МАН-ЫН УДИРДЛАГУУД НҮҮРСНИЙ СОНСГОЛЫГ ХОЙШЛУУЛСАН ГЭВ ҮҮ?

Aдмин / Улстөр

6 сарын 12-ны өдөр ikon.mn мэдээлэхдээ “…Нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсгол дөрөвдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд болох байсан ч АТГ-аас ирүүлсэн үндэслэлээр тодорхойгүй хугацаанд хойшлуулсан. Энэ талаар Нүүрсний гэх хэргийг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд "Нээлттэй сонсгол зохион байгуулснаар мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулах магадлалтай, шүүх хурлаас өмнө зарим хүнийг гэм буруутайд тооцох зэрэг эрсдэлтэй" гэж үзээд хойшлуулсан. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Н.Ганибал: Хэдийгээр УИХ-ын гишүүн Б.Бейсен бид хоёр сонсголыг явуулах ёстой гэсэн саналыг сөрөг хүчний хувьд тавьсан боловч, МАН-ын гишүүд болон ХҮН намын дарга Т.Доржханд нар дэмжиж хойшлуулсан. Түүнээс хойш түр хороо хуралдаагүй. Г.Ганболд гишүүн зургаан цаг алга болохдоо УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзаж, чиглэл авсан юм билээ. АТГ-аас хойшлуулах шийдвэр гаргасан нь шалтгаан биш. Ер нь МАН-ын удирдлагууд энэхүү сонсголыг хойшлуулахад нөлөөлсөн гэсэн үг…”хэмээв.

Хэрэв МАН-ын удирдлагууд уг асуудлыг хойшлуулсаар байвал мөд нүүрсний хулгай гэгч нь үлгэр болоод дуусах бололтой. Тухайн үед нэр бүхий хүмүүсийг хэвлэлээр нэрийг нь ил тод зарласан нь УИХ-ын гишүүн Н.Ганболдын даргын ярьсанчлан аль хэдийн “шүүх хурлаас өмнө зарим хүмүүсийг гэм буруутайд тооцуулж, нэр хүндэд нь халдсан” гэсэн үг. Ил цагаан үндэслэлгүй учир шалтгаанаар сөрөг хүчний лидерүүдээ хараар будахдаа гаргуун ч эрх баригчдын зарим нь ил нүүрэн дээрээ соёлч боловсон, шударга ёс, хуулийн зарчим баримталсан дүр үзүүлэхээр яддаг шигээ эрх зүйн зарчимд нийцсэн үйл ажиллагааг бодитоор явуулахаас ямагт цааргалдаг нь ард түмний дургүйцэлд улам нэрмээс юм.

Нүүрс хулгайлж, улсын эрх ашгийг уландаа гишгэж нийтийг хохироосон эл асуудал бүрэн ил болбол эрх баригч нам тэр чигээрээ асуудалд орж болзошгүй нь шуугиантай цаг үед тодроод намжсан.Өөрөөр хэлбэл санаанд ороогүй тоглогчид хөшигний араас ил болоодох сон нь тэвдэж, нуух, тэгж ингээд өнгөрөөх магадлалд түлхэц болсоор.

Нүүрсний гэх хэргийг төрд шаардлага тавин илрүүлэхээр шүгэл үлээгчийн дүрд амжилттай тоглосон зарим олны танилууд өдгөө үүрэндээ бүгэх бяцхан ангаахайнууд адил нам гүм унтаа байдалтай байна. Тухайн үед улс төрийн нөхцөл байдал донсолгоотой байсан бол одоо Үндсэн хуулийн өөрчлөөд, сонгуулийн болоод бусад дагалдах хууль руу ханцуй шамлах эрх мэдэлтнүүдийн хувьд чухал биш болов уу?

Хөгжлийн банкнаас зээл авсан этгээдүүдийг шалгах тогтоох, хэлэлцэх асуудал олон нийтэд нээлттэйгээр өдий хүртэл үргэлжилж сөрөг хүчний тодотголтой улс төрчид давамгайлан шүүх ажиллагаа өрнөж байна. Хөгжлийн банк, ЖДҮ, сангуудыг тоносон асуудал тов тодорхой атал алгуурлаж өдий хүрээд зогсохгүй эдгээрээс хамгийн том хохиролтой, өргөн цар хүрээг хамарсан байж болзошгүй гэгдэх нүүрсний хэрэг нэг л бүдгэрэх тийшээ хандсан нь эрх баригч намын дотоод бүлэглэлүүдийн тохироо, эрх ашиг карма, түрийвчээрээ нэгдээд амжив уу гэх хардлага төрүүлсээр байгаа юм.


Сэтгэгдэл

Юугаа хэлэлцдэг юмб? [66.181.160.20] 2023-06-19 09:57:38

Хойшлуулсан нь зөв, зөв. Олон нийтийгхоосон үймүүлж яах юмб. Кх!

Зочин [202.126.89.154] 2023-06-17 19:43:23

Эд нар яаж ч бодсон Монгол улс монголчуудад хэрэггүй хүний оронцогууд

Zochin [122.201.24.44] 2023-06-17 19:00:23

Tegmeersendee Bugd l bie unelj hulgai hiij saihan amidarch baina kke


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.