зөвшөөрөх гол нөхцөл болгож Туркийн зүгээс “алан хядагчид” хэмээн өөрийн үздэг хэд хэдэн хүнийг шилжүүлэн өгөх шаардлага тавьсныг хангах боломж Стокхольмд бүрдэж буй юм байна.

Украинд Оросын цэрэг дайны ажиллагаа эхэлсний дараахан 2022 оны тавдугаар сард Швед, Финланд улсууд НАТО-д элсэх хүсэлт гаргасан ч, Турк болон Унгар улсууд Шведийн хүсэлтэд татгалзсан байр суурь илэрхийлсээр байгаа юм. Умард Атлантын эвсэлд элсэхэд гишүүн бүх улсын дэмжлэгийг хүлээх шаардлага тавигддаг.

Эцсийн шийдийг одоо Стокхольм дахь төв Засгийн газар гаргана. Гэхдээ Засгийн газар өөр аливаа улсын хүсэлтийг ёсоор болгох эсэхээ шийдэхдээ Дээд шүүхийн шийдвэрийг харгалздаг хуулийг мөрдлөг болгосон нь энэ юм байна.

Үүний зэрэгцээ Шведийн Дээд шүүх өчигдөр шийдвэрээ зарлахдаа, ийнхүү хүн шилжүүлж өгөх нь Шведийн хууль тогтоомж болон Европын Хүний эрхийн тунхагийн заалтуудтай зөрчилдөж байгаа хэрэг гэдгийг дурдаж байжээ. Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган саявтар болсон сонгуулиар улиран сонгогдож, мөн Швед улс НАТО-д гишүүнчлэх асуудлаар Турктай яриа хэлэлцээгээ сэргээх гэж байгаа үед дээрх шийдвэр гарч байна.

Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган Швед улсыг “алан хядагчдыг” орогнуулдаг гэж буруутгаж, тэднийг гаргаж өгөөгүй цагт Шведийг НАТО-д гишүүнчлэхийн эсрэг байх болно гэж мэдэгдэж байжээ. Харин Шведэд аж төрдөг курдууд өөрсдийнх нь эсрэг Туркт улстөрийн мөрдлөг мөшгилт явуулдаг гэж нотолдог байна.

Шведийн Дээд шүүхийн шийдвэр эцэслэн батлагдсан нөхцөлд 4 жил 7 сарын хорих ял эдэлж байгаад хугацаанаас өмнө суллагдаж, дараа нь 2018 онд Швед рүү дүрвэсэн 35 настай, эрэгтэй хүнийг шилжүүлэн өгөх болох юм байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард хүсэлт гаргаж түүнийг дахин баривчлуулсан Туркийн прокурорын газар харин одоо 2014 онд авсан ялынхаа үлдсэн хугацааг гүйцээн эдлэх ёстой гэдэг шаардлага тавьдаг байна.

Мансууруулах бодистой холбоотой хэргээр ял шийтгүүлсэн тухайн этгээд Анкара өөрийг нь гаргаж авахыг хүсч байгаа жинхэнэ шалтгаан бол тэрбээр курд үндэстэн, бас курдуудын эрх ашгийг хамгаалдаг байсан явдал гэдгийг шүүх дээр мэдүүлж байжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.