Нүүдлийн МАА “дур зоргынх” бус хувийн өмч, үндэсний дархлаа юм

Aдмин / Нийгэм

Монгол нүүдлийн мал аж ахуй руу хүчтэй сөрөг дайралт агуулсан нийтлэл, бичвэр, хандлагууд сүүлийн үед ихээр ажиглагдах боллоо. Тухайлбал нэгэн иргэний бичсэнээр “...УИХ-ын зарим гишүүд байгаль орчны харъяа байнгын хорооныхон бэлчээрийн мал аж ахуй орших үндэс болсон отрын бүс нутгийн статусыг устгаж, захиргааг татан буулгах шийдэлд хүрлээ” гэв. Харин удалгүй өдрийн сонины зарим мэдээ, нийтлэлд “нүүдлийн мал аж ахуй бол дур зоргынх” гэх гарчигтай дотроо огт Монгол сэтгэлгээгүй, харьж ойлголтоор Монголын уг үндэс, оршихуй, соёлын уламжлал дархлааг цогцоор нь агуулсан нүүдлийн сонгодог МАА-г гутаан доромжилсон байна. Уг нийтлэлийн агуулга нь бэлчээрийн малаас суурин фермерийн аж ахуйд шилжих зорилт дэвшүүлсэн гэх арьс нөмөрсөн ч дотроо Монголыг монголоор нь үгүйсгүүлэх, соёл уламжлал, дархлааны эд эсийг устгах харийн хорт бодлого нэвт шингэжээ.

Жишээ нь Монгол үндэстний эртнээс эдүгээ хүртэл бахархал нь байсаар өдгөө бид төрийхөө сүлдэнд эрхэмлэн залдаг адууг стратегийн хувьд хэрэггүй мал… гэхчлэн хөрстөөс арчих санаархал агуулснаа нуугаагүй бол монголчуудын адууны соёлтой хамт тээж буй бүхий л сайн сайхан үнэт зүйл рүү халдаж, бидний уг үндсийг үгүйсгэж байгаагаас ялгаагүй.

Хэрэв төдийгөөс өдий хүртэл гагц таван хошуу малаа бус өч төчнөөн мянганы агуу өв соёлыг амьдаар нь өнөөгийн зуунд авч ирсэн малчдыг бэлчээрийн мал ахуй орхиод суурин амьдралаар амьдрахыг зааж сургах гэж байгаа бол эхлээд Монгол Улс оршин тогтнохоо больж аль нэг гүрний хараат, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч, дуулгавартай зарц болох юм.

Өөрөөр хэлвэл оршихуйгаараа дархлагдаж, орчин үеийн хэрцгий нийгмийн хурдацаас юу ч шаардахгүйгээр бие даасан хувийн өмчөө гар дээрээ эрхлээд биднийг хоол хүнсний дутагдалд оруулаагүйнх нь төлөө бүх татвар хураамжаас чөлөөлж малчдын нийгмийн даатгалыг төр төлөх хэрэгтэй. Төрд хувийн өмчийг улаан цагаан үнэгүйдүүлж, үгүй хийж, зүсэн зүйлийн аргаар хулгай хийж цулайсан харьжсан хурлийз цустнууд үүрэлчхээд мөр толгой холбодог бүхэнд мөнгө төлж унаган ахуй, улс үндэстнийг минь мөхөөхөөр мохоодог цөвүүн цаг иржээ.


Сэтгэгдэл

MNT NEWS [197.210.78.235] 2023-06-17 07:32:51

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258 вэбсайт: nyhcs.site

Монголчууд жинхэнэ монгол байж чадаж байгаа юм уу? [192.82.89.33] 2023-06-14 22:47:56

Малчид нь Монгол Улсын бусад иргэдтэй АДИЛААР татвар, нийгмийн даатгал төлөх ЁСТОЙ. Бусдаар бол дээр бичсэн зүйлтэй САНАА НЭГ байна. Нүүдлийн мал аж ахуй бол Монголыг монголоор байлгаж байгаа ЦОРЫН ГАНЦ зүйл мөнөөс мөн. Өөр яг монголын зүйл энэ дэлхийд ЮҮ байгаа юм бэ?

Төрийн сүлдээ ч солих боломжтой. [192.82.89.33] 2023-06-14 22:55:49

1940 оны БНМАУ-ын төрийн сүлдийг сэргээж ОДООГИЙН Монголд хэрэглэх хэрэгтэй юм биш үү? Түүн дээр ТАВАН ХОШУУ НҮҮДЛИЙН МАЛЫН дүрс байдаг юм. Харин соёмбын фон болсон таван хошуугий нь СОЛЬЖ цэнхэр өнгөтэй дугуй болгоход л хангалттай.

Зочин [103.212.118.186] 2023-06-14 19:45:43

Монголын их эмч нар тэтгэмжүүд ба асаргааны тэтгэмжүүд нэмэгдэх сургаар хахууль авах гээд их зан гаргаж эхэлж байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.