Грек улс руу шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ

Aдмин / Гадаад мэдээ

Африк Арабыг Европтой холбосон төв цэг Грек улстай агаарын харилцаны хэлэлцээр байгууллаа. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Грек улсын Дэд бүтэц, тээврийн сайд Кристос Стайкорастай албан ёсоор уулзах үеэрээ энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек Улсын Засгийн газар хооронд агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулснаар одоогоос 5 жилийн өмнөөс ярьж эхэлсэн Грек улс руу шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэж байна. Алслагдсан хоёр орон агаарын тээврээр холбогдох дөт гарцтай боллоо.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгосон зарласантай холбогдуулан визийн шаардлагаас чөлөөлсөн 34 улсын нэг нь Грек юм. Агаарын тээврийн салбарынхан, авиа компаниуд, аялал жуулчлал, бизнесийн салбарынханд шинэ боломж нээгдэж, Монгол Улсын иргэд Грект, Грекийн иргэд Монголд аялах боломж бүрдэж байна. Хоёр тал Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлээр хамтран ажиллахаар тогтсоныг ЗТХЯ мэдээлэв. Ийнхүү манай улс 42 дахь улстайгаа агаарын тээврийн хэлэлцээр байгуулж, шууд нислэг үйлдэх цэгийн тоо дахин нэгээр нэмэгдлээ.


Сэтгэгдэл

зочин [103.57.95.62] 2023-08-25 22:49:07

Тэгээд яг хэзээнээс Грек рүү шууд нислэг хийж эхлэх юм бэ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.