Ойн түймрийн утааны улмаас Монреалийн агаарын чанар ихээхэн мууджээ

Aдмин / Гадаад мэдээ

Канадад дэгдэж буй ойн түймрийн улмаас ням гарагт Монреаль хотыг өтгөн утаа бүрхэж, улмаар агаарын чанар нь дэлхийн томоохон хотуудын дунд хамгийн муу үзүүлэлтэд хүрсэн талаар агаарын чанарын судалгааны компани мэдээлэв. Канадад олон зуун ойн түймэр дэгдэж байгаатай холбоотойгоор Квебек мужийн хамгийн их хүн амтай тус хотод агаарын чанар “эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх” түвшинд хүрсэн гэж дэлхийн улс орнуудын агаарын бохирдлын мэдээллийг хянадаг “IQAir” компани мэдээлсэн байна.

Ойн түймэртэй холбогдуулан Канадын Байгаль орчны агентлаг Квебек мужийн хэд хэдэн бүсэд утааны анхааруулга гаргаж, “нарийн ширхэгт тоосонцрын агууламж нэмэгдэж байгаагийн улмаас агаарын чанар муудаж, үзэгдэх орчин хязгаарлагдаад байгааг” мэдэгджээ. Тус агентлаг мөн гадаа гарахаас аль болох зайлсхийж, гадуур гарах тохиолдолд амны хаалт зүүхийг оршин суугчдад уриалсан байна.

Квебект 80 ойн түймэр асаж байна гэж тус мужийн гал түймэртэй тэмцэх албанаас мэдээлсэн бөгөөд амралтын өдрүүдэд агаар хуурайшиж, агаарын температур нэмэгдсэний улмаас зарим түймэр улам эрчимжсэн байна. Энэ онд Канадад урьд хожид үзэгдээгүй ойн түймэртэй жил болж байна. Орон даяар 450 гаруй түймэр асаж байгаагийн 240 нь хяналтаас гарчээ. Тус улсад нэгдүгээр сараас хойш 7.4 сая гаруй га талбай шатсан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.61] 2023-06-27 13:11:17

Хүмүүс зөвхөн мөнгөний төлөө зүтгээд эх дэлхийгээ хайрлахгүй байхаар ийм л байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.