Сарны гадаргуугийн эсрэг талын зургуудыг “Луна-25”-аас хүлээн авчээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Гараг хоорондын “Луна-25” автомат станц телевизийн СТС-Л иж бүрдэл камерын тусламжтайгаар Сарны гадаргуугийн эсрэг талын гэрэл зургуудыг авсан тухай “Роскосмос” корпорац мэдээллээ.

Өчигдөр Москвагийн цагаар 08:23 цагт Сарны өмнөд туйлд орших Зееман тогооны зургийг авсан бөгөөд уг тогооны төв нь өмнөд өргөрөгийн 75 градус, баруун уртрагийн 135 градуст оршдог байна. Зееман тогоо бол Сарны гадаргуу дахь хосгүй бүтэц бөгөөд судлаачдын анхаарлыг ихээхэн татдаг. Учир нь, тогооны амсар ирмэгийн өндөр нь 8 км бөгөөд ёроол нь харьцангуй жигд гадаргуутай ажээ.

Гэрэл зургуудаас гадна Сарны гадаргуугаас ялгарч буй гамма цацраг ба нейтронуудын урсгалуудыг хэмжсэн өгөгдлүүд, Сарны орчмын сансрын плазмын болон түүний тойрог зам дахь хий-тоосонцрын орчны талаарх өгөгдлүүдийг “Луна-25” станцаас хүлээн авчээ.

С.А.Лавочкины нэрэмжит Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдэлд зохион бүтээсэн уг станц Сарны өмнөд туйлд зөөлөн газардсан анхны аппарат болох бөгөөд ирэх даваа гарагт буулгахаар төлөвлөжээ. “Луна-25”-ыг энэ сарын 11-ний өдөр "Союз 2.1б" пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн бөгөөд нислэгийн гол зорилго нь Сарны хөрсөнд мөс байгаа эсэхийг судлах явдал юм.


Сэтгэгдэл

зочин [66.181.189.222] 2023-08-21 18:19:25

Энэ одоо ямар учиртай мэдээ вэ? Оросын энэ хөлөг сарны гадаргуу дээр уначихсан ажилгүй болчихсон гээ биз дээ? оросыг магтдаг хууч өвчтэй хүмүүс юмуу? Үнэн бодит мэдээлэл олон нийтэд өгөөч ээ, хүргээч ээ.

Дүрмээр яаж бичих вэ? [66.181.160.116] 2023-08-18 11:49:58

"Гадаргуугийн" биш "гадаргууны" гэж бичдэг биздээ? Сэтгүүлчээ!

Зочин [89.58.41.156] 2023-08-18 10:19:34

Орос Энэтхэг улсууд сарлуу хөлөг нисгэж шинжилгээ судалгаа хийж байхад, АНУ болон барууны улсууд сансарт хөлгөө ч хөөргөж чадахгүй байдаг. Япон бас сансарын хөлгөө хөөргөх гээд бүтэлгүйтсэн.

Зочин [103.57.94.188] 2023-08-18 12:31:45

Сарны эсрэг талыг нар тусдаггүй тал гэдэг хүмүүс олон бий. Тэрийг бодвол


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.