ТӨРИЙН САЙДЫН ААВ ХҮН ДАЙРЧ АЛАХ ЭРХТЭЙ ЮУ?

Aдмин / Улстөр

Гачуурт компаний эзэн, Соёлын сайд Ч.Номингийн аав Чинбат жип машинаар морьтой хүн хөөж дайрч унагаж байгаа бичлэг цахим орчинд цацагдлаа. Цахим орчин аль хэдийн нийгмийн эрүүлших онгорхой орон зай болсон бөгөөд Дорнод Сүхбаатарын нутгаар дамжиж малын халдварт өвчний голомттой нутгаас Сэлэнгэд адуу оруулах гэснийг нутгийн иргэд эсэргүүцэхэд ийнхүү хэрцгий авир гаргасныг иргэн өөрийн цахим хуудсандаа мэдээллэв.

Соёлын яамны сайд Ч.Номинг “...тооноор орж ирчхээд салбараа мэдэхгүй, сагсалзаад, ажлаа хийж чадахгүй байна” хэмээн хэмээн салбарынхан эсэргүүцсэн бол энэ удаа түүний баян эцэг морьтой, мотоциклтой жирийн малчдын өөрийн үнэтэй машинаараа дайрч алахаас наахнуур хөөн мөргөж унагахыг түмэн олон нүдтэй болгон харлаа.

Монголд тогтсон тэгш бус байдал хэдий газар авсан ч арай ч Хятадууд шиг баячууд нь ядуу малчдыг түмний нүдэн дээр индүүдэж алахаас сийхгүй байдалд хүрнэ гэж бодоогүй монголчууд хиртхийн цочиж байна.

Ил цагаан энэ үйлдлийг хууль хяналтынхан шалгахгүй ямар нэг гогцоорсон инээдтэй шалтгаан хэлээд өнгөрүүлэх нь даанч дотор шатам билээ. Монгол улсын эрүүгийн хуулинд хүнийг санаатай алахыг завдсан бол шууд шоронд ордог заалттай. Хууль яаж хэрэгжихийг харах л үлдлээ.


Сэтгэгдэл

Зочин [124.158.113.3] 2023-06-27 14:27:01

ийм үйлдэл хийхэд хүргэсэн хүмүүсийг ч бас шалгах хэрэгтэй, ялангуяа хөдөөний аймаг сумдын засаг дарга, иргэдийн хурлын төлөөлөгчдийг шалгах хэрэгтэй, сумын засаг дарга / авгай нь аймаар бүдүүлэг бохио жалир жалир гээд дуугаргаад л, наад захын соёл үгүй/ ханбүргэдэйгээс тэрэг тэргээр нь хүнс эд таваар машин руугаа зөөгөөд ь тэгснээ 600 сая-1 тэрбумын байранд авгай хүүхэд нь амьдраад

Эрхтэй [66.181.176.156] 2023-06-26 05:40:37

ЭНЭ засагт нутгийн уурхайгаа ах нартайгаа нийлж зарж баяжсан нөхөр сайд хийж л байна. Хүссэнээ бүхнээ авч сурсан сайдын аав машинаар хүн хөөхийг гэмт хэрэг гэхгүй дээ. Дампуурч байгаа банктай холбоотой сангийн сайд гэмгүй царайлаад явж л байна. Нүүрсний хулгайч нарыг өмөөрөгч сайд хийгээд явж л байна. МАН ын гишүүн , намынхаа дарга нарыг найз бол тэд юу ч хийсэн чөлөөтэй.

Зочин [194.199.4.10] 2023-06-25 22:47:50

aznyydaa bitgii ataarh,manaihan hezee zydagtai bilee......hynii maliig hylgailna heej tyyna bysadad gargaj egehed tyslana,ene metiig chini Chinbat esergyyzsen yun buruu baina????????????????

Зочин [66.181.183.178] 2023-06-25 19:56:30

Жимийг нь хураа, олоны өмнө уучлалт гуйхыг шаардаж бн

Зочин [66.181.160.64] 2023-06-25 22:00:03

Зөвшдээ

Зочин [202.55.188.122] 2023-06-25 14:01:06

Төрд гэр бүлээрээ шургалсан Луйварчид одоо хүн дайрч алаад эхэллээ.Хууль хүчний байгууллагынхан яаж ажиллахыг нь л харья даа.

Зочин [38.13.36.128] 2023-06-24 12:15:49

Далд орсон хулгайчууд Та нарыг Бурхан еснь үеэр чинь

зочин [59.153.86.90] 2023-06-24 08:21:52

төрийн сайдын аав машин унаж хүн дайрч алах эрх одоогийн монгол улсад бий .яагаад тэд мөнгөтэй эрх мэдэлтэй . үүнийг Маралмаагийн гэм бурууг шүүсэн шүүх бидэнд харуулсан . монгол улсад мөнгөтэй хүн гэмт хэрэг хийсэн ч ялд унахгүй гэсэн сэтгэл зүй үйлчилж байгаа.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.