ОРОН НУТАГТ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР ХАВДРЫН ТАВАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Aдмин / Эрүүл мэнд

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрт илрүүлгийн явуулын баг наймдугаар сарын 19- 27-ны хооронд Завхан, Говь-Алтай аймагт ажиллажээ

Энэ талаар УГТЭ-ийн дэд захирал О.Батгэрэл "Завхан, Говь-Алтай аймагт дотрын эмчийн үзлэгийг 222 хүнд, бөөр, диабетийн эмчийн үзлэг 344 хүнд, хэвлий, хөх, бамбайн ЭХО шинжилгээ 259 хүнд, ходоод, улаан хоолойн дурангийн шинжилгээг 110 хүнд, зүрхний эмчийн үзлэг 694 хүнд, зүрхний цахилгаан бичлэг 694 хүнд хийж орон нутгийн эрт илрүүлэх үзлэг оношилгоонд дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Орон нутагт хийгдсэн эрт илрүүлгийн үзлэгээр элэгний хавдрын хоёр, бамбайн хавдрын нэг, хөхний хавдрын нэг, ходоодны хожуу үеийн хавдрын нэг тохиолдлыг илрүүллээ.

Хавдрын сэжигтэй хоёр тохиолдолд эдийн шинжилгээ хийлгэх, 13 тохиолдолд ургацаг авхуулах талаар нарийн мэргэжлийн эмч зөвлөгөө өглөө" гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.125] 2023-08-30 10:06:24

ene mash uhaalag, buyantai ajil bolson shuu. Ene zasgiin gazriin baiguulsan tsoon gavyanii 1


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.