АНГЛИ ХЭЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮД ХЭН БЭ?

Aдмин / Улстөр

Боловролын багц хуульд оруулсан хамгийн чухал заалт эхний хэлэлцүүлгийг давж чадалгүй уначихлаа. Энэ бол “Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл” гэсэн заалт байв. Англи хэл бол дэлхий нийтийн бас шинжлэх ухааны хэл. Гэтэл манайхан мунхаг харанхуйгаараа байх дэндүү дуртай улс юм. Англи хэлийг хүүхдүүдэд бага ангиас нь заагаад эхлэнгүүт монголчууд өв соёлоо үгүй хийж, үндэсний дархлаа суларна гэж донгосцгоосоор байгаад энэ чухал заалтыг аваад хаячихлаа. Тэр дундаа эрдэм мэдлэгийн оройд хүрсэн УИХ-ын гишүүд нь өөрсдөө үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд халтай гэж манлайлан эсэргүүцэж байгаа харагдсан.

Хуулийн төслөөс англи хэлний заалтыг хассан байнгын хорооны гишүүдийн нэрсийг нь жагсаавал Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа нар байна.

Эд нарын намтрыг сөхвөл гадаад хэлний гайгүй сайн мэдлэгтэй улс. Л.Энх-Амгалан сайдын хувьд англи, орос хэлтэй. Олон улсын статустай “Орчлон” хувийн сургуультай. Тэгвэл Н.Учрал сайдын мөн л орос, англи хэлтэй. Түүний “Их засаг” дунд сургууль нь нэгдүгээр ангиас гадаад хэл заадаг. Э.Батшугар гишүүн багаасаа орос школоор хүмүүжиж, АНУ-д боловсрол эзэмшсэн нэгэн. Хуулийн заалтыг унагаах саналыг гаргасан Ж.Чинбүрэн гишүүн гэхэд өөрөө англи, орос хэлтэй. Мөн Г.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа нар англи хэлтэй.

Эдгээр гишүүдийн хүүхдүүд орон сууцны үнэтэй дүйцэхүйц өндөр төлбөртэй хувийн сургуулиудад суралцаж ирсэн. Зарим нь ч одоо суралцаж байгаа. Бүгд хүүхдүүдээ багаас нь унаган англи хэлтэй болж өсөхөд нь ихэд анхаарсан нь мэдээж. Тэгсэн хэрнээ жирийн ардын хүүхдүүдийг англи хэл сурах гэхээр хориглоод байгаа нь үнэхээр хорлонтой байна.

Улсын сургууль, хувийн сургуулийн гол ялгаа нь гадаад хэл байдаг. Хувийн сургуульд нэгдүгээр ангиас нь заадаг англи хэлийг улсын сургууль дунд ангиас нь үздэг. Ажлын байран дээр гарахад англи хэлтэй хүнд асар олон боломж нээгддэг. Хэрэв дээрх гишүүд Монголын хөгжилд санаа тавьдаг л юм бол хувийн сургуулиудын лоббинд авталгүй англи хэлийг бага ангиас заахыг дэмжих хэрэгтэй байна. Ер нь англи хэл сурлаа гээд монгол хүн биш болчих уу. Үндэсний түүх соёлоо гээж харийн хүн болчих юм уу. Яг үнэндээ англи хэлийг хориглох чинь бидэнд асар хортой. Монголыг хөгжүүлэхгүй гэсэн гадны орны явуулга гэдгийг эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.53] 2023-06-23 09:48:31

малчин хүн англи хэлтэй байж болохгүй гэж ярьж болохгүй л дээ, хэдэн жуулчин ирэхэд зам заагаад өгдөг байх хэрэгтэй шүү дээ

erka [66.181.182.92] 2023-06-23 07:57:42

tusgaar uls baij gadaad heliig surgah huuli batlna geh shig muu hunii adguud mini ajilaa setegleesee hiigeeree surah negni sur bitgii tegj gadni uls geheer daldagnaad bai uhej baisan muu joi baidniig demjij gej hezeech huuli gargaj bolohgui eh helee ard tumnee neg nomert tabi malnuudaa hun ard chni heregtei umuu angil hel heregtei umuu hunee hun shig amidruulchhaad daraani iim umaa yri malnuudaa neg negeer chni ustgana shuu

Зочин [107.77.201.142] 2023-06-23 01:47:25

Дээхэн үед 3 дугаар ангиас орос хэл заасан боловч сураагүй. Орос хэлний олон дүрмэн дотор хүүхдүүд төөрөад сүүлдээ залхдаг байлаа. Англи хэл ч уламжилал, дуудлага нь их хэцүү. Энэ асуудал их хэцүү асуудал. Эд нэг юм бодож эсэргүүцсэн бизээ..

Зочин [107.77.201.142] 2023-06-23 01:49:50

Хэлиыг сурах нэг нь л сурдаг. Малчин болох хүнд англи хэл хэрэг баыхгүы шүү дээ.

зочин [59.153.86.90] 2023-06-22 23:47:18

орос ,хятад хоёр монгол улсыг дээш нь гаргахыг хэзээ ч хүсэхгүй . манайд оросыг дагагчид байсан , мөн одоо хятадыг дагагчид эргээд сэргэж байгаа .иймд тэр улсын тавиулууд монголд гадны улсын агаар оруулахгүйг хичээнэ .монголд баян ядуу гэсэн хоёр ялгаа хүмүүсийн амьдралд тогтсон тийм болхоор дундаж байлгахыг баяжсан хэсэг хэзээ ч хүсэхгүй ядуу тарчиг боловсролгүй өлөн зэлмүүн хүмүүсийн саналыг үмх мах атга гурилаар авах нь тэдэнд хялбар.сонгогчидоо УИХ-д манай нутгийн хүн танай намынх намдаа өгөе гээд тэнэгтэхээ больж зөв хүмүүжилтэй мэдлэг чадвартай шудрага хүнд нам нутаг гэж тал таталгүй саналаа өгөх талаар өнөөдрөөс бодож болгоож өөрийн оюун бодолдоо эргэцүүл

Улсын сургууль хувийн сургуулиас өөр байж болно. [192.82.89.33] 2023-06-22 23:22:36

Ер нь төлөвшөөгүй багачуудад гадаад хэл орж сэтгэл санаагий нь үймүүлэх нь БУРУУ. Улсын сургуульд хүүхдийн 9-10 наснаас нь гадаад хэл заах хэрэгтэй. Хэт Баруунжиж байгаад Украйн шиг болно шүү. Харин хувийн сургуулиуд англи хэл эрт заамаар байгаа бол зааг л дээ. Тэртээ тэргүй эцэг эх нь төлбөрийг нь хувиасаа төлж байгаа юм чинь.

Зочин [122.201.24.171] 2023-06-23 09:40:17

Яг зөв шүү

Зочин [103.57.92.12] 2023-06-22 16:08:03

Эдгээр гишүүдийг би хойт урд 2 хөршийн бууны нохой гэж ойлгож байна хуульд заахгүйгээр болно гэнэ яаж сэрүүн зүүдэлж байнаа хуульд заахгүй бол хэрэгжүүлэхгүй байх бололцоо нээгдэнэ гэсэн үг хуулиа биелүүлдэггүй байж яаж амаар нь ард түмэнд хайртай гэж хашгирч чадаж байнаа Чинбүрэн минь чи ч урд улсын бууны нохой байх даа

Unshigch [91.86.153.41] 2023-06-22 14:14:13

Eserguutsen gishuudiig demjij bna

Зочин [202.55.188.110] 2023-06-22 13:29:54

Хоцрогдол юм даа...! Дэлхийн хөгжлөөс тараад!... Ямар санаатай юм бэ!?...

Зочин [202.55.180.219] 2023-06-22 10:49:04

Улныханд Англи хэл хэрэггүй

Зочин [122.201.24.171] 2023-06-23 09:41:30

Тэгж өөрөа өөрсдийгөө доромжолж болохгүй шүү.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.