БНТУ НАТО-гийн дээд уулзалтаас өмнө Шведийн өргөдлийг соёрхон батлахгүй гэж мэдэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган "Швед аюулгүй байдлын асуудалд дорвитой анхаарал хандуулахгүй байгаа учир ирэх сард болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө Шведийн өргөдлийг батлахгүй" гэдгээ мэдэгджээ. Туркийн Ерөнхийлөгч Анкарад НАТО, Швед, Финланд, Туркийн Засгийн газрын албан тушаалтнуудын уулзалтын үер энэхүү байр сууриа илэрхийлжээ.

Харин Шведийн Ерөнхий сайд Анкарагийн тавьсан шаардлагыг гэрээгээр хүлээсэн хэм хэмжээнд биелүүлсэн гэдгээ дахин мэдэгджээ. Өнгөрсөн онд ОХУ Украинд дайн эхлүүлсний дараахан төвийг сахих бодлого баримталж ирсэн Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнээр элсэх өргөдлөө гаргасан.

Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард Туркийн парламент Финландын өргөдлийг соёрхон баталснаар Финланд НАТО-гийн 31 дэх гишүүн болсон. Харин Турк улс Курдын зэвсэгт босогчид, төрийн эргэлтэд оролцсон хүмүүст хэтэрхий зөөлөн хандсан шалтгаар Шведийн өргөдлийг соёрхон батлахаас цааргалж байгаа.

НАТО ирэх долоодугаар сарын 11-12-ны хооронд Литвийн нийслэл хотноо болох гишүүн орнуудын эрх баригчдын дээд хэмжээний уулзалтаар Шведийг 32 дахь гишүүнээр хүлээн авахыг эрмэлзэж байна.

Анкарад дөрвөн тал алан хядагч байгууллагуудтай холбоотой Туркийн болгоомжлоод байгаа асуудалд Финланд, Швед улсууд ямар арга хэмжээ авсан тухай хэлэлцсэн юм байна.

Шведийн Ерөнхий сайд НАТО-д гишүүнчлэхэд Туркийн зөвшөөрлийг авах зорилготой өнгөрсөн оны гэрээнд амласан ёсоороо Засгийн газар нь бүх талын арга хэмжээ авсан гэж Засгийн газрынхаа байр суурийг дахин нотолж байна.

Гэтэл нөгөө талд Туркийн Засгийн газар Курдын зэвсэгт бүлэглэлүүд, 2016 оны төрийн эргэлт хийх оролдлогод оролцсон хүмүүст Швед хэтэрхий зөөлөн хандсан, үүний зэрэгцээ Стокгольмд Туркийн Элчин сайдын яамны гадаа "Коран" судар шатаасан олон удаагийн жагсаалд Швед арга хэмжээ аваагүй гэж үзэж байна.

НАТО аливаа улс орны гишүүнээр элсэх хүсэлт бүх гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагаар соёрхон батлагдсан байх шаардлага тавьдаг. Одоогоор Шведийн элсэх өргөдлийг Турк, Унгарын парламент соёрхон батлаагүй үлдээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.