МАН тарах эсвэл засрахгүйгээр МОНГОЛ хөгжихгүй

Aдмин / Улстөр

Эдийн засгийн төрөлжил, санхүүгийн солонгорол яриад 30+ жил өнгөрлөө. Энэ хугацаанд эрх баригч нам л дангаараа үнэмлэхүй олон жил засаглав. Гэтэл улс төрчдийн хулгай хэрээс хэтэрч, ард түмний амьдрал улны гэж хэлэгдтэл доошлох тэр. Хуучин тогтолцооны зарим үнэр арилахгүй, дарангуйлах, харанхуйлах, бурангуйлах гурав зэрэгцэхэд түмний амьжиргаа хүртэл хэтийдэн хоосорч хэмжээндээ тултал ядууран эдийн засгийн өсөлт микро түвшиндээ гацсаар. Энэ бүхний цаана авлигалын асар өргөн сүлжээ хэрж, улс төрчдийн хулгай луйвар гаарахад үзэл суртлын нэгдмэл цул систем намын тогтолцоо хулгайн хэлхээгээр уягдсан асуудал яригддаг.

Өөрөөр хэлбэл МАН нэрээ солилоо ч шинэчлэгдэж чадаагүйг харуулж байгаа юм. Хэдий өдгөө хэцүүдэлтэй ч АН-ын хувьд хувь бизнес болоод залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн дэмждэг гол улс төрийн хүчин. Нийгмийн чирэх сэхээтнүүдийн төлөөлөл тэнд төвлөрдөг гэсэн үг.

Харин МАН-д маргаашийн төлөө амьжиргаагаа, өнөөдрийн төлөө өөрийгөө хичээх сулавтар чадавхтай залуус цугларсаар улмаар нийгмийн байдлыг улам өвчлүүлж байна.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг засахаар оролдох ч түүний дэргэдээ түших залуусын сэтгэлгээ Монголын нөхцөлд дасаагүй, онцлогт тохироогүйгээс асуудлыг урхгаар нь шийдэхэд саад болж байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга улс төрчид дотроос Их сургуульд сураагүй, ДУДС төгссөн ч Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Монголыг АНУ-тай болоод бусад дэлхийн тэргүүлэх гүрнүүдтэй стратегийн иж бүрэн түншлэлд хүргэж, дэлхийн дипломат албаны түүхэнд шинэ уур амьсгал, нэр томьёо хүртэл оруулж чадсаныг судлаачид бичдэг.

Гэтэл одоогийн Ерөнхийлөгч дотоодын нэр хүндээ сэргээж чадалгүй өдий хүрч байгаа нь Монголын хувьд сул тал юм. Мөн дотоодын эдийн засгийг сэргээхэд төмөр замын бодлого урагшлах, нүүрсний болоод бусад уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр байгуулах, хөдөө аж ахуйн цогц шинэчлэл, шийдэл боловсруулахгүй л бол нүүрс, Хятад хоёроос бүрэн хараат Монголын хувьд тусгаар тогтнол эрсдэлд орох ч аюултай. 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ 31 сая тонн коксжих нүүрс худалдан авсны 15 сая нь Монголын нийлүүлэлт байсан нь дэлхий нийтийн анхааралд өртөв. Ийм үед хэт хамаарал, нэг түүхий эдийн хараат байдлаа арилгах яаралтай алхам хэрэгтэй.

Гэтэл эрх баригчид ҮХНӨ, сонгуулийн хууль өөрчлөхөд л бараг хоёр жилийг зарцуулаад хамаг анхаарал нь улс төрд чиглэхээр улсын эдийн засаг өмнөх өрөөсөн хөл дээрээ л дэнжигнэв ч бодлогын хараагаараа тэмтчиж өдий хүрлээ. Өөрөөр хэлбэл төрд бодлого, улс төрд эх оронч л хэрэгтэй юм.

Судлаачдын дүгнэснээр МАН-д засаглах зангарга, чадамж бараг үлдээгүй. Толгойноосоо эхлээд өтөж, тогтолцооны хямрал руу түлхэн сүйрлийн ирмэг рүү шахсаар байгаа алдаа завхралаа засах сүүлийн арга нь МАН бүрэн шинэчлэгдэх, нэг бол тарах юм. Харин АН-ын хувьд ард түмнийг шинэчлэл уриалах бодлого хөтөлбөрөө бүрэн цогцоор нь судалж боловсруулах шаардлагатай. Харин намгүйгээр хөгжих тухай ярьдаг хүмүүст энэ зурвас бичвэр зориулагдаагүй бөгөөд тэдэнд нийгмийн шинжлэх ухааныг анхнаас нь цэгцтэй дахин судлах зөвлөгөө өгнө.


Сэтгэгдэл

Зочин [103.161.242.116] 2023-06-20 07:50:39

Засарна гэж сайхан мөрөөдвөө. Хоньны арьс нөмөрсөн чононууд аль ч үед байх болно хонин сүрэг миньээ...

Иргэн [66.181.188.236] 2023-06-19 23:09:37

АН ЭРХ БАРИГЧ БОЛОХООРОО "ЭДИЙН ЗАСГИЙГ " ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛДЭГ . МАН ЭРХ БАРИГЧ БОЛОХООРОО АН-ЫН ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН ЭДИЙН ЗАСИЙГ ӨНДИЙЛГӨДӨГ. ХАРИН ОДОО Л. ОҮУНЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЭДИЙН ЗАСГИЙГ УРД ӨМНӨ БАЙГААГҮЙГЭЭР ӨӨД НЬ ТАТАЖ БАЙГАА НЬ ҮНЭН ШҮҮ!!! БҮХ ЦАГ ҮЕИЙН ТУРШИД НУУГДАЖ ИРСЭН ХУЛГАЙ ЛУЙВРЫГ БҮГДИЙГ ИЛЧИЛЖ , ЭВЛЭРШГҮЙ ТЭМЦЭЖ БАЙНА. ОДОО АН , МАН - НЫХАН БОСЛОГО ГАРГАЖ ЮМНЫ ҮНИЙГ ӨСГӨЖ ЗАСГИЙН ГАЗРЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ БАЙГААГ ОЙЛГОХ ЦАГ БОЛСОН......

Хоосон мөрөөдөх юмаа. [192.82.89.33] 2023-06-19 22:33:08

МАН тарна гэж 34 жил мөрөөдөх юм. Хоосон горьдох юм. Монгол нь Оросын Единая Россия, Хятадын Комиунист нам бидний урд, хойд талд байхад МАН-ын нөлөө хэдийд ч буурахгүй. Үүнийг ойлгодоггүй юм уу? МАН дахин 30+30+30 жил орших нөөцтэй.

Иргэн [66.181.181.99] 2023-06-19 19:53:11

МАН - ийг тарааж зайлуулж бж Хөгжинө шүү Залуусаа зайлуулах Тэмцэх хэрэгтэй Тэтгэвэр 50 төөр нэмээдл Тэнэгтээд !!!!!! Толгой - олгой болсон болой ????,!!!!! хэрэг алга !!!!!!!!

зочин [66.181.190.253] 2023-06-19 17:14:58

Чоно борооноор гэж...МАН-ын зарим нэг фактыг далимдуулж АНын гэсэн юмнууд сэртэлзээд байх шив. ан гэж байхгүй ээ. АН НАМ ГЭГЧ АЛЬ ХЭДИЙ НЬ ЭЭ КАПУТ БОЛСОН.бҮҮ ГОРЬД

Зочин [202.126.89.22] 2023-06-19 15:25:20

МАН яг өнөөдөр сүүлийн 7 жилийн дотор гадаад өрыг 21,5 тэр дол аас 33,4 тэр дол болголоо, ядуурлыг нэмэгдүүллээ, валтын ханш аа 60% алдлаа,2016 онд 1$= 2000 төг байлаа, 2023 онд 3540 төг хүргэлээ, бодит байдал ийм байхад, зарим троллууд та нар амьд явж шороо хөдөлгөж байгаа нь их юм гэнэ. Ийм учраас ядуу бусад орны иргэдээс дорд байгаа юм!

Иргэн [64.119.23.234] 2023-06-19 15:20:22

Яг үнэндээ нам дагасан гарууд албан тушаалд очиж хөлжиж байна даа, өсөхийн өлөн өссөн гарууд

Зочин [103.26.194.237] 2023-06-19 14:13:34

Энэ үнэн үг гэхдээ явж явж МАН-аас өөр улсаа засаглачих нам байхгүй байгаад л хамаг учир оршиж байна,МАН тиймээс Оюун-эрдэнийхээ дэмжлэгтэйгээр өөрчлөлтүүдээ шуурхай шантралгүй хийх үлдэж байна даг.

Зочин [66.181.160.99] 2023-06-19 13:13:50

ХҮРЭЛ СҮХ МЭТИЙН БООВСРОЛГҮЙ, МЭДЛЭГГҮЙ, ХУДЛАА ХИЙРХЭГЧ-НЭН ХЭРЭГТЭЭ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ТӨРИЙН ТОЛГОЙД БУГ БОЛЖ БУЙ ЦАГТ ӨӨДЛӨХГҮЙ ЭЭ. ХҮРЭСҮХ БОЛ ТҮХИЙНИЙ БӨӨС ТОЛГОЙД ГАРСАНЫ ЖИШЭЭ МӨН

zochin [59.153.87.213] 2023-06-19 11:27:02

маныг хөрстэйн хуулж монгол цаашаа явна

Зочин [202.126.88.195] 2023-06-19 10:57:24

МАН-ын ачаар та бид хүн болж төрөөд шороо хөдөлгөж яваа байх шүү

Зочин [192.82.72.148] 2023-06-19 10:44:17

МАН г 1990 онд зүүн европын орнууд шиг татан буулгах байсан одоо бол үнэхээрийн гай болж бна, даруй татан буулгаж газрын хөрснөөс арчих хэрэгтэй.энэ нам засаглаж байгаа цагт МУ иргэд нар үзэхгүй шүү? Өнөөдөр бид Казастаны түвшинд амьдрах бүрэн боломжтой улс гэтэл тэднээс 3 дахин бага орлоготой ядуу амьдарч бна.

Сараа [103.212.118.244] 2023-06-19 10:41:23

Бүх улс төрийн намыг татан буулгаж дахин шинээр байгуулах нөхцлийг бшрлүүлэх ёстой

зочин [202.9.40.239] 2023-06-19 09:42:17

түмэн үнэн ман ыг татан буулгах нь зөв

Зочин [66.181.161.186] 2023-06-19 17:08:53

Та нар 60 чавганц нарын төлөөлөл

иргэн [192.82.66.11] 2023-06-19 09:15:49

энэ үнэн ойлгоосой


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.