ДЭМБ: Европ даяар 36 сая орчим хүн “Ужиг ковид”-ын улмаас шаналж байна

Aдмин / Гадаад мэдээ

Цар тахлын анхны дэгдэлтээс хойш гурван жил өнгөрч байгаа ч Европт 30 хүний нэг нь “Ужиг ковид”-ын улмаас зовж шаналж байна.

Тиймээс коронавирусний аюул бүрэн арилаагүй хэвээр байна гэдгийг ДЭМБ-ын Европын газраас сэрэмжлүүлжээ.

2020 оноос хойш Европын хэмжээнд 36 сая шахам хүн "Ковид-19"-ийн халдвар авч өвдсөнөөс улбаатай эрүүл мэндийн ужиг асуудлуудтай урт хугацааны туршид тулгарсаар байгааг дээрх мэдээлэлд дурджээ.

Копенхагенд болсон хэвлэлийн бага хурал дээр ДЭМБ-ын бүсийн захирал Ханс Клуге “Ужиг ковид” гээч энэ сэдэв мэдлэг мэдээлэл нэлээд дутуу дулимаг “амаргүй байдал” болсон хэвээр байгааг цохон дурдсан байна.

Тиймээс "Ковид-19"-ийн талаар бүрэн цогц ойлголттой болохын тулд хийвэл зохих ажил маш их байгаа” гэдгийг тэрбээр онцолжээ.

Мөн оношилгоо эмчилгээний цогц арга боловсруулахгүйгээр хүн ам цар тахлаас бүрэн гүйцэд ангижрах аргагүй болсныг Клуге мөн тэмлдэглэсэн байна.

Европын бүсэд "Ковид-19"-ийн шалтгаант нас баралт долоо хоногтоо 1000-аас буурахгүй байсаар байгаа гэдгийг НҮБ-ын Эрүүл мэндийн салбар агентлаг нотолж байна.

Улс орнууд энэ талын нас баралтын мэдээ баримтыг яс хөтлөхөө больсонтой холбоотойгоор бодит тоо дээрхээс ч илүү өндөр байж болзошгүй байна. Өнгөрсөн сард ДЭМБ "Ковид-19"-ийн улмаас дэлхийн эрүүл мэндийн салбарт зарласан онц байдлыг цуцалснаа зарласан.

Гэхдээ Зүүн Өмнөд Ази, Ойрх Дорнод зэрэг зарим бүс нутагт коронавирусний шинэ давалгаанууд эрчимжиж байсантай холбоотойгоор цар тахал бүрэн дуусаагүй гэдгийг ч бас анхааруулж байсан.

“Ужиг ковид” гэх энэхүү нэр томьёогоор "Ковид-19"-ийн халдвар авсан нь батлагдсанаас хойших хэдэн сарын туршид шинэ тутам шинж тэмдгүүд илэрсээр байхыг илэрхийлж байгаа. Эмч мэргэжилтнүүдийн тооцоолсноор, ийм шинж тэмдэг 8-аас доошгүй долоо хоногийн туршид үргэлжилдэг.

Бас нас, хүйс болон "ковид" анх тусахдаа хүнд, хөнгөн өвдсөн зэргээс үл хамаарч ийм урхаг үр дагавар тулгарч байгаа юм байна.

ДЭМБ-ын Европын бүсэд Баруун Европоос Төв Азийг хүртэлх өргөн газар нутагт орших 53 улс харьяалагддаг байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.