Гэдэсний хорт хавдрыг илрүүлэхэд Австралийн эрдэмтэд эргэлт хийлээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Олон улсын багийн бүрэлдэхүүн дэх Австралийн эрдэмтэд инженерчилсэн бактерийг ашиглан нарийн гэдэсний хорт хавдрыг илрүүлэх талаар томоохон нээлт хийлээ. Баасан гарагт нийтлэгдсэн шинэ судалгааны явцад Өмнөд Австралийн Эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны хүрээлэн /SAHMRI/ болон Аделаидагийн их сургуулийн судлаачид нарийн гэдэсний хорт хавдрын эсүүдээс ялгарах мутацид орсон ДНХ-ийг илрүүлэх чадвартай бактерийг гарган авсан байна. Уг нээлт нь гэдэсний хорт хавдрыг илүү богино хугацаанд илрүүлэх үүд хаалгыг нээлээ.

Дэн Уортли, Сюзан Вудс, Жозефин Райт нараар ахлуулсан судлаачдын баг нарийн гэдэсний хорт хавдрыг үүсгэдэг, мутацид орсон “KRAS” генийг илрүүлэхийн тулд орчноосоо ДНХ-г барьж авах чадвартай “Acinetobacter baylyi” (A. baylyi) гэдэг бактерийг инженерчилжээ. Дараа нь бактерийг нарийн гэдэсний хорт хавдрын ДНХ маркер илрүүлэх шинжилгээнд ашигласан байна. “CATCH” гэдэг уг үйл явц нь нарийн гэдэсний хорт хавдартай болон хорт хавдаргүй загваруудыг ялгахад 100 хувийн үр дүнтэй байжээ. “CATCH нь нарийн гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлж, олон хүнийг ийм хорт хавдраас гадна бусад хорт хавдраар нас барахаас урьдчилан сэргийлэх боломжтой” гэж С.Вудс ярилцлагадаа дурджээ.

Мөн энэ судалгаа нь хүний биеийн хүрэхэд хэцүү цэгүүдэд өвчнийг оношлохын тулд ДНХ-ийн тодорхой дарааллыг илрүүлэх замаар бактерийг хэрхэн зохион бүтээж болохыг харуулж байна.

Хорт хавдрын зөвлөлийн мэдээллээр, нарийн гэдэсний хорт хавдар нь Австралид хамгийн түгээмэл оношлогддог хорт хавдруудаас дөрөвдүгээрт ордог байна. Тухайлбал, Австралийн 19 иргэн тутмын нэг нь 85 насандаа нарийн гэдэсний хорт хавдраар өвчилнө гэсэн таамаг тооцоолол байдаг бөгөөд 2020 онд 5354 хүн уг өвчнөөр нас баржээ.

Эхэн үедээ шинж тэмдэг илэрдэггүй тул уг хавдрыг оношлоход төвөгтэй байв. Харин инженерчилсэн бактерийг эмтэй адил залгиж, хорт хавдар илэрсэн тохиолдолд цусны урсгалд дохио өгч, цусны шинжилгээгээр оношлох боломжтой. "Ирээдүйд бид нарийн гэдэсний хорт хавдар зэрэг олон өвчнийг эмээр бус эсээр илрүүлж, урьдчилан сэргийлэх болно" гэж Д.Уортли ярилаа.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.