ОХУ-ын БХЯ: “Вагнер” хувийн цэргийн бүлэглэлийн зэвсэг техникийг хүлээлцэхээр зэхэж байна

Aдмин / Гадаад мэдээ

Оросын Батлан хамгаалах яам “Вагнер” хувийн цэргийн бүлэглэлийн хүнд зэвсэглэлийг хүлээлцэхээр зэхэж байгаа тухай мэдэгдсэн байна. “Вагнер” бүлэглэлийн зэвсэг техникийг Оросын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд шилжүүлэх бэлтгэл ажил эхэлсэн” гэж тэр мэдээлэлд дурдсаныг Оросын болон олон улсын хэвлэлүүд уламжилж байна.

Үүний өмнө даваа гарагийн орой Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Вагнер” бүлгийнхний оролцоотой бослогоос хойш анх удаа телевизээр үг хэлж, энэ бүлгийн цэргүүд болоод цэргийн дарга нар “ахан дүүсийнхээ цусыг урсгахгүй байх” гэдэг цор ганц зөв шийдвэр гаргасан гэдгийг тэмдэглэсэн байна.

Мөн тэдэнд Оросын БХЯ-тай гэрээ байгуулж, байнгын арми, эсвэл хүчний байгууллагын эгнээнд нэгдэх нэг бол гэр бүл, нутаг орондоо буцах, Беларусь руу явах гэсэн гурван хувилбар санал тавьжээ.

Мөн "Вагнерчуудад" эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэсэн амлалтдаа хүрнэ гэж мэдэгдсэн байна.

Улмаар Оросын Холбооны Аюулаас хамгаалах алба бослогод оролцогчдод үүсгэсэн эрүүгийн гэмт хэргүүдийг хааж, зэвсэгт бослого өдүүлсэн хэргийн мөрдөн шалгалтыг зогсоосон тухайгаа зарласныг Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Владимир Путин ийнхүү тус хувийн цэргийн бүлэглэлийн удирдагчдыг эх орноосоо урвасан хэргээр баривчлахын оронд өршөөл үзүүлж, цэргүүдийг нь зэвсэгт хүчний эгнээндээ нэгтгэх санал тавьж байгаа нь туршлага дадлагатай цэргийн хүчний хэрэгцээ өндөр байгааг харуулж байгаа хэрэг гэж Америкийн дайны судалгааны хүрээлэнгийн шинжээчид бичжээ.

Үүний зэрэгцээ бямба гарагт бослого дэгдээсэн “Вагнер” группын тэргүүн Евгений Пригожины хаана байгаа нь одоогоор тодорхойгүй, ямартай ч түүний хамаарал бүхий нисэх онгоц өчигдөр өглөө Беларусийн нийслэл Минскт газардсан талаар хэвлэлүүд дамжуулж байна.

BBC-ийн баримтыг нягтлах тусгай сайт нисэх онгоцны хөдөлгөөнийг танддаг вэбсайтаас иш татан мэдээлснээр бол “Embraer Legacy 600” нэртэй хувийн онгоц Минскийн Мачулищи цэргийн нисэх буудалд газардсан. Гэхдээ Пригожин онгоцонд явсан эсэхийг тогтоох аргагүй байна. Түүнээс гадна “Вагнер” цэргийн бүлэглэлийн удирдагч Пригожин болон Кремлийн хоорондох хэлэлцээнд зуучилсан Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр анх удаа, Пригожины дэгдээсэн бослогын тухайд биечлэн тайлбар хийсэн байна.

Энэ үеэрээ тэрбээр Орос болон Беларуст эмх замбараагүй байдал үүссэн бол юун түрүүнд Өрнөдийн олз болох байсан гэдгийг цохон тэмдэглэжээ.


Сэтгэгдэл

MongolZaluu [66.181.161.135] 2023-07-01 10:31:54

Durak Ivanuud busad ulsuud ru dairah ym. Mongol ru maani dairch tenegdeh vii

Зочин [64.119.23.32] 2023-06-28 13:59:18

Түүхээс харахад засаглалын гадна цэрэг хүчирхжвэл буцаад төр рүүгээ дайрдаг эрх мэдлийн ьөлөө Ром францын Наполеон гээд цэргийн хүч ихтэй болонгуут дотроо улс төрчид цэргийн жанжин болгоод ьөрийн эргэлт хийдэг Манай чингэс хаан ч тийм жамуха тойрол раантай эвсэж байгаад хүчтрхжээд л буцаж ххнлигуупыг нэгтгэсэн


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.