ХАЛАМЖААР УГЖИЖ ХАМЖЛАГА БОЛГОХ САНААРХАЛ

Aдмин / Нийгэм

Эрх баригчид сүүлийн 8 жил засаглахдаа товойчих томхон үйлдвэр нэгийг ч барьсангүй. Дайн, цар тахал руу буруугаа бухаж, ард түмний бухимдлыг халамжаар таглаж, аргалсаар өдий хүрлээ. Авлигалтай тэмцэнэ гэх том зорилтын цаана ах нараа намнаж, намаа сүйрүүлэх зам л үлдсэнийг үе үеийн Ерөнхий сайд анзаараагүй гэхэд хилсдэхгүй. Сонгууль ойртохоор л тэтгэвэр, цалин, халамжийг хавтгайруулан нэмэхээр улайрч төсвийг төнхөж, эдийг засгийг элэгдэж унагах муйхар аргаар гаршсан нь өдгөө давтагдаж байна. Ард түмэн тэнэг бишийг ойлгох ухаан хоцрогдсон намд төрөхгүй бололтой.

Дэлхий цаг тутамд шинэчлэгдэхэд Монгол маань бахь байдгаараа хэрүүл уруултай, хэмхэлдээн уралцаантай өдөр бүр маргааны сэдэвтэй болж байгаа нь туйлын муу ёр юм. Үндэстнээ сэргээх ямар ч нэгдсэн бодлого зорилт өмнөө тавилгүй зөвхөн төгрөг,юань, доллар, төрийн яам, түрүүчийн авлигач нартайгаа зууралдсаар өдий хүрчээ.

Ерөнхийлөгчийн байр суурь анхнаасаа бүтэлгүйтэж, ард түмнийхээ дунд нэр хүндгүйд тооцогдохоор улсын эв нэгдэл, үндэсний үнэт зүйлс алдарч талцал тамын зовлон болсон нь халамжаар угжиж хамжлагаа болгох гаднын хорт явуулга гэлтэй. Авлигалын амархан зогсоож болох ил гарцууд харагдсаар атал ямар нэг чөдөр, тушаанаасаа яагаад ч салж чадахгүй, шүүхийн шатны гацаанд ганихран бууж өгдөг засагтай байгаа нь эмгэнэл шахуу. ҮХНӨ-үүдээр Ерөнхий сайдын эрх мэдэл улам л батжиж чадсан ч стратеги нь сул Засгийн газар бүдчиж, бүрэнхийлсээр өдий хүрэв үү?


Сэтгэгдэл

Иргэн [66.181.160.81] 2023-06-30 21:21:39

Сингапур настан авилгаас ангижрахын тулд олон найз, намын хамтрагч нараа хар гэрт илгээсэн гэдэг, манай ЕС ч зориг нь дутна

Зочин [64.119.27.73] 2023-06-30 11:24:40

Та бүхний л сонгосон улс төрийн нам сүүлийн бараг 30 жилд засаг төрийг удирдаж байна шүү дээ, Монголын дийлэнх олон сонгогчид та бүхний л МЭРГЭН сонголт. Би хувьдаа МАХН болон МАН-ын төлөө нэг ч удаа саналаа өгч байгаагүй. Энэ ху намыг тараагаагүй цагт байдал өөрчлөгдөж-сайжрана гэдэгт би л хувьдаа итгэдэггүй.

Зочин [202.9.46.12] 2023-06-30 12:45:59

Тэр америк улс чинь бас ард түмнээ халамжаар амьдруулдаг.

Зочин [202.21.107.11] 2023-06-30 12:07:13

Чи энэ 2 намд өгсөн бна ш дээ

Зочин [202.126.90.50] 2023-06-30 11:05:30

Яахав дээ сонгоод бай толгой дээр чинь гарч суугаад шүлсээ хаяад сайхан бгаа биз дээ. Ахмадууд сонголтоо зөв хий. тэтгэвэр нэмж бгааг нь хар пяздаанууд одоо 126 хулгайч тэжээгээд дуусса.

Зочин [202.21.107.11] 2023-06-30 12:04:58

Юм л бол үг хэл татладаггүйгээр нь ахмадууд л гэх юм . Чи ч гэсэн саналаа нэмэрлэсэн л байгаа даа. Яав ч хэдхэн ахмадын саналаар гараагүй нь ойлгомжтой шүү дээ малаа. Морьтын хишиг явгад гэж чамд ч гэсэн ашиг нь ахиухан хүртээ биз дээ. Багадаад байвал өөрөө аргаа олоод ахиухан идэж уугаач !

Emee [59.153.113.218] 2023-06-30 10:21:17

Ard irgediig yaduuruuldag, tenegtuuldeg, teneg baihyg husdeg, bohir orchind amidruuldag, amidruulahyg husdeg heseg ene deeree baigaad baigaan bish uu.

Зочин [124.158.113.3] 2023-06-30 09:54:57

үйлдвэр барих гэхээр орос хятад 2 нь зөвшөөрөхгүй байгаа юм болов уу

Төрболд [202.179.27.134] 2023-06-30 12:54:13

Тусгаар улсыг дотроо үйлдвэр барих гэхэд нь саад болдог улс гэж байхгүй, Харин тусгаар улсын сайдуудыг хувийн ашиг сонирхлоор нь хахуулдаж үйлдвэр барих шийдвэрээс нь татгалзуулж болно. Хувийн ашиг сонирхлоо улсын хөгжлөөс дээгүүр тавиад байгаа учраас улам л бүдүүлэг, буурай улс болж байна

иргэн [66.181.181.254] 2023-06-30 09:38:50

Үйлдвэрүүдээ Сэргээж ажилуулөх хэрэгтэй шдээ .!!!!!!!!! Сайхан МК -д байсан - одоо байгаамуу ????? ядаж л махаа зөв ангилж, цэвэр газар махаа ангилж Зарна шдээ.бүх үйлдвэрээ алга болгоод бүгд ёстой Мөнгөны бооль болов оо !!!!!!!!!

Зочин [192.82.80.198] 2023-06-30 09:33:30

Энэ 30 жилд МАН бүхэлдээ засгийн эрхэнд гарч ажилласан шүү дээ.. АН нэг удаа л хамтарсан засгийн газар байгуулж байсан гээд бодохоор улс орныг өнөөгийн ийм хүнд нөхцөлд хүргэсэн гол буруутан бол яах аргагүй МАХН+МАН л даа. Үүнийг манай ард түмэн яагаад ухаж боддоггүй юм болдоо гэж их л гайхах юм...

зочин [202.9.40.41] 2023-06-30 09:28:58

халамж гэсэн тэнэг үйлээ болиод 1 ч болтугай үйлдвэр бариач ээ ажил хийх сонирхолгүй ,,архи тамхи танхайрал нь дэндсэн орон болоод мөхөл рүүгээ явж бна яс юман дээрээ Балын үеийхэн л ажил хийж бна шүү


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.