БНХАУ-аас ирээд авлигачдыг үндсээр нь цэвэрлэж чадах уу? Ерөнхий сайд аа

Aдмин / Улстөр

Сүүлийн үед МАН-ын даргын пи арчид Хятадад айлчилж буй талаар сошиал орчинд ихээхэн сурталчилж “Ерөнхий сайдтай Хятадын тал Монгол улс дахь авлигалыг бууруулахад анхаарна” гэх мэдээг давслан түгээсээр. Үнэхээр сүүлийн 15 жил Монголын эдийн засгийн хохироож нүүрс хулгайлсан гэх үйлдлүүдийг үнэн зөвөөр илчилж улс төржилтгүй, хэлмэгдэлгүй хийрхэлгүй шударга шийдвэрлэж чадвал Монголын нийгэм, эдийн засаг дахь хямрал арилах нөхцөл бүрдэнэ.

Гэвч сүүлийн хэдэн өдрүүдэд авлигалчдад Монгол улсыг доромжлох нь бах таваа хангасан хэрэг гэдгийг харуулсан зарим үйлдлүүд гаарч иргэдийн бухимдал, айдас, жигшил зэрэгцсээр. Сонгууль ойртох тусам МАН-ын даргын авлигалыг арилгах амлалт салхинд хийсэж, луугарууд хөшигний цаана хуйвалдаан, хулгайн мөнгөөрөө монголчуудын хувь заяаг ханцуйндаа наймаалцсаар.

Ийм үед МАН улс орны нөхцөл байдлыг халамжийн хавтгайралд аргацаан холыг харсан бодлого шийдвэр огт гаргаж чадахгүй хоорондын зодооноо дийлэхгүй байгаа бололтой. Залуу Ерөнхий сайд үнэхээр л эх орноо гэх чин сэтгэл өвөрлөсөн бол худалдагдсан шүүхтэй нь хулгайч улс төрчдийг эрслэн шийтгэхийн завсар улс орноо өөд татах хөрсөндөө буусан шийдвэрт хүрэх шаардлагатай. Гэвч гоомой, гонгиноо байдлаа дийлэлгүй өдий хүрч байгаагаас нь үзвэл зориг зүрх нь дутах вий.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.229] 2023-06-29 14:05:00

ee mwdehgui Hogjliin banknii heregt giahuud ni yalgui uldeed engiin 2 hund ni yalnogloo sh dee

Зочин [192.82.82.177] 2023-06-29 12:41:50

Хятад улс манай залуу Ерөнхий сайд Авлигатай тэмцэж байгааг өнэдрөөр үнэлэн нааштайгаар хүлээн авч байна гэж харагдлаа.ЕСайд эхлүүлсэн зүйл болох ард нийтийн хүсэн хүлээсэн хүлээлтийг эр зориг гарган шантралгүй,буцалгүй шуурхай шийдвэрлэх нь нийгмийн захиалга болчихоод байгаа шүү,Урьд хөршөөс Авлигатай хэрхэн яаж тэмцсэн талаар нэлээдгүй туршлага судалсан байх гэж найдаж байна.Энэ ажлаа үр дүнд хүргэсэн цагт л Монгол орон сэхнэ,цэвэршинэ,хөгжинө.

иргэн [59.153.112.142] 2023-06-29 11:50:09

сү батболд байгаа цагт монгол улсад хулгай луйвар хэзээ ч тасрахгүй, бүх том хулгай луйварыг зохион байгуулагч , бүх хэвлэл мэдээлэл улс төрчдийг хахуулдан авсан хүн

зочин [202.9.40.148] 2023-06-29 12:04:37

АЖНАЙ БАТ-ЭРДЭНЭ ГЭГЧ БУЗАР ТОНУУЛЧИЙН ГЭМТ ХЭРГИЙГ ИРЖ БАЙГААД БАРИМТААР ОЛОН ЖИЛИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭР НЬ ЗАД ЯЛЛАХ БАЙХОО, АРД ТҮМЭН ИТГЭЖ БАЙНА

иргэн [64.119.17.84] 2023-06-29 11:44:01

Eрөнхий сайд 30 жилийн бугшсан идээ бээрийг шахаж эхэлсэн залуу үн зоригтой өжиллаж бгаа ард түмэн дэижээд өгөрэй

Сэтгэл санаагаар түших цэг монголчуудад алга байна. [66.181.160.75] 2023-06-29 11:38:51

Монгол бол нэгдсэн ШАШИНГҮЙ. Байгаа Буддын шашин нь орчин үеэс ихэд хөндий ба төвд хэлээр номолдог учир ард түмэнд ойлгомжгүй. Хажуугаар нь Ганданд хүчингийн хэргүүд саяхан гарсан. Христийн шашин орж ирж байгаа боловч энэ нь Америк Английн хувилбараар ихэнхдээ номлогддог. Үүнээс болж Христийн шашны хажуугаар улс төр орж ирээд байгаа. Бөө шашин нь орон нутгийн шинжтэй бөгөөд улсын хэмжээнд номлох боломжгүй. Тэгэхлээр ямар ч оюун ухаан, сэтгэл санааны ЖОЛООДЛОГОГҮЙ залуучуудаар Монголыг удирдуулаад амжилт гарах уу? Яг Хятадын хунвэйбин буюу улаан хамгаалагч нартай АДИЛ зүйл л болно. ЯАХ УУ?

Монгол ямар шашинтай улс вэ? 33 жил өнгөочихлөө. [139.5.216.179] 2023-06-29 17:41:14

Монгол ямар шашинтэй улс юм бэ? 1990 оноос хойш Орос, Беларусь, Украйн, Молдави нь үнэн алдартны Христийн, Прибалтикийн 3 улс католик Христийн, Гурж, Армян Христийн, 5-станы улс, Азербайджан нь Лалын шашинтай улсууд. Монгол яиар шашинтай улс вэ?

Зочин [202.55.188.85] 2023-06-29 11:50:17

Оюун-Эрдэнэ Хятадад айлчлахынхаа өмнө Гандангийн асуудлаар сенсаци дэгдээж хужаа нарт тал засах гэсэн жүжиг байжээ.Хүрэлсүх агаа нь ерөнхийлөгч болох гэж трагеди тавьдагтай адил. Хятадууд нь Оюун-Эрдэнийг өөрсдийнхөө баатруудын хөшөөнд мөргүүлсэн шиг сайхан тохуурхаж байна даа.

Зочин [103.57.92.12] 2023-06-29 11:37:20

Чадсан ч эс чадсан ч Оюун-эрдэнийн засгийн газар монголын төрд шургалсан эрхэмүүд 30 жилд ямар увайгүй үйлдэл хийж байсныг төрийн түшээд хэн нь хэн вэ? гэдгийг төрд бугшсан идээ бээрийг хагалж ил болголоо арчиж цэвэрлэх ариутгаж эрүүл болгоход ард бидний орлцоо дэм тус сонор сэрэмж үнэн худлыг ялгаж салгах ухаан маш их хэрэгтэй санагдана Бид дээшээ харж хашгирах биш хажуудаа байгаа баг хороо сумын дарга,сургууль цэцэрлэг эмнэлэгийн дарга нар ямар байна гэдгийг хянаж эхлэх ёстой санагдана

зочин [124.158.113.3] 2023-06-30 09:25:20

харин тийм, зөвхөн төр засгаа шүүмжлээд бэлэн юм нэхээд байлгүй дэмжээд ажлах хэрэгтэй

Зочин [202.21.107.15] 2023-06-29 11:12:08

yaaj chadahav dee uursduu hamgiin tom avilgach bolchihood bna shd ee ene zaluu said chin

Ardhvv [74.96.0.11] 2023-06-30 01:59:50

Chi bas idej uudag hvnii neg baiha ta bariig mongoliin gazar nutgaas archih tsag irj baigaa shvv

Монгол [150.129.140.41] 2023-06-29 10:39:15

90 ОНООС ХОЙШ ТӨРСӨН ЗАЛУУЧУУДАД ЭРХ МЭДЭЛ ОЛГОХ ЗАМААР БҮХНИЙГ ШИНЭЭР ЭХЛҮҮЛЭХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙЖ МОНГОЛ ХӨГЖИНӨ,


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.