Польшид цагаачлалын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна

Aдмин / Гадаад мэдээ

Польшт энэ оны эцсээр болох парламентын сонгуулийн өдөр цагаачлал болон өөр бусад гурван асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар болжээ. Эрх баригч “Хууль ба шударга ёс” нам /PiS/ төрийн өмчит компаниудыг хувьчлах, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, Беларусьтай залгаа хил дээр хана босгох, Европын Холбооны гэрээний дагуу цагаачдыг хүлээн авах гэсэн дөрвөн асуудлаар шийдэлд хүрэхийг эрмэлзэж байна.

Гэвч Польшийн сөрөг хүчин энэ алхмыг шүүмжилж, “PiS” нам дэмжигчдээ идэвхжүүлэх, олон нийтийн сонирхож буй асуудлуудад дөрөөлөн өрсөлдөгчөө сөрөг талаас нь харагдуулах зорилготой кампанит ажилд төсвийн хөрөнгийг зүй бусаар ашиглаж байна гэж мэдэгджээ.

Олон чухал асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах гэсэн Засгийн газрын шийдвэр нь удахгүй болох парламентын сонгуулийн үр дүнд “манипуляци хийх” гэсэн оролдлого мөн гэж сөрөг хүчнийхэн дүгнэж байна.

Харин Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Петр Мюллер дээрх асуултуудыг "эх орон нэгтнүүд хийгээд улсын аюулгүй байдалд чухал ач холбогдолтой” гэж тодорхойлжээ. Ирэх 10 дугаар сарын 15-ны өдөр болох сонгуулийн үеэр бүх нийтийн санал асуулга явуулах тухай саналыг пүрэв гарагт парламентын гишүүд 234:210 гэсэн саналын харьцаагаар дэмжсэн бөгөөд долоон хүн түдгэлзжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.227] 2023-08-18 15:33:00

Маш зөв. Европын бүх орнууд цагаачлалын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж цагаан арьст европчуудын олонх нь дүрвэгсэд цагаачдын нутаг буцаах саналыг дэмжвэл европын орнуудын засгийг газар дүрвэгсэд цагаачдыг эх орноосоо албадан гаргах хэрэгтэй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.