Хонконг: Японы далайн бүтээгдэхүүний импортод хязгаар тогтооно

Aдмин / Гадаад мэдээ

Япон улс Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цацраг идэвхээр хордсон хаягдал усыг наймдугаар сарын 24-өөс Номхон далайд цутгаж эхэлнэ гэж албан ёсоор мэдэгдсэн. Фүкүшимагийн хаягдал усыг Номхон далайд цутгах асуудлыг бүс нутгийн орнууд хүчтэй эсэргүүцдэг. Ялангуяа далай тэнгис дэх загасчлалын аж ахуйд сөргөөр нөлөөлнө гэж үздэг. Тэгвэл Япон улсын зүгээс албан ёсны шийдвэр гаргасны дараа БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн удирдагч Япон улсаас орж ирэх далайн бүтээгдэхүүний импортыг нэн даруй хязгаарлаж эхэлнэ гэдгээ мэдэгдлээ.

Тодруулбал, Японы далайн бүтээгдэхүүний импортыг наймдугаар сарын 24-өөс буюу Фүкүшимагийн хаягдал усыг далайд цутгаж эхлэх өдрөөс хязгаарлаж эхэлнэ гэж Хонконгийн захиргаанаас мэдэгдсэн байна. Фүкүшимагийн хаягдал усыг Номхон далайд цутгах тал дээр НҮБ-ын цөмийн эрчим хүчний агентлаг зөвшөөрөл өгсөн ч бүс нутгийн орнууд хүчтэй эсэргүүцсэн хэвээр байна. Хонконгийн нарийн бичгийн дарга Жон Ли Япон улсыг хариуцлагагүй, хүнсний аюулгүй байдалд заналхийлсэн, хүрээлэн буй орчныг нөхөн сэргээхийн аргагүй бохирдуулах шийдвэр гаргалаа гэж шүүмжилсэн байна.

Хонконгийн хүрээлэн буй орчны газрын дарга Цэ Чин Ван хэвлэлийн бага хурлын үеэр Японы далайн бүтээгдэхүүний импортыг хориглоно, хориг хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй, Япон улсын зүгээс Фүкүшимагийн хаягдал усыг далайд цутгах явцаа хэр тайлагнаж, мэдээлэл өгч байгаагаас шалтгаалан үргэлжлэх хугацаа тодорхой болно гэж мэдэгджээ. Өнгөрсөн сард Хонконгийн зүгээс Япон улсын Токио, Фүкүшима, Чиба, Точиги, Ибараки, Гүнма, Мияаги, НиИгата, Нагано, Саитама хотуудаас далайн бүтээгдэхүүн импортлохгүй гэж мэдэгдэж байсан.

Харин өөр бусад мужуудаас далайн бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн импортолно гэж мэдэгдсэн. Хязгаарласан далайн бүтээгдэхүүнүүдийн тоонд амьд загас, хөлдөөсөн, хөргөсөн, хатаасан бүтээгдэхүүнүүд болон далайн давс, далайн байцай багтаж байна. Хонконг нь Японы далайн бүтээгдэхүүнээ экспортолдог хоёр дахь том зах зээл юм. Нэгдүгээрт нь эх газрын Хятад ордог. Тэгвэл Засаг захиргааны онцгой бүс Макао ч мөн Хонконгтой ижил японоос импортлох далайн бүтээгдэхүүнийг хязгаарлах арга хэмжээг мөн өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ гэж мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.88] 2023-08-23 20:43:24

Суулдээ буур ойлгохоо боллоо хонконг нь суулдээ японд гаргдаг гэж ойлголоо уул нь хятадын параа ордог 2 дохь улс япон нь хонконгт далайн бутэгдэиуун нийлуулдэг улс бсанаа суулдээ хонконгоос авдаг улс болоод хувирлаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.