“Луна-25”-аас эхний мэдээллүүдийг хүлээн авчээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Дэлхийн хиймэл дагуул Сарыг чиглэн нисэж буй "Луна-25" автомат станцын судалгааны багаж хэрэгсэл, төхөөрөмжүүдийг ажиллуулж эхэлсэн тухай “Роскосмос” корпорац ням гарагт мэдээллээ. "Өнөөдөр ОХУ-ын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн бүтээсэн судалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийг анх удаагаа сансрын нислэгийн нөхцөлд асаалаа. Авсан мэдээллүүд нь төхөөрөмжүүд байнгын ажиллагаатай байгааг харуулж байна" гэж мэдээлэлд дурджээ.

Ингэснээр сансрын нислэгийн үед хийсэн хэмжилтүүдийн талаарх эхний мэдээллүүдийг хүлээн авсан эрдэм шинжилгээний баг тэдгээрийг боловсруулж эхлээд байна.

"С.А.Лавочкины нэрэмжит Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдэлд (Роскосмос корпорацын бүрэлдэхүүнд багтдаг) бүтээсэн “Луна-25” автомат станц Дэлхий хиймэл дагуул руу хийж буй нислэгээ үргэлжлүүлсээр байна. Автомат станцын бүх систем хэвийн ажиллаж, харилцаа холбоо тогтвортой, түлшний баланс эерэг байна " гэж мэдээлэлд дурджээ.

"Луна-25" автомат станцыг "Союз-2.1б" зөөгч пуужингаар наймдугаар сарын 11-нд “Восточный” сансрын буудлаас хөөргөсөн юм. Уг станц наймдугаар сарын 16-нд Сарны тойрог замд орж, улмаар 21-ний өдөр Саран дээр зөөлөн газардах төлөвтэй байна.


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.10] 2023-08-16 07:57:46

ХҮН ТӨРӨЛХТӨН ДЭЛХИЙ ДЭЭРЭЭ ҮҮРД ОРШИН ТОГТНОХГҮЙ. ЭХЛЭЭД ДЭЛХИЙ ОРЧМЫНХОО САНСРЫН ТОЙРГИЙН УУДАМ ОРОН ЗАЙГ ЭЗЭЛНЭ. ДАРАА НЬ МАНАЙ ИАРНЫ АЙМГИЙН ӨӨР ГАРИГУУДЫГ ЭЗЭМШИЖ ЭХЭЛНЭ. ЭНЭ ЭРИН ИРЖ БУЙН ЭХЛЭЛ БОЛ САР ЮМ Ш ДЭЭ.

зочин [202.9.46.91] 2023-08-15 18:16:35

саран дээр ижил хүйстнүүдийг аваачиж болохгүй

Үүнийг орчуулагчид [103.26.195.82] 2023-08-15 12:21:02

Дэлхийн хиймэл дагуул Сар... гэж бичжээ. Ийм орчуулагч байж болох уу? тэгээд орчуулснаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлдэг хариучгүй муу амьтан юм аа. Сар одоо хиЙМЭЛ болох нь ээ. хаха

Мэдээ.мн-ийн сэтгүүлч ээ. [66.181.160.116] 2023-08-17 10:12:14

Тэгвэл тэр хиймэл дагуулыг хэн хэдийд ирж дэлхийн хажууд зохиомлоор хийж өгсөн юм бол оо? Нөгөө том нүдтэй ногоон арьстай амьтад уу? Бодвол олон сая жилийн өмнө ирж хийж өгсөн байхдаа? Мэдээлээч. Кх!

Зочин [66.181.161.131] 2023-08-14 18:16:56

Жингүйдчихгүй байгаа. Санаа л зовох юмаа.

Зочин [202.126.90.78] 2023-08-14 15:32:51

Газардаж чадах уу

Сар бол энх тайвны гариг болох ёстой. [66.181.181.141] 2023-08-15 01:15:12

Сар бол хүний ажиллаж амьдрах дараачийн гариг байх. 100 жилийн дотор тэнд хүн орших станц, бааз байгуулна гэж болельшиглож байна. Тэр хүртэл хүн төрлөхтөн хоорондоо муудалцахаа болих байлгүйдээ.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.