МӨНГӨТЭЙ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ?

Aдмин / Улстөр

Эрх мэдэл, эд хөрөнгө дагасан аархал сүүлийн жилүүдэд улам гаарчээ. Улс төрд нөлөөтэй, тэрбумтан л бол хүн алахаас ч сийхгүй этгээдүүд даварсаар эцэстээ ард түмэн авлигалаар хөлжигчдөөс “эмээх” шалтгаан тэдэнд хууль үйлчлэхгүй. Төрийн өндөр албан тушаалтан, сайд дарга нар нийтийг хохироох санаатай болон санамсаргүй алдаа завхралдаа ямар нэг хариуцлага хүлээдэггүй, тэр ч бүү хэл уучлалт гуйх нь ховордож ёс зүйн ёроол, шавар намагт живцгээжээ. Саяхны жишээнээс харахад л баян группийн эзэн малчдыг машинаараа хөөж дайрсан нь хүний санаатай алахыг завдсан ил цагаан гэмт хэрэг атал өнөөхийн охин төрийн сайд өөрөө тэрбумтан болохоор асуудал өдий хүртэл удааширчээ.

Хэрвээ жирийн иргэн ийм үйлдэл гаргасан бол тэр дор нь баривчлаад хэрэг нь шүүхээр шийдээд асуудал намжмал байх сан. Гэвч мартагнуулахаар хичээх Монголын ялзармал хууль, шүүхийн байгууллага хөдлөх нь үү?

Бас төрийн сайд хүн эрх баригч нар өөрсдөө нийтэд илчилсэн нүүрсний хулгайн асуудлыг илт өмгөөлсөн мэдэгдэл хийж түүндээ өөрөө гэмших ч үгүй хээв нэг хэрүүл уруул хийхэд түүнийг нүүрсний хулгайч нартай хамсаатан байх магадлалтай гэх үндэслэлээр шалгах ч бүрэн боломжтой атал нүдэн балай чихэн дүлий өнгөрөөж байгаагаас үзвэл Монголд шударга ёсны хэлтэрхий үлдээгүй бололтой.

Хөгжлийн банкны хэрэг гэгчид сөрөг хүчний лидерүүдийг аваачиж нэг газар суулгаад өдөр бүр үйл тамыг нь үзэж, ЖДҮ, нүүрсний хулгай, оффшор,сангуудыг цөлмөсөн бусад олон асуудлууд улс төрийн мананд төөрөөд зарим нь ор тас мартагдаж, ганц нэг нь сонгуульд зориулж ашиглагдахаар уран сайханжиж байгаа бололтой. Ядуусын амьжиргаа улам л хумигдаж, баячуудын аархал хэрээс хэтрэх ийм нийгмийг эрс шинэчлэхгүйгээр ямар нэг мухар найдвар тээгээд нэмэргүй.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.242] 2023-06-22 12:43:28

Шүүх шинжээч эмч нарыг хахуульддаг Эрдэнэ, жолооч хүргэн нь (Эрдэнэ дүүрэгт дарга болгосон), хүний нүд сохолж, хамар, хавиргагүй болгочихоод зүгээр нэр дэвшицгээгээд явах уу, ял эдлүүлэхийг Шаардацгаая!

Зочин [202.131.227.82] 2023-06-22 12:29:57

Бүтээгчид дарамтанд авилга өгөгчид засгийнхан Батдөл шиг авагчид дарамтлагчид

Зочин [188.162.254.32] 2023-06-22 10:52:54

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс шургалсан байгууллагыг тараая !

Зочин [202.9.47.6] 2023-06-22 12:14:06

Ямар ард түмэн нийгэм байна, тийм улс төр эрх баригчид байдаг.

зочин [202.9.40.115] 2023-06-22 10:36:45

нүгэлүүд нь нүдээр нь урсах цаг байгаа

Зочин [202.9.47.6] 2023-06-22 10:34:36

Бүдүүлэг орк монголчууд мөнгөөр бүхнийг шийдэх гэж улайрдаг, хууль шүүхэд захирагдах хүсэлгүй. Хуулийг уландаа гишгэж байгаагаа ардчилал эрх чөлөөг эдэлж байна гэж ойлгодог бүтэхгүй оркууд.

ыбӨЦ [66.181.167.254] 2023-06-22 09:57:08

МӨНГӨТЭЙ БАС ЭРХ МЭДЭЛТЭЙ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД .....


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.