Эмээлтэд зам тээврийн осолд орсон Непал улсын иргэдээс хоёр нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Aдмин / Эрүүл мэнд

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өчигдөр/2023.06.16/ 16:00 цагийн орчимд СХД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон Непал улсын 26 иргэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дуудлагын автомашинаар тээвэрлэгдэн ирсэн.

Уг иргэд нь Монголын аялал жуулчлалын компанийн автобусаар зорчиж явсан бөгөөд Улаанбаатар хот руу орж ирэх замдаа Эмээлт орчимд автобустай унаж осолджээ.

ГССҮТ-д хүргэгдэж ирсэн дээрх 26 иргэнээс дөрвөн иргэн хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэлтэй байсан бөгөөд Эрчимт эмчилгээний тасаг, Хавсарсан гэмтлийн тасагт хоёр нь хэвтэн эмчлүүлж байна.

Мөн хоёр иргэн хүндэвтэр боловч оношлогоо, шинжилгээ хийлгэсний дараа хэвтэн эмчлүүлэхээс татгалзсан аж. Үлдсэн 19 иргэн гэмтэл согогийн чиглэлээрх нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо, шинжилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Түүнчлэн гурван иргэн цахим бүртгэл хийлгэн, оношлогоо шинжилгээнд орохоос татгалзсан байна.

Эх сурвалж: ГССҮТ


Сэтгэгдэл

teebriin yama ni yachihsan gazar be?ter jolooch chini untaj yabsan uu`?.... [141.20.6.72] 2023-06-20 19:54:32

Gadniihaniig abch yabsan jolooch naraa sain beld ee...gadaadiin irgediig aylal juulchilald tuhtai osol abaargui abch yabah undes bol baigaa yamarch hariuzlagagui jolooch nar baij bolohguii ene chini gadniihan irj juulchid aij emeeh saltgaan bolloo............

ЗОЧИН [150.129.143.112] 2023-06-20 08:27:47

ОЧИЖ ОЧИЖ ГАДААДЫН АЯЛАГЧТАЙ АВТОБУС НЬ ОНХОЛДОН УНАЖ ГЭНЭ, ГАДААДЫН ЗОРЧИГЧТОЙ ТЭЭВРИЙН ХЭРЭЖГСЭЛД ИЛҮҮ ХЯНАЛТ ТАВЬЖ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛД, ЖОЛООЧИЙН УР ЧАДВАР ГЭЭД БҮР ИЛҮҮ АНХААРЧ ХЯНАЛТ ТАВИХ ЁСТОЙ Ш ПЭЭ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНУУД ГЭЖ ХӨГИЙН ХОГНУУД ЮМАА, ИЙМ БАЙХАД МАНАЙХРУУ ГАДНЫ АЯЛАГЧИД ЗҮГЛЭХ ҮҮ.

ЗОЧИН [202.126.89.167] 2023-06-19 09:41:47

МОНГОЛЫН ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ ДЭЛХИЙД ҮНЭХЭЭР ДООГУУР ОРДОГ ДЭЭР НЬ АВИЛГАД ИДЭГДЭН ЭМЧИЛГЭЭ ХИЙДЭГГҮЙ ЗЭРГЭЭРЭЭ ДЭЛХИЙД ТАНИГДСАН УЧИРААС ЭД НАР ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНЭЭСЭЭ ТАТАГАЛЗАЖ БАЙГАА ЮМ. БАРАГ ЦАГ АВААД ҮЗҮҮЛ ГЭЭ БИЗ ТЭР НЬ ХЭДЭН САРЫН ДАРАА ДАРААЛАЛ ӨГНӨ ҮНЭН ГУНИГТАЙ

Зочин [83.185.80.112] 2023-06-19 04:51:31

Iim l hugiin uls olon juulchid avna geed gutsaad bdg naasan

Зочин [185.228.240.85] 2023-06-19 02:39:47

Balba gej mongoloor nerledeg shuu

zochin [66.181.185.221] 2023-06-18 16:51:12

манай улс Непалтай дипломат харьцаа тогтоосон юм боловуу


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.