ЗӨСҮТ: Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлуудын онош үгүйсгэгджээ

Aдмин / Эрүүл мэнд

Өчигдөр буюу 2023 оны наймдугааар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод бүртгэгдсэн тарваган тахал өвчний 3 сэжигтэй тохиолдлын сорьцод ЗӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн Молекул биологийн шинжилгээ /PCR/-ний дүн сөрөг гарч онош үгүйсгэгдлээ гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвөөс мэдээллээ.

Иймд тарваган тахал өвчнөөс сэргийлж, эрсдэлт үйлдлээс татгалзаж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагана уу.

- Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;

- Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;

- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;

Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.


Сэтгэгдэл

зочин [66.181.190.109] 2023-08-15 11:58:51

Яасан ч хариуцлаггүй батлагаагүй газар бэ. Олон түмнийг худлаа мэдээллээр айлгасан энэ газарт зөрчлийн хууль үйлчилэхгүй юу

Зочин [202.21.107.38] 2023-08-15 14:39:20

Чи өөрийгөө боловсролгүй мунхаг гэдгээ илэрхийлж тэнэг юм бичихээ болиоч. Хариуцлагагүй баталгаагүй ч гэх шиг…. Асуумж, биед илэрч буй шинж тэмдэгээр нь тахал байж магадгүй гэж оношлоод түүнийгээ нарийн шинжилгээгээр баталж байна. Сэрэмжүүлсэн үйлдэл хийсэн байнашд. Нийтээрээ тахал тусвал хиарна гэдгээ мэдэж байна уу. Эрүүл мэндийн талаар наад захын боловсролгүй нөхдүүд юм уншвал таарна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.