П.САЙНЗОРИГ: ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАРИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА

Aдмин / Нийгэм

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үнэдэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайн зориг дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Баяр наадмыг зохион байгуулах газар, барилга байгууламж шууд манай яаманд хамаатай асуудал биш. Гэхдээ хоёр байршилд цэнгэлдэх хүрээлэнг шинээр барихаар шийдвэр гаргаж байсныг саяхан нийслэлийн удирдлагууд хэлэлцээд Хүй долоон худагт Монгол наадам цогцолбороо түшиглэн цэнгэлдэх хүрээлэн барихаар шийдвэр гаргасан гэж ойлгосон" гэлээ.


Сэтгэгдэл

zochin [192.82.82.119] 2023-07-01 08:58:44

Сайнзориг хуульч хүн байж ийм бүрхэг мэдээлэл хийж огт болохгүй!!! Хэдэн онд гаргасан ямар эрх зүйн бичиг баримтын үндсэн дээр хэрхэн яаж барих шийдвэр гарч шинэ цэнгэлдэх хүрээлэнг монгол наадам цогцолборт хэзээ барьж бэлэн болгох тухай тодорхой мэдээлэл өгөх ёстой болохоос хов жив шиг өөрийнхөө ойлгосон зүйлийг нийтэд мэдээлэх эрхгүй албан тушаал хашч байгаа ш дээ

Зочин [66.181.191.174] 2023-06-30 22:31:36

Нисэх яармагийн зам бүр аймаар ьүгжрэлтэй бга өнөө үед бүр их ьүгжрэх юм бна дааа яана даа ард түмэн

зочин [64.119.26.202] 2023-06-30 16:44:08

-Зүгээр байгаа замын хашлага юмуу явган хүний зам, эсвэл амрах зориулалттай талбай мэтийг яагаад хуулж аваад, тэнд ашиглагдаж байсан бүх материалыг хогийн цэг рүү ачдаг вэ? Энд ямар ашиг сонирхол үйлчилдэг вэ? Байгаа юмаа улам сайжруулаад олон жил ашиглаж болдоггүй юмуу? Ж-нь: 19-р хорооллын автобусны буудлын хойд талын талбайг 3-4 өдөр нурааж, хогийн цэг рүү ачиж байгааг анхаарах байгууллага албан тушаалтан байна уу? Нэг талбайн бүх тоосго, бетонон хийцийг нурааж дахиад өөр тоосго, бетон авчирч тавьж татвар төлөгчдийн мөнгийг үнэгүйдүүлэх, үрэгдүүлэх, хаях хэрэг байна уу?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.